Нэг шөнө нөхрөө өвөрт нь орж ирээд, өөр лүүгээ эргүүлэн татахад эхнэр нь гарыг нь
түлхээд:
-Би чамаас сална гэж шийдэмгий нь аргагүй хэлэв. Нөхөр нь арчаагүй, халирхай эхнэрээ гэнэт ингэж хэлсэнд гайхан хувьсхийж, хор шар нь буцалсан эгдүүтэй дуугаар:
-Өөрөө л мэд. Тэр бол чиний эрх. Чам шиг улсад ч олигтой ажил хийж үзээгүй, гал тогооны өрөөнөөс цаадахыг хараагүй авгай хэнээр тэжээлгэж, хэдэн хүүхдээ яаж өсгөхөв. Баталгаагаа яаж салгуулах вэ гээд асуудал гарах л байх даа. Чи өргөдөлдөө “Миний нөхөр намайг хангахгүй байгаа учраас би гурван хүүхдээ хаяад саллаа” гэж бичих хэрэгтэй. Бич, бич. Аа тийм, бас хүүхдүүддээ тайлбарлах хэрэгтэй. Арваад настай хүүдээ “Аав чинь чамайг олохоос эхлээд отгон дүүгий чинь төрөх хүртэл надтай эр эмийн ажил олигтой хийгээгүйг завхайрч яваад би гэнэт олж мэдлээ. Тэгээд салахаар шийдлээ гэж тайлбарлаад үзэхгүй юу. Аав, ээж, хадам эцэг эхэд ч тайлбар хэрэгтэй” гээд хэнэг ч үгүй буруу харан хэвтэв.
Сэрчмаа уг нь “сална” гэж хэлэхэд нь учир шалтгааныг нь асууж, аргадан тайтгаруулна. Чингэхэд нь дотроо бэтгэрч асан хамаг гомдол, цөхөрлөө уудлан, энгэрт нь асгаруулна хэмээн бодож байсан сан. Тэгсэн бол нөхөрт нь ч, өөрт нь ч дээр байх байлаа. Сэрчмаагийн зүрх цээжээ балбан галзуурч, дэлбэрэх шахсан ч мөрөө ч чичрүүлсэнгүй. Түүний нулимс чимээгүй хичнээн удаан урссаныг бүү мэд. Харин хажууд нь хэвтэх нөхөр нь пижигнэтэл хурхирч байв. Сэрчмаад эртний нэгэн явдал тодоос тод санагдлаа. Эрүүл саруул хүүхдээ төрүүлсэн эх хүүхдийн хүй цөглөнгүүт л амаржих газраас гарах учиртай. Гэтэл нэг хүүхэн намайг ядаж дахиад гурав хонуулаач… манай нөхөр төрөхөөс гарсан өдөр л… хэмээн мэгшүүлэхэд эмч: -Тийм тэвчээргүй юм гэж юу байдаг юм.
Ор дэрнийхээ явдлыг зохицуулж чадахгүй хаашаа янзын гэр бүл гэж ийм байдаг юм хэмээн зад загнаад гаргахыг нь сонсч билээ. Сэрчмаа нөхрөөсөө хүртээгүй, хүртэх ч үгүй жаргалыг өөрөө олж авахаар шийдсэн нь энэ юм. Мэдээж нөхрөөсөө салж чадахгүй. Гэхдээ сэтгэл нь аль хэдийнэ хөрсөн. Нэг л мэдэхэд Сэрчмаагийн нойрмог, үхээнц байдал хийсэн арилж, өөртөө итгэлтэй, биеэ даасан шинжтэй, өөрийн ямар нэгэн нууцлаг зорилго агуулсан нь нөхөрт нь мэдрэгдээд байлаа. Зав л гарвал өрөөгөө түгжин компьютероо шагайн суух болж. Сэрчмаа Интернэтээр тив алгасан хэлийг нь мэдэхгүй, бараагий нь ч хараагүй огт танихгүй эртэй секс хийнэ. Тэр америк, голланд, франц гурван эрд зургаа явуулахад бүгдээрээ хариу өгч, танилцан дотносохыг хүссэн билээ. Харин тэр дундаас хараажаар тэсгэлгүй байрын франц эрийн захидал, үг яриа, түүний үсэрхэг нүцгэн цээж, зангирч хөвчирсөн булчин шөрмөс, инээвхийлсэн ч нэг л зэрлэг шинжийн түрэмгий төрх гойд таалагдсаныг хэлэх юун. Өмнө нь олон удаа захидлаар харилцаж, камераар бие биенийхээ дүрсийг харсан.
Үнэндээ тэр хоёр Интернэтээр гэрлээд, хоёр сар орчим болж байна. Тэр эр Сэрчмаагийн биеийг хараад сэрэл нь гайхалтай хөдөлж, янаг амрагийн жаргал амсахыг санал болгосон билээ. Түүний байж ядсан төрх, адгуу хоолой, энхрийлсэн үгс. “Сексийн үед чи минь тийм байдаг байх, ийм байдаг байх” гэсэн төсөөллүүд нь ч хүүхний сэрэл мэдрэлийг өдөөж байлаа. Өнөө шөнө тэр өрөөндөө хаалгаа дангинатал түгжээд, алс холын тэр хүнтэй анх удаа Интернэт хэмээх цаг хугацааны зөрүүгүй гайхамшигт дүрст сүлжээгээр зайны секс хийнэ. Биеийн хэлбэр галбирын хувьд гологдоод байх юмгүй гэдгээ тэр мэднэ. Сэрчмаа гоёж дууслаа. Түүний сэтгэл туйлын их баяраар цалгилж, ер бусын догдлолоор зүрх нь булиглавч үл мэдэг айдас судастай нь хамт лугших аж. Тэрээр компьютерынхоо товчлуурыг дарахад зүрхнийх нь цохилт түргэснэ. Хурууных нь өндөг товчлуур онохгүй тэмтчиж, Интернэт Эксплерор хэмээх программ руу орлоо.
Бяцхан камераа ор луугаа чиглүүлж байрлууллаа. “Би энэ өчүүхэн камерт эхээс төрсөн биеэрээ багтаж, Франц эрийн өмнөх дөчин хоёр инчийн дэлгэцэнд яраглан хэвтэх бөгөөд биеийнх нь бүхий л эрхтэн хүссэн хэмжээгээр нь ихэсч, багасч түүнд үзэгдэнэ. Нууцгай эрхтэнээ түүний нүдний өмнө дэлгэн харуулна. Тэр эрийн тачаал түймэр мэт асч, дээд цэгтээ хүрэхүй дуу алдан дур тавихыг нь үзнэ гэхээс аазгай нь хөдөлж, би ч мөн тэсгэл алдан тэлчигнэнэ хэмээн бодохуй хамаг бие нь гижигдүүлэх мэт агдасхийлээ.