Friday, October 13, 2017

Нөхрийнх нь дагавар хүү охиныг нь гурван жил хүчирхийлж байсан нь илэрчээ

Улсын Ерөнхий прокурорын газраас ХЭҮК-д ирүүлсэн тайланд 2015-2016 онд улсын
хэмжээнд 17 нас хүртэлх 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл дээрх хүчирхийллийн хэргийн дунд тун харамсалтай нэгэн хэрэг гарсан байна. Тодруулбал,
Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулжээ. Гэтэл тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байсныг хэзээ хойно олж мэджээ. Охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч энэ тухай мэдээгүй, хөөрхий охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Бэлгийн хүчирхийлэгч нь нөхрийнх нь дагавар хүү  байсныг мэдсэн ээж нь тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн байдаг. Харамсалтай нь, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд эцэг нь охины ээж рүү дайрч, ална, сална айлгаж, сүрдүүлж байгаад ”гомдолгүй” гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Охины ээж нөхрөөсөө салбал амьдарч чадахгүй гэдэг шалтгаанаар хэргийг хааж өгөхийг цагдаагаас хүссэн байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn