Tuesday, October 10, 2017

БУРХАН МИНЬ БИ ЮУ УНШЧИХАВ АА БҮҮ МЭД ЭЭ ӨӨРСДӨӨ УНШААД ҮЗ

Би энд өөрт тохиолдсон зүйлийг бичихээр шийдлээ. Хэн нэгэнд хэрэг болох болов уу сургамжтай
байх болов уу гэж. Би 18 даа анхны хайртайгаа учирч 10-аа төгсөөд айлын бэр боллоо. Ядуу олон дүүтэй айлын охин баян дарга хүний хүүтэй суухад гологдох, дурамжхан байх юм байдаг л байсан. Хадам аав маань харин бүхнээс илүү намайг дэмжиж тусалдаг байлаа. Харин ээж нь 1 л онцгүй гээд над руу хялайж хараагүй л юм. Бид 2 хуримаа хийгээд хадмынхаа1өрөөнд амьдраад 2-лаа их сургуульд ороод сайхан л байлаа. Харин 2 курсэд ороод нөхөр маань 1 биш боллоо, уудаг боллоо дээр нь хормойн дон гэдэг өвчин туслаа. Ойр орчинд нь эм хүйстэй амьтан байх юм бол тэрэн луу чичирдэг тэгээд түнийгээ архи гэж л тайлбарладаг болсон. Хамаатны эгч, ангийнх охин, хадмынд байдаг охин, миний багийн найз, миний дүү, манай найз эгч гээд оролдоогүй хүн байхгүй. Хамгийн гол нь тэр гудамжинд гараад хүүхэн эргүүлээд явах биш түүний ойр орчинд байгаа эмэгтэй хүмүүсийг гомдоодог байсан энэ нь хормойн дон гэдэг өвчин л юм шиг байна лээ. Түүнтэй сүүлрэх ч юмуу эсвэл нууцаар уулздаг хүүхэн байсан бол би арай тайван байхсан даанч тийм биш эргэн тойрныхоо өөрт нь итгэж хайрладаг тэр хүмүүсийг гомдоодог байсан даа. Эмэгтэй хүн л болсон хойно цочирдож гайхаж сүүлдээ надад хэлдэг болсон юм. Ийм юм сонсох ёстой аймаар ичмээр байдаг юм. Наад хүн чинь 1 л биш шүү. Одоо яадаг юм билээ дээ гэсэн энэ үгс чихэнд сонсогдоод. Би түүнээс асуухад тэр эхэндээ худлаа гэдэг байлаа харин яалт ч үгүй юман дээр тэр уурлаж агсарч жүжиг тавьдаг болсон доо.
Дараа нь тэр уучлал гуйж дахиад хэзээ ч тэгэхгүй гэж уучлал гуйна уйлна. Би 20 настай эмгэн боллоо. Ус унаад нүд гунигаар дүүрэн ядаж инээж ч чадахаа болилоо тураад 46 кг болсон. Үргэлжийн айдастай шаналгаатай. Хамгийн сүүлд манай найз хүүхэн түүний яасан тухай надад хэлэхэд нь би тэссэнгүй түүнээс салахаар хүүхдээ аваад гэртээ ирсэн. Манай найз хүүхэн хөхүүл байсан юм л даа. Тэгээд манайд орж ирээд бид 2 юм ярьж суутал манай нөхөр жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд би хоол хийж байгаад давс авахаар гараад ирэх хооронд хүүхдээ хөхүүлж байсан хүний энгэр луу дайрч өмд руу нь гараа хийсэн гэсэн. Манай найз тэрнээс болж аймаар цочиролд орсон. 2 хоног сүү нь зангирч гарахгүй байсан юм даа. Үүдэндээ уйлаад хүүхдээ тэврээд зогсоод л байсан. Ээж хүрч ирж хүүхдийг минь аваад над руу 1 том хараад юу ч хэлээгүй. Эх хүн болохоор хүүхдээ яаж царай зүс алдаж гутарч байгааг хараад л мэддэг байсан байх. Тэгээд юу болсон ээждээ хэл гэхэд нь би юу ч хэлж чадаагүй уйлаад л байсан. Орой нь хадам аав ээж 2 ирээд яагаад хүүхдээ аваад яваад өгөв чи манай ёсолж авсан бэр ингэж болохгүй манай хүн болсон тийм болохоор гэртээ харь явъяа гээд бөөн юм болсон.
Аав ч гэсэн манай энэний ааш гаргаад л ингэж байгаа хадам аав ээж чинь явъя гэж байна миний охин үгэнд ор гээд л гуйгаад. Би тэр үед бүх зүйлийг тэр 4 хэлэх ёстой байсан боловч ийм үг уруул давж гарч чадаагүй юм. Аймшигтай бузар юм байсан юм чинь. Би айж тэр сайхан сэтгэлтэй 4 хүнд ойлгуулах вэ дээ.
Намайг эргээд очиход тэр өмнө минь сөхрөөд уйлаад ам тангараг өгсөн гээд бод доо. Би яагаад ингээд байгаагаа мэдэхгүй надад туслаач би муухай юм хийсэн гээд уйлаад л эмэгтэй хүн өрөвчөн байдаг гэсэн үнэн юм байна лээ би түүн тэгвэл лам хараар явъя эмч дээр очий гэхэд тэр за гэсэн. Бид 2 сайн ярилцаж би түүнд туслахаар тэр биеэ сайн хаянаж байхаар болсон. Би түүний төлөө биш охиныхоо төлөө эцэг эхийнхээ сэтгэлийг бодож буцаж ирсэн юм. Ямар ч байсан тэр хичээсэн. Гэхдээ хамгийн аймаар нь би хуурч эхэлсэн би ямар ч сексийн хүсэлгүй болж айдаг болсон. Орой болохоор айгаад уйлдаг хүүхэд шиг. Шөнө болно түүнтэй гэрт 2-хнаа байна гэхэс айдаг болсон. Намайг хүсээгүй байхад шууд л хийнэ ямар ч энээ тэрээ юм байхгүй бас унтаж байхад дуг нойрон дунд минь дээр гарна. Би яг л амьгүй амьтан шиг заримдаа унтаад өгдөг. Тэр үед оюутан дээрээс нь хүүхэдтэй маш их ядардаг байсан. Тэгээд шөнө болгон 1 биш удаа амраахгүй ноолно. Би яг л галзуурч байгаа юм шиг санагддаг байлаа.
20 настайдаа эмээ л болсон доо. Яс арьс болтлоо турж найз маань миний нуруун дээр дарж үзээд чи яг африкын өлсгөлөнг нэрвэгдсэн хүн шиг болжээ гээд шоолж байж билээ. Ингээд хадам маань байр авч өгч бид 2 тусдаа гарлаа. Нөхөр маань арай ч гайгүй болсон юм шиг охин бид 2-г халамжлаад хичээлдээ яваад хажугаар нь зах дээр хүний юм зарж мөнгө олоод гайгүй л байх шиг. Тэгээд би түүнийг баялуулахын тулд төрсөн өдрөөр нь парти зохиолоо. Дандаа бид 2-н дотны найзууд ирсэн байсан. Би мэдээж нөхрөө мэддэг болохоор дан хосууд урьсан. Тэр их л түвшин баяртай бараг уухгүй сууж байсан тэгэхэд нь би энэ хүн засарч дээ гэж бодож билээ. Тэр маань хуурч жоохон халаад хүмүүс ч согтох нь согтоод унах нь унаад явах нь яваад жигдэрлээ дээ. Би хоол цай энэ тэр гээд огт уугаагүй байсан гэтэл манай нөхөр хундагатай юм өгөөд үүнийг 2-лаа ууя чамдаа маш их баярлалаа гээд тулгаад уулаа. 5 минутын дараа миний толгой эргээ аймаар чих шуйгаад л юу болсныг мэдээгүй 1 сэрсэн би өрөөндөө байсан. Толгой аймаар өвдөөд бүх бие өвдөөд босож алхаж ч чадахгүй. Арай гэж том өрөөнд ороход манай нөхөр диван дээр хэвтэж байна өөр хүн алга. Би тэрнээс юу болсон юм бэ гэж асуудал тэр юу хэлэлгүй өөдөөс гөлийж хараад байхаар нь босож жорлон орохоор явахад 1 юм гараад байхар нь үзсэн чинь цус байсан миний бөгснөөс аймаар их цус гарсан. Би буцаад гарах гэтэл толгой эргээд унаад өгсөн 1 сэрсэн тэр миний хажууд сууж байна. Би яасан юм бэ. Чи намайг яасан бэ гэтэл тэр уйлаад намайг уучил тэхүү гээд л байсан. Би тэрнээс ээж руу яриад хурдан ир гээд хэлчих гэхэд яах юм бэ чи удахгүй гайгүй болно битгий хэнд ч битгий хэлээч гээд л гуйгаад уйлаад байсан. Тэр мний уух юманд демидрол гэдэг эм хийгээд надад уулгасан тэгээд тасарлаа гээд өрөөнд авч ороод бөгс руу мнь хийж хүчиндсэн байсан даа. Надаас урьд нь тийшээ хийе гэж гуйдаг байсан юм би хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэг байсан… Эрэгтэй хүн аймаар шүү нөхөр чин тийм юм хүсээд шаллаад байвал анхаарахгүй өнгөрч болохгүй шүү хүүхнүүдээ…
Дан ялангуяа тийм донтой хүн бол ханилсан хань үрийн минь эх гэж хэзээ ч бодохгүй юм байна лээ шүү. Том өрөөнд байсан хүмүүс намайг аймаар орилоод дуугараад байсан гэж дараа нь хэлсэн. Тэд нараас 1 ч гэсэн эрүүл ухаантай байсан бол ядаж яаж байнаа гэх байсан биз согтуу тэгээд авгай нөхөр 2 яав л гэж бодсон гэсэн.1-хан манай найз л би ороод ирий гэхэд нь нөхөр нь чи яах гэсэн юм гээд болиулсан гэсэн. Тэгээд хэдэн минутийн дараа манай нөхөр гарч ирээд юу ч болоогүй юм шиг цаадах чинь тасарчихжээ. Тэгээд унтууллаа гэж хэлсэн байгаа юм. Үлдсэн 3 залуу ууж эхэлсэн. Харин манай нөхөр уухгүй доош асгаад байсан гэж манай найз хэлсэн. Нөхөр нь согтоод унсаны дараа манай найзийг гал тогоонд юм янзлаад зогсож байхад нь шууд л ороод бариад авсан гэсэн. Энэ бүхнийг сонсоод яаж сэтгэл мин шаналж өвдсөнийг ганцхан бурхан л мэднэ. Надад босох хашгарах юм ярих тэнхээ байгаагүй би хэн 1 хүн ирээсэй гэж бодож хэвтсэн.
Харин манай найз маань хаалгийг нүдсээр байгаад орж ирсэн дээ. Сүүлдээ цагдаа дуудна гэж байж онгойлгосон. Би доошоо цус алдаж хувхай цайсан амьтан манай найз намайг аваад гарна гэтэл манай нөхөр амиа хорлоно гээд хутга шүүрч аваад гараа зүсчихсэн тэгэхэд нь би найздаа цусыг боогоод өг би гайгүй ээ наад хүнээ орхичих би явахгүй гэж хэлсэн. Орой болсон хойно найз маань явсан. Харин маргааш нь би босох тэнхээтэй болсон би түүнийг уучиллаа гомдоогүй гэж хэлсэн. Би 24 цаг уйлсан даа. Хүн тийм удаан уйлж болдог л юм байна лээ дараа нь нүд аргаж өвдөөд байдаг. Тэгээд бид 2 охиноо авахаар манайх руу явсан тэр замдаа хэнд ч битгий хэлээрэй уучил дахиад хэзээ ч тэгэхгүй энээ тэрээ гээд намайг ятгаад яваад байсан би дөнгөж гэрийнхээ босгийг даваад л ааваасаа зуураад уйлчихсан. Бүгд гайхаж цочирдсон. Намайг 1 хараад л манай нөхрийг 1 хараад л байсан. Тэр шууд үүд рүү эргээд гараад явчихсан. Би ээжтэйгээ 2-лаа үлдээд бүх юмыг нулимстайгаа холин байж ярьсан даа. Ээжийн маань царай аймаар болоод юу ч дуугараагүй юу ч асуугаагүй намайг үнсэхэд нь духан дээр нулимс нь нойт оргиулсан даа.
Тэгээд дүүг дуудаж хажууд авчираад өөрөө аавтай корридорт юм яриад аав аймаар чанга юу гээд дуугараад тэр 2 гараад явсан. Хэдэн дүү нар мин намайг тойрч аргадаад үнсээд ус илээд гар бариад хирээрээ л эгчийхээ аргадаад ямар хөөрхөн гээч дүүтэй хүн сайхан юм билээ. 3 том нь гүн бодолд ороод л… Орой болсон хойно аав ээж 2 миний юмийг аваад ирлээ. Юу хэллээгүй тэгээд л би гэдэг амьтан 2 өрөө байрандаа хүүхдэтэйгээ нэмэж ирээд ээж аав 2-тоо нэрмээс болсон доо. Аав ээж 2 мин намайг миний охин сургуулиа л төгс өөр бусад нь болно гэдэг байсан юм. Үнэхээр ч 3 эмэгтэй дүүтэйгээ жижиг өрөөндөө охинтойгоо амьдраад хичээлдээ гүйгээд дүү нар маань ээлжээр охинийг мин хараад аав мин давхар ажил хийж ээж мин ажлынхаа хажуугар миний охинийг өсгөсөн дөө.
Хүн аав ээжтэй гэр бүлтэй байх сайхан олуулаа байх бүр ч сайхан, гэдгийг би тэгэхэд ухаарсан юм. Би ядуу айлын охин олон дүүтэй гэж адлагдаж байсан ч гэсэн хадмуудынхаа хайртай бэр нь болж чадсан харин нөхрөөрөө хайрлуулж чадаагүй 20 насандаа би түүнд амьдаараа алуулсан юм даа. Хүн хадамтайгаа биш нөхөртэйгээ л суудаг юм шүү… Хадам аав ээж 2 манайд ирээд ээж зөндөө уйлж намайг тэвэрч сууж билээ. Харин аав маань мний бэрийг бурхан явуулсан юм шүү даанч заяагүй хүүтэй хүн дээ гэж хэлсэн. Дахиж нөхөр ирээгүй би тэр хүнийг холоос ч харвал айх байх. Миний охиныг харах уулзах эрхийг би хэзээ ч түүнд өгөөгүй түүнд охинтой байх эрх байхгүй гэж би үзсэн. Би түүнд охиныг тэрнээс хойш 1 ч удаа харуулаагүй тэрэнд аав байх эрх байхгүй учраас… Тэр хүн ямар том ямар сайхан охинтой болсноо үхэхээсээ өмнө л харж болно. Би түүний надад бэлэглэсэн тэр зовлонг маш удаан тээж сэтгэлдээ уйлж явсан 5 жил би хар дарж зүүдэлж уйлж орилж сэрдэг байсан. Хамт байгаа хүмүүсээ цочиж сэртэл нь орилж уйлж сэрдэг. Зүүдэнд маань тэр нөгөө л муухай юм аа хийгээд миний ойр дотны эмэгтэй хүмүүсийг охинийг маань хүртэл гомдоож байна гэж зүүдэлдэг, 5 жил би дэрээ нортол уйлж сэрсэн дээ. Лам хар бөө гээд яваагүй юм байхгүй уншуулаагүй ном байхгүй ганцхан цаг хугацаа хүнийг эдгээдэг юм байна лээ. би 1-хан солиорохгүй юмсан гэж л боддог байсан. Эрэгтэй хүн миний биед хүрэхэд зарс хийдэг. 5 жил надад ямар ч секс байгаагүй. Би түүнээс өшөөгөө авахын тулд төрсөн дүүтэй нь унтсан. Маш олон жилийн дараа тэр залуу юуны золиос болоод байгаагаа ойлгоогүй л дээ. 5 жилийн хар дарсан зүүднээсээ би салсан гэхдээ тэр хүнийг хэзэ ч уучлаагүй. Тэр ч жаргал үзээгүй гэж сонссон. Би түүнээс салаагүй бол миний охин түүний ээлжит хохирогч болох байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Би түүний өмнөөс харамсдаг юм шүү. Тийм болсонд нь. Хэрвээ үүнийг уншаад зохиол бичдэг ч юмуу тийм зүйл оролддог хүн байвал холбоо барьж болно. Би заримдаа сонин амьдрал туулаад байгаа юм шиг санагддаг юм. За ингээд дуусгая даа. Би гэхдээ эр хүнд итгэх итгэлийг дахиж олж авсан юм шүү. Бурхан намайг хайр гэдэг зүйлийг мэдрэхгүй өнгөрөөсэй гэж хүсээгүй байхаа. За баяртай