Saturday, January 27, 2018

Энэ луйвар уу?

Сайн байцгаана уу? Би удахгүй төрөх гэж байгаа эмэгтэй байна. Нөхөртэйгөө сайхан амьдардаг бид 2 анхны хүүхээд байгаа юм. Тэгсэн хэд хоногийн өмнө манай эгч чухам л эрдэмтэй номтой нэг өвгөнд бид 2-г үзүүлсэн харшийн харш жилтэй, хүүхэд нь төрөөд эндэхийн байна эсвэл эх нь хүндрэлтэй төрөөд үхэхийн байна хүүхэд нь буруу байрлалтай байна нтр гэсэн байх юм.

Уг нь ЭХО-д сүүлд харуулахад зөв байрлалтай байна гэсэн. Тэгээд тэр өвгөн өнөө маргаашгүй 600 мянган төгрөгтэй идэж уух юм авчир тэгээд засал хийлгэ гэсэн байна. Бид 2 жил усаа зурхайгас харсан ерөөсөө харш биш байна лээ. Тэгсэн хамаатны үзүүлдэг эгч нар хурдан заслаа хийлгэ энэ өвгөний хэлсэн юм яг биелдэг нтр гээд шахаад нөгөөх нь хэрвээ ирэхгүй бол энэ охин чинь гар юмуу хөлгүй болох дүр зураг үзэгдлээ гэсэн гэнээ.

Намайг бараг л амаараа үхүүлсийн байх. Сонин төрөх гэж байхад ийм муухай билэгшээлгүй үг хэлдэг хүн байдаг л юм байхдаа би бур гайхаад байна аа. Очихгүй л гэж бодож байна. Бас ямар нэг юм болчуул гэж айгаад байна. Та бүхэн зөвлөөч яасан дээр үү?