Уг хэрэг нь 2018 оны 5-р сарын 19 ны өдөр гутлын нэгэн үйлдвэрийн угаалгын өрөөнд өдөр 12 цаг 30
минутанд болсон юм. Хүүхдээ хаясан эх нь тус гутлын үйлдвэрийн ажилтан байж болзошгүй ба одоогоор баригдаагүй байна. Нэг эмэгтэй угаалгын өрөөрүү ороход дүүрэн цус бас хүүхдийн уйлах чимээ гээд ямар ч хүн ухаан алдаж унамаар айхтар зүйлтэй таарсан аж. Харин эмэгтэй бүх чадлаараа хашгаран олон хүн дуудаж ойр байрлах хувийн эмнэлэгт очиж яаралтай тусламж үзүүлэн хөхний сүү орлуулагч өгч амийг нь аварсан бөгөөд тус зургийг нийгмийн сүлжээнд тавьсаны дараа хэдэн сая хүний сөрөг сэтгэгдэл авч тухайн хүүхдийн ээжийг цээрлүүлэх хэрэгтэй гэж олон сая хүн уурсажээ. Одоогоор хүүхдэд нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа бөгөөд бие нь дээрдэж байгаа гэнэ.