Thursday, January 25, 2018

“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн “ХАДАМ ЭЭЖ” хэн гээч…

Хэцүү ангийн Гэрлээгийн дүрээрээ олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг багагүй
хугацаанд үерхсэн найз залуутайгаа хуримаа хийсэн билээ. Б.Бадамцэцэг хуримынхаа талаар өөрийн цахим хуудаснаа “Маргааш амьдралд минь ганцхан тохиох гайхалтай өдөр болно. Сандарч догдолж, баярлаж бас айж байна. Хамгийн гол нь би зөв замаараа явж байна” хэмээн бичсэн байдаг. Хуримынх нь үеэр өөрийнх нь эгч нь гэмээр эмэгтэй найрын хойморьт сууж байлаа. Гэвч тэрбээр эгч нь биш аж. Овор суугаагүй, толиотой харагдах энэ эмэгтэй мисс бүсгүйн хадам ээж буюу нөхөр Алтаншагайгийн ээж нь юм байна.Могой жилд төрөгсөд санхүүдээ хэзээ ч санаа зовохгүй, Харин та…
Та ямар жилд хамаарах вэ? Таны төрсөн жилээр чинь таныг яг хэн бэ? гэдгийг дорхноо мэдчихэж болдог гэнэ шүү. Ингээд өөрийгөө болон өөрийн таних хэн нэгнээ шинжээд аваарай.
Хулгана: ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ АГУУ СЭТГЭЛЭЭР ХАНДДАГ
Түүнтэй удаан хугацаанд харьцаад ирэхээр хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч гайхалтай шүүмжлэгчид болно.
Хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл явдаг. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил зохино. Сайн эргэцүүлэн боддог, уян хатан. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлээр ханддаг.
Үхэр: ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЮУГАА Ч ЗОЛИОСЛОХОД БЭЛЭН
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч. Тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Апь болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй.
Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүчний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Эмэгтэй үхэр гэрсэг. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.
Бар: БУСДЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ ЧАДВАРТАЙ
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгүй. Тэр эрсдэлд дуртай. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй.
Туулай: АЖИЛДАА ЯМАГТ АЗТАЙ
Нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь их тайван. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан.
Ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Дайсан байх дургүй.