Saturday, January 13, 2018

ОХИНОО БОДОЖ ӨВЧИН АВЧ ИРСЭН ЭХНЭРЭЭ УУЧЛАХ УУ…

Сайн байна уу? Би одоо 23 настай. Эхнэртэйгээ 18 наснаасаа хамт амьдарч эхэлсэн. Одоо бид 1 охинтой. Саяхан эхнэр маань гэртээ ирж хоносонгүй Шөнө утас руу нь залгахаар
авахгүй байсан. Өглөө эхнэр шууд ажил руу гаа явах ёстой байсан болхоор бид хоёр 24 цаг уулзсангүй ээ. Тэгээд маргааш нь залгаад ярихад шоудаж байгаад цуг явж байсан найз охиныдоо хоносон гэж хэлсэн боловч би худлаа гээд баахан хэрэлдсэн. Орой ирэхээр нь хаагуур хэнтэй юу хийж явав аа гээд ахиад асуухад уурлаад "Би орж гарч явж болдоггүй хоригдол юму у? Юу ч болоогүй би өөрийгөө мэдэж байна” гээд урдаас уурлалаа. Ер нь бол өмнө нь хоногоор ганц нэг удаа явж л байсан тэгээд хэрүүл болох болгонд л яагаач үгүй гээд ам тагладаг байсан л даа. Тэгээд орондоо ороод намайг буулгаад авсан. Гэхдээ л миний совин нэг л тийм байсан юм. Гэтэл 4 хоногийн дараа унтахынхаа өмнө шээх гээд 00 ортол миний эрхтнээс ногоон идээ гоожчихсон байсан. Маш их уур хүрсэн ч гэсэн би огт хэрүүл хийгээгүй. Учир нь гоноррей өвчин ахуйн замаар бас халддаг гэж сонсож байсан юм. Эхнэрийгээ унтсан хойно нь утаснаас нь хамт шоудсан Б гэх охин руу нь найз нь жирэмсэн болчихсон байна аа. Одоо яана аа гээд мэссэж биччихсэн. Хариуг нь хүлээх зуур зүрх түг түг гээд сэтгэл савлан хүлээж байлаа хариу нь ч ирлээ. Юу гэж хариу ирснийг нь догдлон унштал "Ээ писда одоо яана аа тестээр үзсэн үү” гэсэн байсан. Тэгээд эхнэрийнхээ өмнөөс бичээд л байсан тэгтэл найзаас нь "Би хөдөө байна аа маргааш хот орно. Тэгээд нөгөө залуучуудаа олоод хамт эмнэлэг очиж авахуулъя. П дугаарыг нь мэдэж байгаа” гэсэн. Би үнэхээр шоконд орсон. Эхнэрээ харахад орондоо нам унтаж байсан. Тэгтэл эхнэр маань 2-уулаа биш 3 найзтайгаа 4-үүлээ гарсан байна лээ. Тэгээд 3 залуутай буудалд хоносон байгаа юм. Бас П гэх найз охиных нь талаар мэссэж бичиж байхдаа асуухад "72 цагийн эм авч уугаад тестээр үзээд болохгүй бол нөхөр лүүгээ чихчихнэ” гэдэг юм даа. Энэ үнэхээр арай ч дээ. Өмнө нь гадуур явж байхдаа ч ингээд явж байсан байх даа эхнэр маань. Тэгээд шууд сэрээгээд хэрүүл хийсэн. Юу яриад байгаа юм хэдэн удаа хэлдэг юм яагаач үгүй гээд зүтгээд байхаар нь мессежийг нь уншуулсан. Уул нь би өөрөөр үнэнийг нь хэлүүлэх гээд зүтгээд байсан юм. Одоо бид салчихсан. Гэртээ очилгүй 3 хонож байна. Охиноо бодоод шаналаад сууж байна. Цуг явсан найзууд руу нь ч бүх үнэнг чинь нөхөрт чинь хэлж чамайг салгана гээд уурласан. Хүссэн бүх зүйлийг чинь өгнө өө битгий нөхөрт маань хэлээч дээ. Бид удахгүй хуримаа хийнэ. Чи хүүг маань бодолдоо гэж надад хэлсэн. Гэтэл эхнэрийн найз П гэх охин одоо 7 сард хуримаа хийх гэж байгаа юм байна лээ. 1 хүүтэйг нь мэднэ л дээ би. Эхнэртэй хамт явсан 3 найзыг нь Б, П, М гэдэг. Б нь саяхан нөхрөөсөө салсан 1 охинтой. П нь удахгүй хуримаа хийх гэж 1 хүүтэй. М нь одоогоор ганц бие. Эхнэр чи охиноо бодоод намайг нэг л уучилчих. Би бүхнийг чинийхээр хийнэ. Тэд нартай дахиж уулзахгүй охин чинь чамайг асуугаад уйлаад унтахгүй байна наадам болж байгаа газруудаар явахаараа аавдаа тэврүүлчихсэн хүүхдийг хараад аавдаа тэврүүлнэ аавыг дууд гээд байна гээд зай завсаргүй мсж бичиж байна. Охин маань надаас огт салдаггүй дагаад л явж байдаг хүүхэд л дээ. Эхнэр маань өөр хүнтэй явалдсан дээр нь тэрнээсээ бэлэг болгоод хүйтэн өвчин авчихсан бас надад халдаачихсан охиноо болон ирээдүйд бидэнд ирэх хүүхдүүдээ бузарлачихлаа. Одоо наадмаар бүх хүн баярлаад явж байхад би нагац эгчийнхээ гэрийг харж үлдээд ганцаараа тарчилж сууна. Охиноо санаад байна эцэггүй өснө гэж бодохоор яваад очмоор байна. Гэвч тэр залуугийн ганц шөнө хэрэглээд хаясан зүгээр нэг хүүхэн болох эхнэртэйгээ нэрээ холбоод нэг насаараа хамт амьдарна гэхээр би гэдэг залуу үнэхээр доог тохуу болох мэт… Эхнэрийнхээ санаанд багтамгүй бузар явдлыг нь уучилж чадах уужим сэтгэл бас гаргаж чаддаггүй ээ. Сая над руу надад ямар нэгэн юм болбол миний охиныг ээжээс минь битгий булаагаарай гэж мэссэж бичсэн. Гэмшсэндээ элдэв янзын муу юм хийх гэж байгаа биш байгаа даа. Би одоо яавал дээр вэ?