Конор уг тулаанд теникийн хүнд цохилтоор ялагдал хүлээсэн. Хэдийгээр
холимог тулааны тамирчин мэргэжлийн боксын рингэн дээр удаан тэсэхгүй нь ойлгомжтой гэсэн мянга мянган шүүмжлэлүүд ирж байсан ч түүнд итгэл хүлээлгэсэн хэсэг нь шүүмжлэгчдээс дутахааргүй олон байв.
Хүмүүс түүнийг аль хэдийнэ домог хэмээн нэрийдэх болжээ. Зөвхөн домог гэж нэрлэгдэхээс гадна түүнийг илэрхийлэх олон нэр байгаа ч тэр хувийн амьдрал нь тийм ч нээлттэй нэгэн биш. Ингээд холимог тулааны тамирчин Конор Макгрегорын олон нийтэд ил болоогүй 15 нууцтай танилцана уу
15Түүний бага нас
Түүний хувьд боксоор 12 настайгаасаа төрөлх хот Дублин дахь Крумлины боксын клубт хичээллэж эхэлсэн. Мэдээж энэ нь түүнийг тулааны спортод хүүхэд байхаасаа сонирхолтой байсныг илтгэх болов уу. Конор багаасаа л хүчтэй байсан гэгддэг бөгөөд түүний дасгалжуулагчаар Олимпийн хошой аварга Фил Сутклиф ажиллаж байжээ. Мэдээж зөвхөн сонирхлоос гадна маш их хичээл зүтгэлийн дүнд амжилтанд хүрнэ гэдгийг Конор маш сайн мэддэг байсан. Тиймдээ ч тэрээр нэгэн ярилцлагандаа "Би бүх хүмүүст сайн сайхныг хүсдэг. Гэсэн хэдий ч өөртөө анхаарал хандуулан төвлөрөх хэрэгтэй. Бүгд үнэгүй зүйл хүсдэгээс хойш бусдаас гуйх биш өөрөө хөдөлмөрлөж, хэцүү бэрхийг туулж байж хүссэн зүйлдээ хүрдэг" хэмээн ярьжээ. Хэдийгээр тэр бүхнээс дээгүүр хатуу ширүүн нэгэн шиг харагдаж болох ч өнөөдрийн энэ байдалд хүрэхийн тулд тэр маш их хөдөлмөрлөсөн нь лавтай.
14Түүний хувийн амьдрал
Конор 2 эгчтэйгээ тун ойр дотно байдаг. Харин 2008 оноос хойш түүнийг дэмжсээр ирсэн нэгэн бүсгүй бол түүний эхнэр Дий Дэвлин юм. Хэдийгээр хосууд гэр бүлийн талаар төлөвлөөгүй байсан ч 2017 оны 5-р сард Конор Жэк Макгрегор Жр гэх хүүтэй болжээ. Олон хүмүүс түүний гэр бүлийг санхүүгийн хамааралтай байдаг гэж шүүмжилдэг ч Конор үүнийг няцаасаар ирсэн. Тэр өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдарч буй, гэр бүлдээ бүх зүйлээ зориулдаг энгийн л нэгэн гэдгээ ч хэлээд амжсан. Мөн нэгэн ярилцлагандаа "Би бүх зүйлээс, цаг үргэлж урам зориг авч байдаг. Өмнөх болон одоогийн аваргууд, домогт тулаанчид, шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүсээс, жинхэнэ өрсөлдөгчдөөсөө, мөрөөдөгчдөөс, итгэгчдээс мөн түүндээ хүрэгчдээс." хэмээн хэлжээ. Хэдийгээр тэр гаднаасаа чанга хатуу нэгэн мэт харагдавч үнэндээ түүнийг уян зөөлөн гэдэгтэй хүн бүр санал нийлдэг.
13Тэр дайчин удмын хүү
Конор бага наснаасаа насанд хүртлээ тийм ч дардан замыг туулаагүй гэдэг. Зарим албан бус эх сурвалжид түүнийг одоогийн найз охинтойгоо учрахаас өмнө орон гэргүй байсан гэж ч бичжээ. Харин үүнийг зөвхөн бусдаар өрөвдүүлэх зорилготой тараасан цуу яриа гэж зарим нэг нь үздэг. Ямартаа ч Конор өөрийн хүүхэд насыг гэр бүлийн хүчирхийлэл дунд өнгөрөөсөн талаар нэг бус ярьсан. “Манай гэр бүл дайчин гаралтай. Макгрегорынхон удмаараа дайчин хүмүүс. Бидний бүхий л үеийнхэн дайчин гэдгийг дэлхий даяар мэднэ. Тийм ч учраас удмын минь дайчин, тулаанч байдал намайг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэсэн.” хэмээн нэгэн ярилцлагадаа Конор ярьжээ.
12Ирландын унаган хүү
Энэ жилийн Ирландын нэрийг дэлхийн сонорт хүргэсэн хамгийн чухал хүн бол яах аргагүй Конор Макгрегор юм. Түүний нэр хүнд асар хурдтайгаар түгэн дэлгэрч хүмүүс ч түүнийг Ирландын унаган хүү хэмээн тодотгох болсон. Мэдээж түүний амжилтаар төрөлх нутаг Ирланд ч бахархаж байгаа ба маш их бэлтгэл, хөлс, цус, нулимсаа дуслуулан хичээсэн зүтгэл нь түүнд улс орны хүндлэлийг авчирсан. Харин Конор өөрийн шаргуу зүтгэлийнхээ талаар ярихдаа “Би итгэлд итгэдэг. Миний дасгалжуулагч Жон Кавана шүтлэггүй хэдий ч бусдыг түүний адил бодолтой болохыг ятгадаг. Энэ чинь цагийн гарз биш гэж үү. Хэрвээ хүмүүс тэр бурханд эсвэл энэ бурхан итгэдэг бол түүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. Би тэгж л хүлээж авдаг. Гэхдээ бид өөрсдийнхөө хувьд өөрсдөдөө бурхан нь байж чадна гэж боддог. Би өөртөө л итгэдэг.” хэмээжээ.
11Анхны Ирланд тулаанч
Макгрегор бол анхны ММА-ын Ирланд тулаанч юм. Гэхдээ түүнийг мэдэх хүн бүр амьдралынхаа туршид тулалдсаар ирсэн нэгэн гэдгийг гадарлана. Тэрээр хийсэн тулаан болгоныхоо дараа өөрийн бичлэгийг үзэж алдаагаа олж, чадвараа сайжруулахыг эрмэлздэг байна. Харин түүний хувьд хамгийн таагүй дурсамж үлдээсэн мартагддаггүй тулаан нь таалагддаг байсан охиныхоо найз хөвгүүнд түүний найзуудын хамт зодуулсан үе нь байжээ. Мэдээж тухайн үед шарх, өвдөлт нь тэсвэрлэхийн аргагүй байсан гэдэг ба тэр үеэс Конор хэнд ч зодуулахгүй байхаар зориг шулууджээ.
10Бусдыг дээрэлхэхийг тэвчдэггүй
Макгрегор бол тулаанч. Тэгэхдээ тэр амьдрахын тулд тулалддаг. Харин бусдыг дээрэлхэх үзлийг тэвчдэггүй ба үүнийхээ эсрэг бат зогсож өмгөөлж чаддаг нэгэн гэвэл та итгэх үү. Конор сургуулийн хүүхдүүдэд бие биенээ хүндлэх, дээрэлхэхгүй байх талаар үргэлж зөвлөж хүүхдүүдтэй ойр байж тэдэнд хүндлэлийн чухал ач холбогдлыг ойлгуулахыг хичээдэг нэгэн. Үүндээ ч тэр дуртай байдаг гэжээ. Бусдыг хүндлэх талаар Конор “Хүмүүс хэн нэгнийг буруутгах хандлагатай байх нь элбэг. Гэвч миний бодлоор хүмүүс эхлээд өөрийнхөө нөхцөл байдлыг нэг бодоод үзчих хэрэгтэй. Тэгээд бусдыг дахин өөрөөр харах гээд үз. Тэдний юу хийхийг хүсч байгааг олж мэд. Тэгээд түүнийг хий. Тэгээд л болоо” хэмээн хэлжээ.
9Шударга үнэний ринг
Конор хамгийн анх 2007 онд Ирландын үндэсний тулаан болох Шударга үнэний рингээр олны өмнө тулалдаж байжээ. Мэдээж энэ нь түүний анхны тулаан байсан ба энэ үеэс л түүний тулааны чадвар ивээн тэтгэгчдийн анхааралд өртөж гэрээ байгуулах санал хүлээн авахад хүргэжээ. Конор үүнийг амьдралд нь тохиолдсон хамгийн азтай тохиол байсан гэж үздэг ба тулааны спортоо орхих талаар ойрын ирээдүйд төлөвлөөгүй гэжээ.
8Тэр биеэ тоосон нэгэн мөн үү
Олон хүн Макгрегорыг хувь хүн талаас нь төсөөлөхийг хичээдэг байх. Биеэ тоосон нэгэн эсэх, бардам зантай, өөртөө хэт итгэлтэй эсвэл хэний ч төсөөлж чадахгүй Ирланд маягийн зантай гээд л. Ямартаа ч тэр өөрийн байгаа байдлынхаа төлөө хэнээс ч уучлал хүсдэггүй нэгэн. Өөрийгөө гайхалтай нэгэн гэдгийг мэддэгээс гадна илүү сайн болохыг хичээдэг гэжээ. Нэмж хэлэхэд тэр маш баян. Түүний орлого өнгөрсөн жил дэлхийд хамгийн дээгүүр эгнээнд бичигдэхээр үнэлэгджээ. Харин тэрээр нэгэн нэвтрүүлгийн үеэр "Бусад тулаанчид миний талаар инээдтэй бичлэг хийчхээд түүнийгээ олон нийтийн сүлжээнд тавихад дөнгөж 20 хүнд л таалагдах жишээтэй. Харин би бичлэг хийгээд түүнийгээ Фокст зардаг. Энэ л бидний ялгаа” гэжээ.
7Түүний содон хэв маяг
Өмнө нь хэлж байсанчлан Конор этгээд сонин хэдий ч загварлаг хэв маягтай нэгэн. Тэр хослолоо хэрхэн дэгжин өмсөхөө маш сайн мэддэгээс гадна жинхэнэ аварга шиг хувцаслаж чаддаг. Энд мөн түүнийг дүрэм зөрчигч гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэр бол дуулиан шуугиантай, түүгээрээ ч бахархдаг, түүндээ ч хамгийн шилдэг нь. Тэр бол жинхэнэ трэнд бий болгогч. Тиймдээ ч Конор томоохон хувцас загварын бүтээлүүдэд мөнгө цацахаас татгалздаггүй болов уу. Үүний нэг жишээ нь алдарт Dolce & Gabbana брэндийн дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалтаар 27,000 ам.долларын худалдан авалт хийсэн.
6Тэр бол тааварлашгүй нэгэн
Конор карьерынхаа туршид гуравхан тулаанд ялагдал хүлээсэн гэвэл та итгэх үү. Гурав дахь ялагдал нь хамгийн сүүлийнх нь бөгөөд мэргэжлийн боксчин Мэйвэдэртэй хийсэн тулаан билээ. Харин ялалтын тоо нь 21. Сүүлийн ялагдлынхаа дараа Конор маш хүнд цохилтод орсон ба мэргэжлийн боксыг орхих талаар хүртэл бодож байжээ. Харин энэ үед нь түүний дасгалжуулагчид түүнийг зоригжуулан урмаар тэтгэж эхэлсэн бөгөөд Конор тэр үеэ аль хэдийнэ ардаа орхижээ. Түүний ийнхүү шантарсан нь хулчгар байснаас биш өөртөө маш өндөр шалгуур тавьдагтай холбоотой юм. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа "Миний тааварлашгүй байдал бол намайг тусгаарладаг цорын ганц зүйл. Хэрвээ би маш олон ондоо байдлаар довтолбол өрсөлдөгч маань миний дараагийн үйлдлийг тааварлаж чадахгүйд хүрч хөшиж орхидог. Яг тэр үед нь л цохих хэрэгтэй. Тэр үед өрсөлдөгч чинь яг л шил мэт бутрах болно" гэжээ.
5Конорын холимог тулааны гэрээ
Конор Макгрегорын амжилтыг хүмүүс түүний шаргуу хөдөлмөр, сайн гэрээ хийх боломж олгосон аз гэж дүгнэдэг. Энэ нь ч үнэн. Конор өөрөө ч үүнийг баталдаг. Хэрвээ тэр өөрт зориулагдсан бүх нөөц бололцоог авч чадаагүй бол өнөөдрийн энэ хэмжээнд хүртэл амжилт гаргахгүй байсан гэсэн удаатай. Харин түүний холимог тулааны анхны гэрээ 2013 онд хийгдсэн байна.UFC-ийн холбооны ерөнхийлөгч Дублинд ажлаар явж байхдаа Конорын талаархи хүмүүсийн яриаг сонсоод түүнтэй тусгайлан уулзаж, гэрээнд гарын үзэг зуржээ.
4Түүний амттай яриа
Конор амттай яриа хийдгээрээ багагүй алдартай тулаанч. Тэр яг тулааны өмнө өрсөлдөгчийнхөө нүүрэнд тулж зогсоод өөрийн яриагаараа өддөг. Өөрөөр хэлбэл тэр үгээрээ ч өрсөлдөгчөө зоддог гэж болно. Энэ нь нэг талаараа өөрийгөө оюун санааны хувьд зоригжуулах бас нэгэн тохиромжтой арга юм. Магадгүй эдгээр яриа нь түүнийг ялагдашгүй домог болоход нөлөөлсөн байж мэднэ. Түүний энэ үйлдлийг хэрэггүй зүйл гэж үзэх нэгэн байхад харин эсрэгээрээ өрсөлдөгчөө сүрдүүлж, өөрийгөө зоригжуулах сайн арга ч гэж дэмждэг хүмүүс цөөнгүй.
3Тэр хаанаас ирснээ мэднэ
Түүний гэр бүлээсээ гадна хамгийн сайн мэддэг бас нэг зүйл бол түүний гарал угсаа юм. Тэр хэзээ ч хаанаас ирснээ, хэний үр удам гэдгээ мөн өнөөдрийн амжилтад хүрэхэд нь тусалж дэмжсэн хэнийг ч мартдаггүй. Хэвлэлийн ярилцлага бүрт өмсөж ирдэг өвөөгийнхөө малгайг тэр ямар нэг аз авчрагч сахиус болгох гэж биш өөрийн гарал угсааг санаж явах гэж өмсдөг байна. Харамсалтай энэ малгай нь 2014 онд түүний машинаас хулгайлагджээ. Малгайг хулгайлсан этгээд хэн болохыг олж чадаагүйгээр барахгүй Конор малгайгаа эргүүлж олох гэж бүхий л аргыг хэрэглэжээ.
2Түүний үйлдэл бүр учир шалтгаантай
Конорын амжилт санаандгүй явдал байгаагүй. Түүний хийж буй үйлдэл бүрийн цаана ямар нэг шалтгаан байдаг. Харин энэ хугацаанд өөрчлөгдөөгүй ганц зүйл бол түүний шаргуу хөдөлмөр. Тулаанч болохоосоо өмнө тэр сантехникч хийдэг байсан. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Бодож байсан бүх зүйл минь, зорилго бүр минь, уналт бүр минь яг энд бодит байдалд төгсгөл болж байна. Тулааны үед хариу үйлдэл үзүүлсэн ч бай, цэнгэлдэх хүрээлэн дүүрэн шуугилдах шүтэн бишрэгчдийнхээ дунд ч бай бүр эсвэл гоёмсог машинд хамгийн тансаг хувцастай ч бай би өөрийгөө үргэлж хаа нэгтээ байлгадаг" гэж байлаа.
1Түүний дараагийн үйлдэл
Олон хүмүүс Макгрегорыг дараагийн Мухаммед Али гэж нэрлэх болсон. Энэ нь түүний тулаан эхлэхээс өмнө өрсөлдөгчдөө хандах өөрийн бардам зангаараа амттай үг чулууддагт нь биш. Харин хүмүүсийн спортыг харах өнцгийг өөрчилсөн болохоор л тэр. Зарим нь бүр түүнийг сүүлийн 10 жилд байгаагүй спортын хамгийн гайхалтай зан чанартай нэгэн гэж нэрлэж байна. Эдгээр дүгнэлтүүдтэй Конор тэр бүр санал нийлээд байдаггүй ч харин Мухаммед Алигийн хамгийн том шүтэн бишрэгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэр өөрийгөө мэргэжлийн боксын талбарт дөнгөж орж байгаа шинэ тамирчин гэдэг бөгөөд цаашид олон гэнэтийн зүйлст бэлдэж байгаагаа ч дурджээ.