Аригбөхийн дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан өнгөрсөн 2015 онд олны анхааралд байж, оны онцлох хүн болоод байсан. Тэгвэл дэлхийн хэмжээний уг киноныхоо нээлтэнд жүжигчин Б.Амарсайхан Лос Анжелос руу явахдаа гэргий С.Урангаа дагуулж явсан нь олны хараанд нилээдгүй өртсөн билээ.Үзэсгэлэнт гэргийг нь харсан олон бүсгүй Жүжигчин Б.Амарсайханд талтай байсан нь талаар өнгөрсөнийг мэдсэн аж. С.Уран Б.Амраа хоёр 2007 онд Баянгол рестаронд нижгэр хурим хийж, морин жилд хоёр дахь охиноо угтан авсан үлгэр жишээ гэр бүл юм. Жүжигчин Амарааг гэх олон эмэгтэй байдаг ч тэр хэн нэгэнтэй холбогдож байсангүй мөн түүний эхнэр ч Б.Амараатай гэрлэсэнээс хойш хэн нэгэнтэй нэр холбогдож байгаагүй аж.
Жүжигчин Амараа маань тэрбумаар хэмжигдэх тансаг сууцанд амьдарч хөөрхөн охид болон үзэсгэлэнт гэргийгээрээ гоёж, хүсэн хүлээсэн хүүгээ өнгөрсөн хавар өлгийдөж авсан билээ. УИХ-ын сонгуулиар халаасаа чамгүй түнтийлгэдэг гэх жүжигчин Б.Амарсайхан гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөөгүүр зугаалж, олны хар цагаан хэл амыг ч үл тоон хүүгээ харуулсан.Тэгвэл түүний үзэсгэлэнт гэргий болох С.Уран саяхан өөрийн цахим хуудаснаа:
Сэтгэл зүрхнийхээ бүхий л орон зайд зөвхөн чамаараа дүүрэн амьсгалдаг. Хайрлаж, хайрлуулахын жаргалыг бялхтал мэдрүүлж яваа түүнийгээ энэ амьдралд минь учирсан хамгийн хамгийн сайхан нь гэж би талархадаг. Юугаар ч атугай онцгойрох хүсэл надад байдаггүй ч анхны харцаар түүндээ дурлаж, тэрхүү дурлалаа амьдрал болгосон энэ учрал, хувь заяагаа аз гийсэн, “онцгой” гэж харин би нандигнадаг. Хил хязгаарыг маань тэлэх амьдралын олон “аялал”-д гар гараасаа хөтлөн залбирч, ижил айдас, ижил хайр, нэг зорилго дор чамтайгаа туулж байгаа нь ухамсарт амьдралын минь утга учир. Миний хайрын үндэс чин сэтгэлийн ХҮНДЛЭЛ… гэжээ.
1-Таны бүтээж байсан дүрүүдээс тантай хувь хүнтэй хамгийн төстэй болон төсгүй дүр юу вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд жүжигчин Амараа:
-Хүн өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэж бараг байдаггүй. Театрын тайзан дээр бол хүн өөрөөсөө өөр царайтай, бүр өөр дуу хоолойтой ч дүр бүтээж болдог. Ал Пачино бидэнтэй адил Станиславскийн арга барилаар ажилладаг жүжигчин болохоор би түүний тоглолтуудыг зориуд нарийн анзаарч үздэг юм. Кинонууд дээр Ал Пачино ер нь Ал Пачино хэвээрээ л байдаг, гагцхүү тухайн өгөгдсөн нөхцөлдөө амьдарч буй уран чадвар нь л өөр өөр байдаг. Тэгэхээр цаг хугацаа, орон зай, өгөгдсөн нөхцөл өөрчлөгдөж байж жүжигчин дагаж хувьсдаг. Жүжигчний хувьд энэ өгөгдсөн нөхцөлийг кино зохиол бий болгодог, тэгэхээр зохиолоос их зүйл хамаараад байгаа юм. Зохиол сайн байвал жүжигчний уран чадварыг шавхдаг, мөлжүүртэй байдаг. Өгөгдсөн нөхцөл сул, тодорхойгүй, дулихан зохиолд жүжигчин өөрөөрөө л тоглоно. Архичны дүрд гурав тоглолоо гэхэд хоёр өөр архичны дүр гаргана, гурав дахь дээр нь өөрөө яаж архи уудгаараа л тоглоно. Уухаараа нэг их дуулдаг хүн байдаг ч гэдэг юм уу дүрд чимэг болох ганц хоёр үйлдэл л нэмэгдэх байх. “Бодлын хулгайч”-аас хойш надад 12 киноны санал ирж байсан, кино зохиолыг ухаад юм гарч ирэхгүй, дүрийн хувьд ажиллах юмаар хомс болохоор тэр болгонд татгалзаж байсан… гэжээ.