Нэгэн бүсгүй баян залуутай танилцаж болзох болжээ. Залуу ч эхэндээ эелдэг байсан боловч сүүлдээ тар нь танигдаж түүнтэй дээрэнгүй харьцах болж баян аав ээжийнхээ буянаар баярхаж явдаг нэгэн гэдгийг охин мэдсэн байна. Тэрээр салахаар шийдэж сүүлийн болзоон дээрээ нүүрээ хэт будаж очтол залуу хараад шууд зугтаасан байна. Учир нь юунд байв?