Бельгийн нэгэн гэр бүл өөрсдийн амьдралын хэв маягийг олон түмэнд таниулах үүднээс дэлхийгээр
нүцгэн зугаалж яваа аж. Линс, Ник нар одоогоор Австри, Бразил, Хорват, Грек, Итали, Люксембург, Черногори улсад очоод байгаа юм. Улс болгонд тэд бүрэн тайчиж болох газруудыг олж байсан гэнэ.
Өөрсдийн аяллын тухай тэд нийгмийн сүлжээнд идэвхтэй өгүүлдэг байна. Тэд натуризм буюу нүцгэлэх урлагтай тохиолдлоор танилцжээ. Найман жилийн тэртээ тэдэнд нийтийн саунд очих тасалбарыг бэлэглэсэн аж. Тийшээгээ хувцасгүй оруулдаг гэдгийг мэдээд жаахан эвгүйрхсэн ч үзээд алдахаар шийдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn