Жүжигчид дундаа бие хаа царай зүс сайтайгаараа эрхгүй ялгардаг нэгэн бол жүжигчин
Туяа. Алаг нүдэнгүүдийн армиас өрх тусгаарлаж хошин урлагаас хөндийрсөн тэрээр “Single Ladies3” киноны нээлтийн үеэр өөрийн сайхан бие галбирыг гайхуулж олны харцыг унагаад авсан. Эрэгтэй хүн байтугай эмэгтэй хүн ч харц унагам түүнийг нэг хэсэг Монголын амьд барби хэмээн цоллоод авсан. Харин тэрээр энэ удаад өөрийн сайхан бие галбираа нууж дийлэлгүй өөрийн эрхгүй хагас нүцгэн зурагаа цахим хуудаснаа оруулсан ажээ. Энэ тухайгаа тэрээр “Шалдан нүцгэн гэж битгий гоочлоорой, өөрийн эрхгүй ийм зураг оруулмаар санагдаад байх юм, цаанаасаа” хэмээсэн байх бөгөөд тус зурган дор жүжигчин бүсгүйг эрчүүдээс илүү эмэгтэйчүүд магтаалын үгсээр булж түүний гоо сайханг биширчээ.
1
1http://www.yaldam.info/posts/2662