Tuesday, October 17, 2017

Компьютер тоглоомонд донтсон залуус хулгай хийдэг байжээ

Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог
бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар уг хэргийг үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг” гэж ярив.

Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.



Эх сурвалж www.wikimon.mn