Би одо 25тай их сургуулиа төгсөөд ажил амьдралаа эхлээд явж байгаа жирийн л нэг
эмэгтэй. Амьдралынхаа зовлон жаргалыг та бүхэнтэйгээ хуваалцаж та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. 10 жилдэ загвар өмсч, цэнгээнт бүжгийн хамтлагт бүжиглэж араасаа олон арван хөвгүүнийг гүйлгэж байсан үе минь одоо бодоход хамгийн сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд хувийн дээд сургуульд орж эхний жилдээ хичээлээс өөр юм мэддэггүй найз охидуудаа шоудий гэхэд нь хааяа явж жаахан бүжиглээд л эргээд ирдэг найзууд манай цаашаа явцгаадаг байлаа. Нэг өдөр нэг залуутай танилцаж мсжээр харьцсаар байтал нэг л мэдэхэд дасчихсан салж чадахгүй болчихсон сүүлдээ эцэг эх нь мэдэж намайг гэртээ ирж амьдрахыг урьсан юм. Энэ бүхэн их хурдан өрнөж яах ч аргагүй тэднийд амьдрах болов. Энэ бүхэн 2-хон сарын дотор өрнөсөн мөн жирэмсэн ч болсон байв. Тэр цагаас хойш миний зовлон эхэлсэн юм. Хадмууд маань төрийн өндөр албан тушаалтай хүмүүс шаардлага их өндөртэй өдөр шөнөгүй тэд нарийн хоол цай хийж хүүхдээ хөхүүлэх, ирхээс нь өмнө хоол цай хийж гэрээ цэвэрлэсэн байх уу гэдэг маш хэцүү сэтгэлийн дарамттай амьдардаг болов. Гэхдээ яахав нөхөрөө ажилаас нь ирхээр энэ бүхэн зовлон юу ч биш болж сэтгэл уужраад явчихдаг байсан. Нөхөр маань ээж аавасаа их айна ганц ч үг дуугарч чадахгүй. Хүүхдээ төрүүлэх гээд жилийн чөлөө авсан байсан энэ хугацаа ямар хэцүү байсан гэж санана. Байж байгаад л бид 2-г өрөөндөө дуудаж яаж амьдрах гэж байна гэж шөнийн 3 цаг хүртэл лекц уншина та нар итгэхгүй байх л даа. Жирэмсэн ч байсан нялх хүүхэдтэй байсан ч хамаагүй тийм л байсан. Ашгүй жил өнгөрч би 3-р курстээ орлоо. Хадмуудтайгаа таарахгүй байсан учир тэсгэлгүй хөдөөнөөс эцэг эхээ байр савыг нь заруулан хотод хашаа байшин авч хүүхэдээ харуулаад өөрөө сургуулиа төгсөх гээд муу ээж аавыгаа их зовоосон энэ хооронд нөхөр ирж очин байдаг байлаа. За энэ бүхэн ч яахав хэдэн жил хэрүүл уруултай амьдарсаар сая нэг хуримыг маань хийж өгөхөөр болж байр машин авч өгч 3 давхар байшин барьж манайх 2 давхарын 3 өрөөнд амьдрах болов. Ашгүй нэг тусдаа сайхан амьдрах нь гэсэн боловч нөгөө хадмууд чинь байн байн орж ирж гэрээ цэвэрлээгүй байна, нөхөртөө 6-д босч цай хоол хийж өг, хувцасыг нь бэлдээд тавьж бай гээд ядаргаатад салдаггүй байна шд. Ядаж байхад нөхрийн дүү гэж ховч надаас эгч хүүхэн байдгийн. Өөрөө нөхөр хүүхэдтэй. Нээрээ манай нөхөр надаас 9 ах би хэзээ хойно мэдсэн гээд боддоо. За тэгээд сургуулиа төгсөөд сарын дараа 2 дахь хүүхэд маань төрлөө одоо нэг гайгүй болох байх гэж бодож байтал бас л гэр орны ажлын хэрүүл хүү маань 2-хон сартай байхад өдөр болгон корьдорин шал угаах шаардлага тавьдаг юм байна. Энэ бүхнийг тэсч тэсч сүүлдээ зугтаад жил шахуй хоолтой хоолгүй гадуур амьдарч байгаад энэ хооронд нэг ч удаа хадмуудтай холбоо бариагүй бид нарыг эрээд л байгаа сураг байсан. Нэг өдөр нөхөр маань ээжтэйгээ таарчихсан гээд орой ирж уулз гэсэн гээд ороод ирэв за яахав гайгүй болоо биз гээд очиж уулзав нээрээ ч гайгүй ааш зантай эндээ ирж амьдар ажил төрөл олж өгий гээд сүйд болдог юм байна за тэгээд гэртээ эргэж ирээд би ч ажилд орж хүүхдүүд маань ч цэцэрлэгт орж нөхөр маань ч ажилда орж бүх юм нэг хэсэг сайхан л болж байлаа энэнээс өмнө барагийн ажил хийлгэхгүй голдог байсан юм.Өнгөрсөн 5, 6 жил бид 2 амьдралын жаргал гэгчийг мэдрээгүй гэхэд болно хэд хоноод л хэрүүл болдог байсан юм чинь бүр зүрхний хийтэй стресэнд орчихсон байсан гээд боддоо. Ингээд овоо сайхан болж байтал нөгөө нөхөр маань байж байгаад л 2, 3 хоногоор шоуддаг боловоо бүр сүүлдээ 10 ч хоног болдог байв ирхээрэ цуг унтхаач больж хоорондоо хэрэлдэх нь ихсэж ирэв. Ингээд л ахиад нөгөө аав ээжийнх нь хэрүүл эхлэж хүн өөрийнхөө л хүүхдийг өмөөрдөг юм байна лээ бурууг надруу л чихэж хүүгээ худлаа загнасан болоод л өнгөрнө. Сүүлдээ энэ бүхэнд миний ч сэтгэл хөрч гарч ороход нь тоохоо ч байсан 2 хөөрхөн хүүгээ л бодоод тэр шүүдээ. Харин бүр нэг сонин явдал болдог юм байна хадам ээж хол ажилаар явах болж хадам аав гуай далимдуулж архи ууж эхэлдэг юм байна гэтэл надад унтах санал тавьж бүх юмаар чинь хангана, чи их гоё ш дээ, сайхан хүүхэншдээ гэж ирээд дайрсан гээд боддоо. Уйлаад гуйгаад би хүүтэй чинь суусан таны охин юм байгаа биздээ гэхэд төрсөн охин биш шдээ гээд тэвэрчээд үнсэх гээд байсан гээд боддоо. Би ер нь ямар одонд төрсөн хүн юм бүү мэд надад одоо их хэцүү маш их ганцаардаж байна зөвхөн 2 хүүгээ л харж инээмсгэлж байна. Та нартай зовлонгоо хуваалцах гэсэн миний өчүүхэн бодлыг минь хүндэтгэж зөвлөгөө өгнө гэж найдаж байна. Ах эгч байхгүй айлын ганц болхоор их хэцүү юм ээждээ хэлмээр санагдавч зовоочих байх гэж бодоод. 2 хүүгээ бодоод эд нартай амьдраад байх уу эсвэл салж өөрийнхөө дуртай ажилаа хийгээд амьдрах уу салчихаар эцэг эхээ амьдаар нь тамлах, бас хүүхдүүдээ өнчрүүлчих юм шиг санагдаад их хэцүү юм та нар минь санаа бодлоо хэлж надад туслаач…
http://ardiinmedee.info/index.php?newsid=76