Дорнод болон Баян-Өлгий аймагт 2-3 насны хоёр охин алга болоод зургаа хонож байгаа
билээ. Энэ хугацаанд аймгийн Онцгой байдлын хэлтэс болон ар гэрийнхэн шөнө өдөргүй эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хүүхдүүдийг тас шувуу шүүрсэн ч байж магадгүй, эсвэл гол усанд осолдож амиа алдсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал таамгаар эрэн хайх ажиллагааг хийж байна. Ойр орчимд нь хөдөлгөөн багатай алслагдмал газруудад амьдарч байсан айлууд юм билээ гэж албаны эх сурвалж мэдээлжээ.