УИХ-д гурвантаа сонгогдсон БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой холбоотой гэмт
хэргийн шинжтэй хэргүүдийг шалгаж өгнө үү гэж АТГ, ЦЕГ, ТЕГ -т албан бичиг хүргүүлж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014 онд БОАЖ-ын сайд болоод эрэвгэр жирүү гэдэг ургамлыг 75 тонныг БНХАУ-д гаргах зөвшөөрлийг анх гаргасан. Монгол улсад 90 тонн орчим л байгаа гэсэн судалгаа тэр үед гарсан байсан. Д.Оюухоролыг огцорсны дараагаар тус яамны сайдаар очсон Н.Батцэрэн гэдэг хүн энэ тушаалыг хүчингүй болгосон ч Д.Оюунхорол 2016 онд дахин сайдаар томилогдоод хүчингүй болсон тушаалыг сэргээж, БНХАУ-руу олон арван тонноор тус ургамлыг түүж гаргах тушаалыг гаргасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ ургамал хаа сайгүй ургадаг хогийн ургамал гэж худал мэдээлэл тараасан. Гэтэл энэ ургамлыг Засгийн газрын 1995 оны найм дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор ховордож байгаа ховор эмийн жагсаалтанд оруулж, түүж гадагшаа гаргахыг хориглосон ч тэрээр энэ тогтоолыг зөрчсөн.
Үүнээс гадна миний хамгийн их эмзэглэж байгаа асуудал бол Туул голын асуудал. Усны голын сав газар 1-5 километрын хамгаалалтанд байх ёстой. Энэ зайнд ургаж байгаа мод, бут сөөг бол усны ундаргын усаа татаж авах эх сурвалж болж байдаг.