Wednesday, October 18, 2017

Өөрийг нь 2 залууд зарчихаад зугтсан Трансжендэр залууг найзууддаа мөнгө өгөөд хэмхэртэл нь зодуулж хариугаа авчээ...

Манай сайт өмнө нь хэсэг залуус хятад иргэнийг Далан давхарт аваачиж дарамталж айлган 1,7 сая төгрөг авсан хэргийн тухай бичсэн. Энэ үеэр тэд А.С гэдэг эмэгтэйн гуйлтаар Б.Т гэдэг трансжэндэр залууг зоджээ. Зодсон шалтгаан нь үйлчлүүлэгч булаасан явдал хэмээн залуус мэдүүлсэн. Харин эмэгтэй найз нь Б.Т нь намайг хүнд зарчихаад мөнгө аваад зугтаасан гэжээ. Транс залууг Ч.М, Т.Э нар бүлэглэж зоджээ. Т.С нь Б.Т-тэй Болороо гэдэг найзаараа дамжуулж танилцсан агаад  трансжендер гэдгийг нь мэддэг байжээ. Тэр хоёр буудалд өрөө авсан залуу дээр очжээ. Ороод эмэгтэйг уух юманд гаргаад тэр хоёр үлджээ. Дэлгүүр ороод ирэхэд Т.Б явчихсан байсан гэнэ. Өрөөнд байсан залуу "чи ямар гоё хөлтэй юм байна, хөлнийхээ зургийг даруулаач” гээд өдөөд байхаар нь гараад явжээ. Удалгүй Б.Т залгаж  "хүүхдийн 100-ийн тэнд ийм хүмүүсийн ордог газар байдаг, тэнд хүрээд ир” гэхээр нь очиж буудалд болсон явдлын тухай асуухад дараа ярья гэжээ. Транс хүмүүсийн ордог бааранд хоёр залуутай танилцжээ. Залуус Б.Т-г хараад "яасан дажгүй юм, эрэгтэй юмуу, эмэгтэй хүн юмуу " гэж асуухаар нь харагдах байдал нь эмэгтэй байсан болохоор "эмэгтэй ш дээ” гэжээ. " Дажгүй охин байна ш дээ найздаа дугаарыг нь өгчих” гэхэд А.С татгалзжээ. Тэднээс салаад найз нар луугаа утасдаж "нэг хүн намайг зараад мөнгө авчихлаа” хэмээн ярьжээ. Найз нар ирээд Т.Б-г хайсаар Модны 2-ын тэнд байхад нь олж очжээ. Түүнийг транс гэдгийг найз нартаа хэлээгүй байжээ. Зодуулсан трансжэндэр залуу нь торон цамц, дотуур нь хар даашинз, хар өсгийтэй гуталтай, залгаатай үстэй байсан гэнэ. Найз нар нь Т.Б-г орцонд ороход нь үсдэж зодоход үс нь залгаагаараа салсанд нэг нь "өө п-да, энэ чинь энэ чинь эрэгтэй байсан байна ш дээ” гээд нүүр луу нь цохижээ. Транс залууг авраарай гэж орилоход дээд давхраас "хүн аллаа, болиоч” гэж хүмүүс хашгиралдсанд зодсон залуус орцноос гарч зугтаасан байна. Зодуулсан транс залуугийн  хамрын таславч чинь гэмтжээ. Хэд хоногийн дараа өнөөх Болороо гэдэг найз нь ирээд "чамайг хэн зодсоныг мэдэх үү, чи А.С-ын мөнгийг аваад муричихсан юм биш үү, хоёр залууд 200, 200 мянган төгрөг өгөөд чамайг зодуулсан гэж байна” гэж хэлжээ.
 
Эх сурвалж: www.Nuuts.mn