талаар та бүхэнд хандаж санал сэтгэгдэл хуваалцахыг хүслээ. Би одоо 34 настай, хоёр хөөрхөн гүнжтэй, нөхрөөсөө 3 насаар эгч бүсгүй юмаа. Манайх гэдэг айл сайхан гэр бүл, бид 2 бие биедээ хайртай. Элдэв араар тавилт нтр асуудал байхгүй. Гол асуудал юу вэ гэвэл нөхөр маань секс хийх бүртээ өмнө нь унтаж байсан залуучуудынхаа тухай ярь, яаж хийлгэж байсан, эрхтэн нь ямар байсан, хувцасыг чинь яаж тайлж байсан гэх мэт зүйлүүдийн тухай ярихыг шаардаад байх юм.
Яагаад ингэдэг юм гэхээр намайг өөр хүнтэй унтаж байгаа гэж төсөөлөхөөр сэрэл нь их хөдөлдөг, сексээ амттай болгох гэж ингэдэг гэх юм байхаа. Харин миний хувьд яг эсрэгээрээ тэгээд ярингуут нь шал дургүй хүрээд хамаг наастр уначихна. Өмнөх залуу гэдэг нь 10 гаруй жилийн өмнө нөхрөөсөө өмнө үерхэж унтаж байсан 3, 4 залуугийн тухай ярьчихсан юм л даа. Залуу насанд алдаа оноо байлгүй дээ. Анх хайрлаж дурлаж явахдаа бие биедээ итгээд юу эсийг ярих билээ дээ. Гэтэл тээр олон жилийн өмнөх ядаж байхад таагүй дурсамжуудыг минь унтах тоолондоо сэргээгээд яриулах гээд байдаг нь үнэхээр хэцүү юмаа.
Сүүлдээ бүр өөр хүний тухай яривал унтана үгүй бол унтахгүй ч гэж байх шиг. Манай хүн ер нь жин ихтэй болоод ч тэрүү бас ерөөсөө өдөөж үнсэж энхрийлдэггүй, өөдөөс харж секс хийдэггүй. Зөвхөн өөрийгөө л энхрийлүүлэх гээд дээшээ хараад хэвтчихнэ. Байдаг чадлаараа хичээгээд хөхөөд гоё болоод ирэнгүүт хариу ч байхгүй шууд л хийхийг хүснэ. Нөхөртөө хүзүүн дээрээ үнсүүлж үзэх юмсан, урдаас нь хараад секс хийх юмсан гэж мөрөөддөг. Нөхөр минь оршил гэж юм мэдэхгүй. Хэлээд гуйгаад нэмэргүй. Норж барихгүй байсан ч шууд л шүлсдээд араас хийчихнэ.
Тэгээд л өөр хүний тухай ярь гээд байх тусам би бүр секс хийхээс яс хавталздаг, хийвэл бушуу дуусаасай гэж боддог боллоо. Нөхрийнхөө хүслийг дагаад ярих гэхээр нэг л бишээ. Ямар худлаа жүжиглэж ярилтай ч биш. Олон жилийн өмнөх юмыг тэр бүр санахгүй шүү дээ. Ядаж байхад нөхөр аймшгийн хартай, надад итгэдэггүй болохоор хүслийг нь дагаад хамаагүй яривал дараа нь хэзээ нэг цагт асуудал үүсэх вий гэж айх юм. Эрчүүд секс хийхдээ үнэхээр ийм юм хүсдэг юм болвуу? Хүслийг нь дагаад ярих гэхээр надад маш таагүй мэдрэмж төрөх юм. Яавал дээр вэ зөвлөөч…