эмээгээр аялагч Н.Байгальмаа болон түүний хадам эх гэх нийгмийн
зүтгэлтэн, цэнхэр үст Э.Цэрэн нарын дундын асуудлаар нэлээд шуугилаа. Тэгвэл энэ удаад тэр хоёр эмэгтэйн хань, үр нь болсон И.Нямдорж “Танайд хоноё” нэвтрүүлгийн үеэр ийм тайлбар өгчээ.
Тэрээр “Анх сошиалын постуудыг уншихад бас л хүнд байсан. Эхний орой нь ч гэсэн сэтгэл зүрхээрээ баахан юм бичээд хүмүүстэй хэрүүл маргаан болсон. Одоо бол хүмүүс дураараа бичиг. Ямар зорилготойг нь мэдэхгүй юм. Аяллыг нь зогсоох гээд байгаа юм уу, яг яах гээд байгаа юм. Бидний дотоодын амьдрал хэнд ч хамаатай юм. Бид нар өөрсдөө дуугараагүй байхад, өөр нэг газар өөр хүн бид нарын өмнөөс үг дуугараад байх жишээний. Харин одоо бол нэг их тоохгүй байгаа.” гэлээ.
И.Нямдорж ээжтэйгээ хамгийн сүүлд 2013 оны есдүгээр сард уулзсан гэнэ. Түүнээс хойш уулзъя гэж мессэжээр болон фэйсбүүкээр асууж байсан ч цэнхэр үст ээж нь дандаа завгүй, чадахгүй гэдэг байсан тул уулзах тухай бодлоо орхижээ. Тухайлбал, нэг удаа цагаан сарын дараа хоёр охинтойгоо эмээ дээр нь очиход түлхүүр байхгүй гээд хаалгаа нээж өгөхгүй болохоор нь явсан байна. Тэгээд л дахиж очоогүй хэмээн тэрээр ярьж байлаа.
Түүний хувьд ээждээ нэлээд их гомдож явдаг гэдгээ хэлсэн юм. Энэ тухай ярихдаа “Миний хань ижлийг хүлээж авалгүй явсаар ирсэн. Хоёр охин маань ээжийг “захирал ээж” гэж дууддаг байсан. Захирал ээжтэй уулзъя гэж хүсэлт тавихад хүлээж аваагүй. Үнэхээр охидыг минь боддог л байсан бол уулзъя гэхэд нь зөвшөөрөх л байсан байх. Дээрээс нь Байгальмаагийн эсрэг гэнэт баахан пост оруулаад л. Би өөрөө чимээгүй байхад миний амьдралыг миний өмнөөс дэлгэж тавьж хүмүүстэй яриад л. Ер нь ээждээ нэлээд их гомдож байна.” гэсэн юм.