Friday, October 20, 2017

ганц удаа ч гэсэн царайг нь харчихгүй гэж өөрийгөө зүхлээ....

Би 38 настай нөхөртэйгөө амьдардаг. Нөхөр маань надаас 11 ах. Бид 2 суугаад 7 жил гаран болоход хүүхэдтэй болдоггүй эмнэлэг, лам, бөө, бариач гээд л яваагүй газаргүй шинжилгээгээр нөхөрт асуудал байна гээд өнгөрдөг. Өвөл нөхөр хагалгаанд орсон боловч найдвар муутай 100-ны 5% л гэсэн. Эмч нөхрийн дүүгээс эс авч лаборторийн аргаар цацаж үр тогтоож болно гэсэн ч нөхөр маань зөвшөөрөөгүй. Нэг бол хүүхэд өргөж ав гэсэн ч хүлээж аваагүй. Яагаад ингээд байгааг асуухаар би тэгж өөрийгөө хуурч чадахгүй ер нь 2-лаа л өтөлвөл яасын тэр гуай хөгшинтэйгээ хоёулхнаа тийм сайхан өтөлж байгаа энэ гуай тийм гоё байсан ч гэх шиг.Гэтэл би чинь эмэгтэй хүн шдээ. Хорвоо дээр эмэгтэй хүн болж төрчөөд бүх насаараа үр хүүхэдгүй дандаа гундуу амьдарна гэдэг миний хувьд тэсвэрлэшгүй санагдаж их гомдсон. Миний эгч, найз нөхдүүд цаадах чинь ямар муухай амиа бодсын тэр чинь ч яахав түрүүлээд явчихдагийн байгаа биз чи хойно нь яах вэ ганц бие үлдчихээд гэртээ ганцаараа үхэх үү гэж загнадаг. Сүүлдээ чи ганц өвгөн харж энэ насаа барж байхаар салсан ч яадгийн салахаа байг гэхэд сэмхэн өөр хүнээс хүүхэдтэй бол эцсийн эцэст чи л хохирно гараас хөтлөх ганц үртэй болчуул чамд л хэрэгтэй шдээ яадгийн хорвоо дээр тэр байтугай л байдаг шдээ гэхэд нь би их цочирдож уурладаг байсан. Нөхөр бид 2 анх нэг нь 30 хүртлээ нэг нь 40 хүртлээ ямар ч хүнтэй холбоогүй явж байгаад цэвэр хайраараа суусан болохоор 2 биедээ их хайртай. Манай нөхөр уг нь надад маш их хайртай халамжтай, уур уцаар элдвийн зангүй хүнд л тус болсон сайн хүн байдгийн. Ганцхан хүүхдийн асуудал дээр хачин болчихдог юм. Сүүлдээ нээрээ өөр хүнтэй унтчихвал хүүхэдтэй болчидгийн болуу ч гэх шиг янз янзын бодол толгойд орж ирээд нөхрөө бодохоор өрөвдөөд. Анхнаасаа нөхрөөсөө өөр хүнтэй хобогдож байгаагүй хүн чинь, яаж ч бодоод чадахгүй юм байна даа. За тэгээд ямар намайг хүүхэдтэй болгоод өгөөч гэж хэнийгээ гуйгаад явхав дээ. Тэгээд ч тийм сайн хүнийг хуурчихаад яаж нүүрийг нь харах билээ гэж өөрийгөө зэмлээд л. Заримдаа хүүхэдтэй л болж байвал яасан ч яахав гээд хачин хачин юм бодогдоод байх болсон. Сар гарангийн өмнө бие өвдөж эмнэлэгт хэвтдэгийн байна. Хоёр хонож байтал хажуугийн өрөөнд миний үеийн залуу ирж хэвтсэн. Тухайн үедээ тэр залууг анзаараагүй л дээ. Маргааш нь коридорт тааралдаад би өөрийгөө яагаад байгаагаа ойлгоогүй. Тэр нүдэнд их дулаахан даруухан хараад л баймаар санагдсан. Тэр залуу ч гэсэн нүд салгахгүй өөдөөс ширтээд сүүлдээ 2-лаа эвгүй байдалд орчихсон. 5, 6-хан хоногт 2 биедээ их татагдсан байсан. Гарахын урьд орой тэр уулзъя гээд би ингэж болохгүй гэж өөрийгөө хориглосон ч чадаагүй хамгийн аймаар нь би ч, тэр ч хань ижилтэй тэр бүр 3 хүүхэдтэй. Гэтэл би тэнэг толгой ганцхан удаа учирчихаад тэрэнд бүр дурлачихсан бололтой. Нөхөртэй болоод бүтэн 7 жилийн турш ямарч эр хүнийг хардаггүй ганцхан нөхрөө л эр хүн гэж бодож явсан хүн 10 хүрэхгүй хоногийн дотор харь хамаагүй хүнд дурлачихдаг. Яадгийн чи наадахтайгаа явж байгаад хүүхэдтэй болчих харин цааш нь даамжруулж болохгүй шүү гэж эгч сургаад. Би бүр яахаа ч мэдэхээ больчихлоо. Нөхөр, тэрний эхнэр хүүхдүүдийг нь бодохоор сэтгэл өвдөөд ор тас болъё гэхээр би өөрөө сэтгэлээ татаж чадахгүй юм. 7 хоногийн өмнө тэр ярьсан чамайг мартаж чадахгүй нь уулзаж болох уу гэж. Би учиргүй баярласан ч уулзаж зүрхлээгүй. Одоо болохоор очих минь яавдаа, ганц удаа ч гэсэн царайг нь харчихгүй гэж өөрийгөө зүхээд л зүхээд л зүхээд л… харамсаад л заримдаа бүр байж сууж чадахгүй болтлоо санахын. Тэрийг мартана гэдэг маш хэцүү, мартахгүй байх бүр хэцүү… Би яг одоо яах ёстой вэ? Та бүхэн минь сэтгэл харамгүй саналаа хэлж, зөвлөгөө өгөөч…