1916 онд төрсөн эдүгээ 101 насыг зооглож байгаа Энэтхэгийн цагаан хоолтон Рамжит Рагхав дэлхийн хамгийн хөгшин аав аж. Тэрбээр 94 болон 96 насандаа хүүхдүүдтэй болсноор "Дэлхийн хамгийн хөгшин аав"-н рекордыг одоогоор эзэмшиж байна. Энэ эрийн хүүхдүүд маш эрүүл төрөн өсч бойжиж байгаа гэнэ.Түүний анхны хүү Карамжит 2010 онд Энэтхэгийн хойд хэсэгт Хариана хотод төржээ. Тэрбээр 120 нас хүрнэ гэж төлөвлөж байгаагаа нэгэн удаа сэтгүүлч нарт хэлж байсан байна. Түүний эхнэр өдгөө 57 настай юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn