Monday, October 16, 2017

Хүчирхийлэлд өртсөн охины ээж 7-р сараас хойш сураггүй болжээ

Хоёр хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээгээр таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн гэх мэдээлэл
гарч иргэдийг айдас, түгшүүр, жигшил зэвүүцэлд автуулаад байна. Тэгвэл өдгөө охины биеийн байдал ямар байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгсөн юм. 

Охиныг Хүүхдийн тусламжийн 108 төв хамгаалалтад авч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Үзлэгтэй холбоотой эмч нарын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд даруй гаргах тал дээр ажиллаж байгаа гэнэ.

Мөн энэ хэрэг дээр хуулийн дагуу хорооны Засаг дарга, эмч, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарсан багийнхан ажиллаж эхэлжээ. Охины ээж өнгөрсөн долдугаар сараас хойш сураггүй байгаа бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг самранд явсан гэж байгаа ч сүүлийн хоёр сарын хугацаанд ямар ч сураг дуулдаагүй учир цагдаагийнхан эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Мөн охины нагац эгчийн хэлж буйгаар, охины хойд эцэг орцны жижүүр хийдэг гэнэ. Эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй бөгөөд охин яагаад явж чадахгүй байгааг хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хэлээд хамт архи уусан аж. Харин маргааш нь тэрбээр охиныг хүчиндүүлсэн гэдгийг мэдээд хуулийн байгууллагад ханджээ.
Эх сурвалж www.wikimon.mn