Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэрээ хоёр орны визний асуудлыг мөн хөндсөн
байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Хоёр улсын Ерөнхий сайд нар визний асуудлаар ярилцсан. Хоёр улсын ард иргэд хоорондоо визгүй зорчих асуудлыг хөндсөн. Солонгос улс руу зорчих олон удаагийн визийг хөнгөлөх тухай яригдаж байгаа. Цаашдаа визгүй зорчдог болгохоор нэлээд нухацтай ярилцсан. Талууд хоёр орны иргэд алсдаа харилцан визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр болсон” гэжээ.