Monday, January 29, 2018

Жолооч нь осгож нас барсан машин журмын хашаанд гурван сар байжээ

Жолооч нь осгож нас барсан машин журмын хашаанд гурван сар байжээ

Журмын хашаанд байсан машин дотор жолооч нь осгож нас барсан хэрэг гарчээ. Машиндаа унтаж байсан хүнийг ачсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч эхлэв. Харин ачилтын компанийн зүгээс хүнтэй нь ачаагүй гэсэн тайлбар өглөө.
Тухайн тээврийн хэрэгсэлийг 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр журмын хашаанд авчирсан. Харин машиндаа осгож нас барсан гэх дуудлага 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Өөрөөр хэлбэл журамлагдаад 3 сарын хугацаанд машинаа аваагүй. Тэгэхээр машин дотроо байхад нь ачсан гэх мэдээлэл худлаа гэж ачилтын компаниас мэдэгдэж байна.
Одоогийн байдлаар үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хашаанд байсан тээврийн хэрэгсэлдээ ороод унтчихсан уу эсвэл 3 сарын өмнө журамлагдсан машинд хүн байсан уу гэдэг нь шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно.
Манай сурвалжлах групп журмын хашааг давж машин руугаа орох боломж бий эсэхийг судалсан юм. Хэдийгээр харуул хяналттай журмын хашаа гэж байгаа ч дотогш нэвтрэх олон боломж байна.
Нас барсан цаг хугацаа үхлийн шалтгаан тодорхой болсны дараа хэргийн сэжүүр тайлагдана. Гэхдээ ямар ч дүгнэлт гарсан ачилтын компанийн хариуцлага аюулгүй байдлын асуудал хөндөгдөх учиртай.
эх сурвалж:http://time.mn