Wednesday, May 23, 2018

Хохирогч.

Ажлынхаа цайны цагаар гараад шууд гэртээ хүрээд ирсэн. Учир нь өнөөдөр найз залуу маань хамтдаа өдрийг өнгөрүүлнэ гэсэн болохоор бүр догдлоод байх юм. Гадуур л хамтдаа явж байснаас биш гэртээ хамт өнжиж байгаагүй юм байна. Гэрийнхээ үүдэнд гутлаа тайлаад л пелеткээ асааж түүний дуртай цайг чаналаа бас хөлдөөгчнөөс мах гаргаж амттай хоолыг нь хийхээр зэхэж байтал утас дугарав... 


- Байна уу? - Байнаа Туяа чи хаана байна. Захирал чамайг асуугаад бөөн уур.. - Өө найзаа уучлаарай өнөөдөр намайг аргалаад өгөөч тэхүү? гуйж байна.. - Ээ чи тайлангаа гүйцэд өгч дуусаагүй байж юу яриад байгаа юм бэ? - Гуйж байнаа найзаа, өнөөдөр Баяраа бид хоёрын хувьд чухал өдөр..🙏🙏 - За за чи нээрээ...гээд. Найз маань утсаа бухимдангуй таслав. Би урьд өмнө ганц ч удаа ажлаа ингэж таслаж байсангүй. Өнөөдөр л өөрийн эрхгүй чухал хүнтэйгээ хамт байх болохоор, захиралд загнуулах гэх мэт асуудал надар ер бодогдсонгүй. Цай маань ч буцалж байна. Утсаа аван Баярааруу залгав... Хэсэг дуудаж байснаа харилцуурын цаанаас.. - Сонсож байна хайраа. - Аан чи минь ирэх болж байна уу? - Тиймээ дөхөж явна, замаараа хүнд юм өгчихөөд орлоо. Гэв. Яагаад ч юм бодсоноос илүү удаанаар халуухан цаг хугацааг үдэж, эрхэлнэ гэж бодохоор л бүсгүй ааль минь өөрийн эрхгүй хүүхэд шиг жуумалзана. Ирж байна гэсэн болохоор удалгүй хоолоо ч хийлээ. Нар хүртэл цонхны харалдаа ургах цэцэгс дээр минь тусаад улам ч үзэсгэлэнтэй харагдах юм. Тогооны таг шөлний ууранд дэвэрч үүнтэй зэрэгцэн би дахиад утас цохив.. - Ирж байна уу. Гэж цовоо дуугаар асуухад. - Одоохоон хайраа. Хүнтэй юм яриад сууж байна яг гарлаа. Гэхэд нь - Хоол болчихлоо халуун дээр нь идээрэй гэж захив. Гараа гаргаж, сэтгэлээ уудаллаж хийсэн хоолоо нэг мөсөн ирэхээр нь ширээ засъя гэж бодоод, том өрөөнийхөө буйдан дээр зурагт үзэн суулаа. Нэг мэдэхнээ 20минут өнгөрчихлөө тэр минь байдаггүй. Цонхоор харж, өнгөрсөн машин болгоны дугаарыг өнгийлөө бүтэн цаг болчихлоо. Утас нь хүртэл холбогдохгүй, яасан юм бол түгшин түгшин бодон хоолоо байн байн халаан хаалга чагналаа. - - Нэг цаг гучин минут боллоо яг ирж байна гэсэн хүн, яагаад алга болчихов. Гээд. Урт амьсгаа аван, эцэс сүүлдээ бүр гомдох шиг болов. Нар уулын цаагуур алслан одлоо, хоол ч царцлаа, дэмий л утсаа барин сууж өөрийн эрхгүй нулимс минь асгарч, энэ их хичээл зүтгэл, догдлол бүхнийх бүгдийг нь газарт унагаад дэвсэлмээр санагдаж байв. Нулимсаа арчин босож жаахан охин шиг хивсэн дээрээ жартаадаж эхлэв, амьсгаадаад ирэхээр нь, хивсэн дээрээ замилж сууж байгаад нүдээ аниад зуу тоолов нээгээд харахад хэн ч байхгүй, мянга тооллоо бас л баысангүй. Ингэж өөрийгөө саатуулсаар шөнийн арван цаг боллоо. Тоглоомондоо ядарсан жаал шиг сүүлдээ үүрэглэж эхлэв. Гэтэл ашгүй нэг юм хаалга дугарав. Баярлаж очоод онгойлготол.. Новш гэж.. Зангиа нь хазайчихсан архи үнэртүүлчихсэн, Баяраа орж ирлээ. Үнсье гэхэд нь ундууцан орон дээрээ очин суулаа. Тэр араас ирж. Тэврээд.. - Хайрыгаа уучлаарай, замаараа найз маань ороод гар гэхээр нь орсон чинь гаргадаггүй ээ. - Тэгээд залгаад хэлчихэж болдоггүй юмуу? - Харин утасны цэнэг дуусаад. - Эвийдээ., чиний утсны цэнэгтэй хамт миний сэтгэл унтарчихлаа.. - Яагаад вэ? Юунд нь хүлээдэг юм. - Тиймээ би дахиж чамайг хүлээхгүй гэж хэлээд. Гарыг нь тас татаад нойлын өрөөндөө орж цурхиртлаа уйлав. Хүйтэн шал дороос хайрч тамхины утаа бодлоор минь сэлгүүцэж хана хүртэл өөдөөс минь зэвхийж мэдрэмжгүй тэнэг хоёрын хохирогч гэдгийг нь мэдрүүлж байсан юм. Тиймээ би дахиж ажлаа таслахгүй гэж шүд зуун шивнэсэн юм. *** Энэ мэтчлэн маш олон хүмүүсийн урам хугарч хүлээлтэнд уягдсанаас болж итгэл цөхөрч байдаг. Эцэст нь мэдрэмжгүй, хайнга хүмүүс ямар аймшигтайг, тайлбарлаад ч нэмэргүй болоод маш олон хүний хайр унтарч эхэлдэг. Унтрах нь ч зөв харанхуй хүмүүст гэрэл хэрэггүй юм. Цаашдаа сэтгэлийн хохирогчид олон битгий байгаасай гэж хүсэж байна. Үнэхээр хайртай л бол ямар ч цаг үед залгаад хэлдэг бас мэдэрдэг аж.