Нийтийн дууны отгон гүнж гэж нэрлэгддэг Х.Мөнгөнцэцэг дуучин Блдтой амрагийн харилцаатай
болсон гэж нэг хэсэг их л ад үзэгдсэн. Найзынхаа нөхрийг булаасан увайгүй хүүхэн болж дууссан. Гэсэн хэдий ч дуучин хоёр амрагийн харилцаагүйгээ олон ч удаа зарласан. Ямартай ч энэ их шуугианы хажуугаар дуучин бүсгүй хөл хүнд болж олныг гайхшруулаад авсан. Тиймдээ ч түүний хүүхдийг Болдын хүүхэд гэх яриа маш хурдан бий болсон. Үүнийг нотолж байгаа гэлтэй хэн хэн нь усанд хаясан чулуу шиг л байна.
Тэгвэл Х.Мөнгөнцэцэг саяхан нэгэн ярилцлага өгчээ. Тэрээр Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор гэр бүлийг төлөвлөж болохгүй байх аа. Нэг л өдөр сайхан хайртай учраад сэтгэл догдолвол бас хувь заяа байвал суучихна. Үгүй бол би одоо л хүнтэй суух ёстой, хүний эхнэр болох ёстой гэж бодож, төлөвлөөд байгаа юм алга. Бурхан гэр бүлийг хуваарилдаг гэдэг байх аа. Мэдээж хүн л болсон хойно сайхан хайртай учирч, сайн ханьтай болохыг хүсдэг хэмээжээ.
ЭХ СУРВАЛЖ: PAPARATSI.MN