Monday, March 5, 2018

Манай хүүхнүүд бүгдээрээ ийм юм гэж үү…

Сайн уу би 29 настай залуу байна. Саяхан шинэ зеландаас ирсэн тэнд мастерт сураад
бас ажиллаж байгаад одоо эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байна. Би өмнө нь Монголд оюутан байхдаа үерхэж байсан бөгөөд гадагшаа яваад өнөөдрийг хүртэл албан ёсоор найз охинтой байсангүй. Тэгээд энд ирээд хүүхнүүдтэй үерхэж цаагуураа ханиа сонгочих гээд ажаад байтал ихэнх нь нэг тийм хүн холгосон хачин юмнууд таараад байх юм.
Яахав эхний удаадаа бүх зүйлийг би дааж болно л доо гэтэл байнга л бүх юмаа даалгах санаатай юм хоол идсэн ч, кино үзсэн ч, дэлгүүр орсон ч тэр надтай хамт явж байгаа тохиолдол би л бүхнийг даах ёстой юм шиг хандах юм. Зарим нь бүүр ариун цэврийн хэрэглэлээ хүртэл надаар авахуулж байсан харахад уг нь тийм ч шалдаа буучихсан гэмээр биш.
Ядаж байхад би ном үзсээр байгаад бүр хүлцэнгүй болчихсон ч юм уу үгүй гэж хэлж чадахгүйг ч хэлэх үү, миний уулзаж байгаа хүүхнүүд уг нь надтай чацуу эсвэл надаас нэг эгч, нэг дүү сайндаа хоёр дүү хүүхнүүд бас ажил төрөлтэй, миний хүрээлэл дотор тийм хүүхнүүд байнуу гэхээр үгүй юм аа аль аль хүрээний хүүхнүүдтэй уулзаж байхад тиймээрхүү юм ажиглагдах юм.
Эсвэл яваандаа гайгүй болчих юм уу гээд бодохоор нэг л итгэл төрөхгүй ярьж хэлж байгаагаас нь, би айлын хамгийн бага нь миний эгч нар бол тийм биш аймр дайчин хүмүүс байдаг бүгд хувийн жижиг жижиг компани босгоод авч явдаг гэтэл тийм бүсгүйчүүд нь хаана орчдийн болоо бүү мэд…