Wednesday, January 3, 2018

Онгон хальсаа дуудлага худалдаагаар зарахаар шийджээ

Америкийн Калифорни мужийн Сакраменто хотын оршин суугч, 23 настай
Бейли Гибсон өөрийн онгоноо дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Тэрээр шашны сургуулийн төгсөгч бөгөөд өөрийн сүйт залуутайгаа муудалцан, харилцаагаа тасалсны дараа энэхүү шийдвэрийг гаргасан тухай Mirror мэдээлсэн байна.
Гибсоны өгүүлснээр, түүнийг хүүхэд байхаас нь зурагтаар зөвхөн шашны холбогдолтой нэвтрүүлгүүд үзэхийг зөвшөөрдөг байсан гэнэ. Ингээд түүнийг 16 настай байхад нь Христийн шашны хаалттай сургуульд өгсөн аж. Тухайн сургуулийн сурагчдад эрчүүдтэй харилцахыг хориглодог байжээ.
Сургуулиа төгссөний дараа Гибсон нэгэн залуутай танилцан үерхэж, хуримынхаа дараа түүнд онгоноо зориулахаар мөрөөдөж байсан гэнэ. Гэвч найз залуу нь энэ “алтан хоромыг” хүлээж тэвчилгүй хайртай бүсгүйнхээ эмэгтэй найзтай нь “унтчихсан” аж.
Бүсгүй өөрийн онгоноо тусгай дуудлага худалдаан дээр тавьжээ. Энэхүү дуудлага худалдааны газрын эзэн саяхан бас нэг 20 настай бүсгүйн онгоныг 400 мянган доллараар худалдаалаад, үнийн дүнгийн тал хувийг өөрөө авсан байна. 
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn