Батаа сургуулиа төгсөөд “Х Түц” хамтлагийн тогоонд олон авьяаслаг жүжигчдийн хамт
буцалж байсан уран бүтээлч. Одоо харин хамтлагаасаа гарч “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон. Тэрээр энэ талаараа “Манай “Х Түц” хамтлагийнхан авьяас нь хахсан уран бүтээлчид. Үнэхээр хийсэн шиг хийж, хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөж чаддаг. Би хэн байхдаа хамтлагтаа орж байлаа. Тэд намайг хэн болгож өглөө гэдгийг би хаана ч, хэнд ч хэлнэ. Одноо эгч, Аглуу ах, Онон ах, Төөтөө, Нарансолонго, Бархүү, найруулагч Найдандорж болон залуу уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллаж байсан маань намайг өдий зэрэгтэй уран бүтээлч болгосон.
Би хамтлагаасаа гараад удаагүй байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байх шиг байна. Яагаад гарсан гэдэг нь хувь хүний нууц хэвээр үлдэг л дээ.
Гэхдээ би өөрийгөө завь гэж бодоод үзэл бодол мөрөөдлөө дагаад өөр тийшээ хөвмөөр санагдсан.
Биеэ дааж үзмээр санагдлаа. Тиймээс хамтлагийнхандаа хэлээд бие даасан уран бүтээлээ эхлүүлж байна.
