Friday, October 13, 2017

Хагас нүцгэлсэн эмэгтэйн үхэл шуугиан тарьж байна

Бүгд Найрамдах Доминикан Улсад Оросын эмэгтэй жуулчин амиа алджээ. Түүнийг
Наталья Борисовна гэдэг бөгөөд 35 настай байсан аж.
Тус улсын цагдаагийн газрын төлөөлөгч энэхүү золгүй явдлын талаар мэдээлэхдээ, “Талийгаач эмэгтэй машины цонхоор хагас нүцгэн байдалтай гарч явсан. Энэ үед машин хурдтай явж байсан тул талийгаач замын тэмдгийг толгойгоороо мөргөн нас барсан” гэжээ. Уг золгүй явдал энэ сарын 11-ний өдөр Пунта Кана онгоцны буудал руу явах замд болсон аж.


Талийгаач Челябинскийн иргэн байжээ. Харин осол гарах үед Украйны иргэн бичлэг хийж байсан талаар “1news” өнөөдөр мэдээллээ.


Г.Хүслэн  
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN