Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх, байнгын бэлгийн дарамтад орох, өвсөр
насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тухайлбал 2017 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 226 тохиолдлын 12 нь 15-19 насныхан байна. Үүнээс 15 настай хоёр ч хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ.
Мөн сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд 20 хүртэлх насны 18 мянга 168 эмэгтэй үр хөндүүлсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас ХЭҮК-т ирүүлжээ. Хүүхдүүд бэлгийн замын халдвар авч, насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх болсон нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох явдал муу байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргажээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn