Wednesday, October 18, 2017

Ажилгүй зэрлэгээр харьцдаг эхнэрээ шүүхэд өгчээ

Италийн баруун хэсэгт орших Лацио мужийн нэгэн оршин суугч эмэгтэйг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид
гэр бүлтэйгээ зэрлэгээр харьцдагт буруутгаж байгаа аж. Энэ эмэгтэйг 47 настай нөхөр нь шүүхэд өгчээ. Гомдол гаргагч нэлээн хэдэн жилийн турш эхнэрийнхээ салан задгай, арчаагүй байдлаас болж зовж, шаналж байгаа гэдгээ өгүүлсэн байна. 

Эхнэр нь гэрээ ерөөсөө цэвэрлэдэггүй учраас мань хүн тун бохир орчинд амьдарч байгаа гэнэ. Гал тогооны өрөө рүү эхнэрээ оруулахаас залхаж гүйцжээ. Эхнэр нь хоол хийх гэж баллаж тавьдаг гэнэ. Нөхрийнхөө худалдаж авсан хамаг хүнсээр тоглодог учраас эцсийн бүлэгт тэдгээрийг хаяхад хүрдэг гэнэ. Хэрэв шүүх эхнэрийг нь буруутайд тооцвол эмэгтэй зургаа хүртэл жилийн хорих ял сонсож мэдэх юм. 



Эх сурвалж www.wikimon.mn