Saturday, June 23, 2018

Дуртай ч юм шиг, дургүй ч юм шиг…

Би одоо 22 хүрч байна. Найз охинтойгоо үерхээд нийт 5 жил болж байна. Тэр хойгуур


салж нийлж, салсан хойгуураа өөр хүмүүстэй болцгоож есөн шидийн юмс болсон ч эцэст нь эргээд нийлсэн. Харин одоо гарч ирээд байгаа нэгэн асуудал бол сүүлийн хэдэн сар тэр бүр секс гэдэг зүйлийг бараг хүчилж байж л хийх боллоо. Би өөрөө өдөж оролдож хүчээр шахуу хийж байж л хийнэ. Уг нь эр ч бай эм ч бай залуу хүний хүсэл тачаалал 7 хоногтоо 3, 4 биш юмаа гэхэд ганц байдаг биздээ? Би тэгээл ажиглаад байхнээ намайг оролдохгүй яваад л байвал яваад л байх шинжтэй.
Хайр сэтгэлийн хувьд бол надад амь, би ч тэрэнд амь. Хамтдаа амьдраад 2 сар боллоо. Ар хударгаар явалдаж байх бололцоо огт байхгүй. Гэсэн ч гэсэн би хүсээд байдаг сүүлийн хэдэн 7 хоног порно үзэж гар хангалага тогтмол хийдэг болсон. Сүүлдээ бүр тэрэнтэй хийж байгаагаа төсөөлхөөр огтхонч нэг тийм гал авалзсан хүсэл төрхгүй үнс нурам мэт бараг порногоо үзсэн нь илүү гоё. Өөр залуу охидууд хархаар сэрэл хөдлөөд л. Уг нь өөр эмэгтэй үрүү нэг нүдээрээ ч хардгүй байлаа.
Эцэст нь салий гэхээр хайртай байгаад байдаг. Өөр хүнтэй болъё гэхээр бэлээхэн эхнэр байсаар байхад бас нэг юм хайгаад л өлөнтөөд явж байх нь бас хаашаа ч юм. Асуудлын гол нь би тэрнийг оролдон байж хийхээс бүр залхаж байна. Дуртай ч юмшиг дургүй ч юмшиг. Яах учраа мэдэхээ байлаа…