Tuesday, October 10, 2017

1-р эмнэлэгийн эмч нүцгэн зургаасаа болж дарамтлуулжээ

1Цахим орчинд нүцгэн зурагны шантаажны хэрэг хамгийн их гарч байна. Гэмт
этгээдүүд голдуу эмэгтэй хүний нэр зургаар хаяг нээж эрчүүдийг залилдаг болжээ. Тэд ч заль мэхэнд нь өртөн нүцгэн зургаа явуулаад эргээд дарамтанд өртөж нэхсэн мөнгийг нь өгдөг. Манай сайт өмнө нь хятад иргэнийг цахимаар танилцан дарамталж 1,7 сая төгрөгийг нь авсан хэргийг мэдээлсэн. Энэ хэргийг өдүүлсэн этгээдүүд 1-р эмнэлгийн эмчийг мөн дарамталж сая төгрөг нэхэж 500 мянгыг авчээ. Эмч нь А-гаар эхэлсэн өвөрмөц нэртэй аж. Болсон явдлын тухай хэрэгтэн “... тэр хуурамч facebook-ийг ашиглаж байх хугацаанд А.... С.....гэсэн хаягтай, 1 дүгээр эмнэлгийн эмч хийдэг хүн өөрөө найзын санал явуулаад, халуун өдөр байна шүү, халуун өдрийг юу хийж өнгөрөөж байна аа, ийм сайхан охин гээд бичиж эхэлсэн. Ингээд түүнтэй харьцсан. Гэртээ би ингээд хэвтэж байна гээд өөрөө эхлээд цээж нүцгэн зургаа явуулсан. Дараа нь орон дээрээ хэвтэж байна гээд шалдан зураг явуулсан. Тэр нь хөлний зураг байсан. Би зургаа явууллаа одоо чи зургаа явуул гэхээр нь усанд орж байгаа нүцгэн охины зураг Google-ээс олоод явуулсан. Тэгээд өөрийг нь шалдан зурагаа явуул гэж хүсэхэд 00-ын өрөөнд дарсан нүцгэн зургаа явуулсан. Тэгэхээр нь тэр зургийг нь хадгалаад буцаагаад өөр рүү нь явуулж энэ зургийг чинь олон нийтийн хэвлэл мэдээллээр цацна, жоохон хүүхдийг садар самуунд уруу татсан гэсэн зүйл хэлээд мөнгө нэхсэн. Тэгээд 500 мянган төгрөг аваад Т.Б бид хоёр тэнцүү хувааж авсан...” гэжээ. Харин хохирогч нь “...Enkhbayr Bilgee /Misha/ гэсэн хаягнаас найз болох хүсэлт явуусны дагуу найз болсон. Ойр зуур юм бичиж байгаад гадаа халуун байна гэхээр нь би ч гэсэн халууцаад гэртээ усанд ороод гарч ирээд байж байна гээд нүцгэн цээжнийхээ зургийг явуулсан. Хариу нүцгэн зургаа явуулахыг хүсэхэд усанд орж байгаа бололтой 20 гаруй насны эмэгтэй хүний зураг явуулсан. Дараа нь би ариун цэврийн өрөөндөө орж зогсоод угаалтуурын цаана нүцгэн зогсож байгаагаар бэлэг эрхтнээ угаалтуурын цаана нуусан байдалтай зураг авахуулаад явуулсан. Үүний дараа хэсэг бичилцэж уулзахаар тохиролцсон. Гэтэл удалгүй миний явуулсан зурагнуудыг фэйсбүүк хаягаар буцааж явуулаад энэ зургуудыг байгууллагын чинь сайт болон олон нийтийн сайтуудаар тараана гэж сүрдүүлсэн. Намайг өөрөө мэдээд мөнгө өг гэхээр нь мөнгө байхгүй гэхэд нэг сая төгрөг нэхээд өгөхгүй бол сайтуудаар цацлаа гэж дарамтлахад нь 500 мянган төгрөг шилжүүлсэн ...” гэжээ.
Эх сурвалж: News.zone.mn