Эхнэрийн сэтгэл эргэсэн бололтой
Сайн байцгаана уу? Бид 2 хүүхэдтэй энгийн нэгэн гэр бүл. Бидний амьдрал хүрэлцэхгүйгээс
хүрэлцэх хүртэл зөндөө л юм болдог ч боломжийн. Эхнэр бид 2-н хувьд ажил амьдрал сексийн хувьд зөрөөд байдаг зүйл байхгүй гэж хувьдаа боддог. Өмнө нь би сардаа нэг хоёр удаа найзуудтай гардаг байсан боловч сүүлийн үед хүүхдүүд том болоод орой тоглох гээд намайг гаргах дургүй болсоон. Ихэвчлэн би хүүхдүүдээ цэцэрлэгээс авч, хоолоо хийж гэрээ цэвэрлэж, хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Эхнэрийг ажилтай үед бид гурав дандаа хамт байдаг. Өөрөө бага насандаа гэр бүлийн хайр халамж бага амсч байсан болохоор хүүхдүүддээ давтуулахыг хүсдэггүй нэгэн.
Гэвч бидний амьдралд асуудал гарч ирээд эхнэр маань нэг найз залуутай болжээ. Тэр залуутайгаа ажил дээрээ байхдаа яриад байдаг бололтой. Хааяа намайг эзгүйд ярьдаг бололтой. Хүүхдүүд ээж хүнтэй утсаар яриад гэж хальт ам алдсан. Сүүлийн сар орчим юм мэдэгдэхгүй байснаа хэд хонгийн өмнөөс нөгөөдөх нь орой үдшээр дохиод байх юм. Гэрээс гарах дургүй байсан нэг хэлж нэг уурлаж нэг байгаад гарч ордог боллоо. Би өөрийгөө дэмий зүйлд хардаад байна уу гэж бодох юм. Уг нь тийм хартай хүн биш л дээ. Нүдээр харж чихээр сонсоогүй бол нэг их сэтгэл хөдлөөд юу юугүй олон юм болоод байхгүй.
Ажиглаад жаахан байлгаад байвал цааашаа явчих болов уу гэж бодох юм. Эсвэл хэтэрхий чангараад байвал бас зөрөөд цаашилчих болов уу гэж бодох. Ингээд яах учраа олохгүй л нэг хүн байна даа.