Сайн байна уу. Би хувийн компанид ажилдаг нэг жирийн монгол залуу байна. Одоо нас
30 гараад явж байна. Ер нь одоо дутагдах гачигдах нээх байхгүй ээ. Өөрийн гэсэн байр, машинтай, тогтвор сууршилтай ажил төрөлтэй. Ганц дутагддаг байгаа зүйл маань мэдээж айлын гэрийн гэрэл гэгээ болсон эмэгтэй хүн. Урьд нь хүнтэй гэрлэж энэ тэр болж байсангүй ээ. Одоо сэтгэлд таалагдсан бүсгүй гараад ирвэл ирээдүйн ханиа болгох бодолтой яваа залуу.
За гол яриандаа орьё. Би өнгөрсөн 7 хоногт хотын төвөөр ажлаа амжуулаад талбайн урьд талын зогсоолоос талбайн зүүн талын зам руу орох гээд зогсож байхдаа нэг Prius 30 машины урдуур орох гэсэн жолооч нь гээд нээх нүдэнд дулаахан эмэгтэй хамаг байдгаараа намайг оруулахгүй дээ гэсэн байдлаар муухай муухай хараад байсан юм. Би анх хараад тэр эмэгтэйд дуралсан муухай харж байгаа нь хүртэл сэтгэл татам.
Тэгээд яагаад ч юм урагшилж байхдаа машины цонхон дээрх утасны дугаарын тэмдэглээд авчихлаа. Ногоон гэрэл асахад нь урдуур нь шахаад гараад явчихсан юм. Тэгээд ажил дээрээ ирчихээд танилцья гэж мэссэж бичлээ. Нээх дургүйлэхсэнгүй танилцаад оройн 13-с уруудаад явж байсан чинь яг урьд явж байдаг юм. Тэгээд утсаар яриад маргааш нь уулзахаар боллоо. Уулзах өдөр болоод уулзсан чинь яг миний төсөөлж байснаар байсангүй тэр эмэгтэй маань жаахан сонсгол муутай сайн ярьж чадахгүй, үгээ бүрэн гүйцэд илэрхийлдэггүй ярианы жаахан асуудалтай болж таарлаа.
Тэгэхдээ тэр нь надад нээх асуудал болсонгүй ээ. Өчигдөр хамт кино үзлээ. Тэгээд хамт нэг газар орж суусан чинь нөгөөдөх маань өөрийнхөө тэр байдлаас санаа зовснуу яасан нээх ярилцаж чадалгүй саллаа. Ер нь бол ажиглаад байхаад орой хичээлээ тарчихаад гэртээ оролгүй шөнийн 12 цаг хүртэл машиндаа дуу, кино энэ тэр үзээд суучихдаг гэсэн. Цаашид энэ хүнтэй яаж харицвал нэг нэгнээ ойлгох бол? Жаахан замбараагүй бичихлээ. Шууд одоо яг санаанд бууснаа л биччихлээ уучлаарай…