гэдгийгөөрсдийн үлгэр жишээгээр нотлон харуулсан. Тийм ч учраас асрамжийн газраас хүүхэд үрчилж аван эцэг, эхийн хайр энэрэлийг харамгүй бэлэглэдэг билээ.
Анжелина Жоли жүжигчин, найруулагч, хүмүүнлэгийн үйлстэн, сайн үйлсийн элч төдийгүй зургаан хүүхдийн ээж нэгэн. Тэдний гурвыг нь тэрбээр үрчилж авсан билээ. Мэддокс хүүг Камбожоос, Захараг Африкаас, Паксиг Вьетнамаас үрчилж авсан юм. Ирээдүйд Жоли Сири Улсаас хүүхэд үрчилж авна гэдгээ мэдэгдсэн.
1
Попын хатан хаан Мадонна дөрвөн өргөмөл хүүхэд, төрсөн хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа билээ. Хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа Мадонна Малави Улсаас дөрвөн хүүхэд үрчилж авсан.
1Холливудын жүжигчин Сандра Баллок удаан хугацаанд хүүхэдтэй болж чадаагүй. 2010 он түүний хувьд эргэлтийн он жил болсон билээ. Тэр жил Сандра “Оскар”-ын шагнал хүртээд зогсохгүй нөхрөөсөө салж, бяцхан хүүг үрчилж авсан. Хүүг Шинэ Орлеаны асрамжийн газраас өргөж авсан юм. 2015 онд Сандра Луизиана мужийн асрамжийн газраас бяцхан Лила охиныг үрчилж авчээ.
“Их хотын секс” олон ангит киноны од Кристен Дэвис 2011 онд Жэмма Рөүз Дэвис гэдэг нэртэй охиныг үрчилж авчээ.
1Холливудын жүжигчин Кэтрин Хэйгл инээдмийн кинонд тоглож алдаршсан нэгэн. Тэрбээр хоёр өргөмөл хүүхдийн ээж юм. Нөхөр Жош Кэллитэйгээ хамт тэрбээр хоёр охин өргөж авсан аж. 2009 онд Өмнөд Солонгосын асрамжийн газраас Нали охиныг, 2012 онд хар арьст нэгэн охиныг тус тус өргөж авсан юм. Тэгвэл одоо Хэйгл бие давхар болсон бөгөөд хүү төрүүлэх гэнэ шүү.
1Австралийн жүжигчин Хью Жэкман эхнэрийн хамтаар хоёр өргөмөл хүүхэд хүмүүжүүлж байгаа. 2000 онд Оскар гэдэг нэртэй бяцхан хүүг, 2005 онд Ава охиныг үрчилж авсан. Тэд удахгүй дахин нэг хүүхэд өргөж авна гэдгээ мэдэгджээ.
1Америкийн кино найруулагч, зохиолч, продюссер Стивен Спилберг олон хүүхдийн эцэг нэгэн. Тэрбээр долоон хүүхэдтэй бөгөөд Тео нэртэй хүү, Микаэла охиноо өргөж авсан юм.
Нэрт жүжигчин Шэрон Стоун олон хүүхэдтэй эх билээ. 2000 онд тэрбээр хүү өргөж авсан бол нөхөр Фил Ронштэйнээсээ салаад дахиж хоёр хүү өргөн авчээ
1Өмнөд Африк Улсаас гаралтай нэрт жүжигчин Шарлиз Терон хоёр хүүхэд өргөж авсан нэгэн. 2012 онд төрөлх нутгаасаа хар арьст хүүг, 2015 онд АНУ-аас мөн л хар арьст охиныг өргөж авсан юм. Шарлиз хүүхдүүддээ хамаг цагаа зориулдаг аж.
Австралийн нэрт жүжигчин Николь Кидман жүжигчин Том Крузтэй гэр бүл байхдаа хоёр хүүхэд өргөж авчээ. Тэдний гэр бүл салсан ч гэлээ жүжигчин бүсгүй хүүхдүүдээрээ тун чиг бахархдаг гэнэ шүү. 10 жил хамт амьдраад хүүхэдтэй болоогүй учраас тэд Конор хүү, Изабель охиныг өргөн авчээ. Хүүхдүүд нь Николийг нэрээр нь дууддаг мөртлөө аавдаа илүү амь гэнэ шүү.
1Эх сурвалж www.wikimon.mn










