элээж яваа нь Г.Эрдэнэтунгалаг. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг.
Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орсноор сохрох аюулд тулж, хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж үгнээсээ буцаж яваагүй.
-Анхны амьдрал нь бүтэлгүйтлээ, гоо сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон, мөн Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд гарч байсан. Тэр бүхнийг давж туулах амаргүй байсан нь мэдээж? гэсэн сэтгүүлчийн асуултанд:
-Мэдээж хэцүү байсан. Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдсон. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон.
Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг. Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна. хэмээн хариулж байжээ.
1Ар араасаа цохилт болж, түүнтэй нүүр тулсан өнгөрсөн амьдралынхаа шалгуур бүрт тэр одоо бол баярладаг. “Магадгүй надаас өөр хүн байсан бол амиа хорлочихсон ч байж магадгүй” хэмээн ярьж байгаа дуучин бүсгүй маань өнгөрсөн оны сонгуулиар Ардчилсан намаас хүч үзээд ч авсан.11Харин саяхан дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа:
Шинэ он шинэ жилийн мэнд хүргэе!
Удаан хугацаанд нүүр хуудасаа идэвхитэй хөтлөсөнгүй. 2018 он та бидний өтөл насандаа хэн байх үр хүүхдүүд, хойч үе таны хийж бүтээснээр бахархах эхлэлийг тавьсан түүхэн жил байх болтугай.
Амьдрал бол Ирээдүйгээ хайрлах Хайр юм… гэжээ.
Удаан хугацаанд нүүр хуудасаа идэвхитэй хөтлөсөнгүй. 2018 он та бидний өтөл насандаа хэн байх үр хүүхдүүд, хойч үе таны хийж бүтээснээр бахархах эхлэлийг тавьсан түүхэн жил байх болтугай.
Амьдрал бол Ирээдүйгээ хайрлах Хайр юм… гэжээ.
1http://sharmedeelel.com/?p=1535