Энэтхэгт нэлээн нэр алдартай шашны их багш Асарам Бапу өсвөр насны охиныг хүчиндсэн хэрэгт
буруутгагдан баривчлагджээ. Энэ хэрэг явдал болсон нь нэлээн эрт тодорхой болсон ч их багшийг ням гарагт шилжих шөнө л эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөсний дагуу саатуулсан аж. 72 настай их багш өөрийн дагагчдын 16 настай охиныг хүчээр эзэмдсэн байна. Тэрбээр охины биеэс албин чөтгөрүүдийг хөөн зайлуулах нэрийдлээр ийм бусармаг үйлдэл хийжээ. Их багшийн увайгүй үйлдлийн талаар олон нийт мэдээд ихээхэн бухимдал үүсгэв.
Хүмүүс гудамжинд олноороо гарч жагсан, их багшийг баривчлах хүртэл эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн юм. Балмад этгээдийг оршин сууж байсан мужид нь баривчлаад онгоцоор тус улсын баруун хэсэгт орших Жодхпур хотод аваачин эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн байцаагчид өчигдөр түүнийг гурван цагийн туршид байцаажээ. Цагдаа нар их багшийг сайн дураараа ирж, байцаалтад орохыг санал болгосон боловч тэрбээр өвчтэй байгаа хэмээн цааргалсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

