Хүүхэд хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлж, амь насыг нь хөнөөсөн тухай сонсоод "Хүний оюун ухаанд санаа яаж ийм санаа төрдөг байна?” гэж бид гайхдаг. Тэгвэл шоронд ял эдэлж байгаа Алэний тэмдэглэлийг уншаад бид хүчирхийлэгчийн сэтгэлзүйг ойлгох болно. Тэднийг цаазаар авах ёстой эсэхэд ч та эргэлзэхээ больж мэдэх.
Алэн 1000 гаруй хөвгүүнийг хуурч, бэлгийн дарамт үзүүлсэн. Тэр бутны араас гэнэт гарч ирэн хөвгүүдийг авч зугтаадаг байгаагүй. Харин хохирогчтой, гэр бүлтэй нь, сүмтэй, хөвгүүдийн скауттай нөхөрлөл, холбоо тогтоодог байжээ. Доктор, профессор Эми Хаммель-Забин Нью Йоркийн их сургуульд сэтгэл засалч хийдэг. Тэрбээр шоронд мэргэжлээрээ ажиллаж байхдаа Алэнтай танилцжээ. Энэхүү тэмдэглэлийг Алэний өөрт нь бичсэн захидлуудаас нэгтгэн гаргасан аж.
Би анх хүүхэд дээрэлхэхдээ долоон настай байсан. Таван настай хүүг би агуулах руу авч ороод өмд, дотоожоо тайлахыг шаардсан. Зуны дунд үе байсан болохоор тэр хүү цамц, гутал, оймс өмсөөгүй байлаа. Миний шаардлагыг хүлээж аваад, өмнө минь бүрэн шалдалсан. Нэг, хоёр минут шал руу харж зогсохыг нь би харж байгаад хувцсаа өмс гэсэн юм. Хэнд ч хэлж болохгүй гэж ятгаад бид тэндээс явсан.
Би тэр хүүд хүрээгүй ч өмдөө тайлах мөчид бүх биеэр цахилгаан гүйх шиг л болж, сайхан мэдрэмж төрсөн. Хамгийн гол нь тэр миний хүслийг биелүүлж байгаа нь таалагдсан юм. Би дундаж давхаргын айлын гурван хүүхдийн хамгийн бага нь. Надад хүүхэд хүчиндэх биеийн хэрэгцээ байгаагүй, хэн нэгэн надад бэлгийн дарамт үзүүлсэн удаагүй.
Гэр бүл минь их хүйтэн хөндий харилцаатай, албархуу маягийн байв. Бидний харилцаа мэдрэмж, үзэл бодол, асуудлаа хэлэлцэж хуваалцахаас илүү хүмүүжил, боловсролд л тогтдог. Асуудал сургуульд орохоос л эхэлсэн. Ангийн хүүхдүүд, багш нар миний мэдэхээс хол илүү сэтгэл хөдлөл, нүүр тулсан харилцаатай байв. Сургуульд ороод удалгүй гар хангалгын талаар мэдсэн юм. Миний эргэн тойрны хүүхдүүд надаас өөр гэдгийг мэдсэн ч энэ талаар хуваалцах надад таалагддаг.
Би өөрөөсөө дүү хөвгүүнийг харж, гар хангалага хийж байгаад ээждээ баригдсан. Тэр маш их айсан нь надад их нөлөө үзүүлсэн дээ. Түүний тийм их сэтгэл хөдлөлтэй, хяналтаа алдахыг нь би анх удаа харсан. Тэр намайг угаалгын өрөө рүү чирч, биеийг минь угаангаа "Гажиг, өвчтэй, ёрын хүмүүс л ийм юм хийдэг, за юу!” гэж байсан.
Намайг ням гарагт сүмд явдаг гэр бүлүүдтэй уулзахыг хүссэн, тэр дундаас би бяцхан хөвгүүдтэй айлд очихыг илүүд үздэг байв. Эхэндээ би тийм айлд очихдоо хөвгүүдийг нь тоохгүй царайлж, тэд дэргэд байхгүй юм шиг аягалдаг. Яваандаа таалагдсан хүүтэйгээ харилцаагаа өргөжүүлж, гадуур хамт явахыг санал болгож эхэлсэн. Удалгүй би хүүхдийн ангууч байх хамгийн чухал ганц хичээл буюу хүүхдийг сонсож сурсан юм.
Хүүхдийг сонсож, нууцаа хуваалцвал хөвгүүд ч нээлттэй болж, сул талаа надад хэлж надад итгэдэг. Ингэснээр тэднийг хохирогчоо болгох хаалга нээгдэнэ. Миний арга итгэлийг нь олж, удаанаар нөхөрлөх. Ингэснээр энэ хорвоо дэлхий дээр би л түүнд анхаарч, би л түүнийг халамжилж, ойлгодог гэж бяцхан хөвгүүд боддог. Үүний хажуугаар түүний нууц хадгалах чадварыг ч шалгана. Тэгэхгүй бол бидний нууцыг эцэг, эхдээ хэлчихнэ шүү дээ. Нууц хадгалж чадахгүй бол би шууд л харилцаагаа тасална.
Алан бяцхан хөвгүүнтэй сексийн байрлалаар авахуулсан зургийг нь олоод цагдаад мэдэгдсэн. Үүний дараа хэд хэдэн хохирогч өөрийгөө илчилжээ. Аланыг 5-6 төрлийн хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноосон аж.
Намайг хорихоос өмнө эр бэлгийн даавар дардаг Lupron гэдэг эм ууж эхэлснээр амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Бяцхан хөвгүүдээр дүүрэн төсөөллийн ертөнцөд өдрийн хэдэн цагийг зарцуулаагүй цаг үе гэж миний амьдралд байгаагүй. Lupron-ыг уух хүртэл юу ч намайг энэ ган донтолтоос салгаж чадаагүй юм. Биеэс хариу үйлдэл байхгүй байхад оюун санаа мянга төсөөлөөд яах ч билээ, богино настай шүү дээ.Зарим орой орондоо ороод энэ эмийг 20, 30 жилийн өмнө уусан бол амьдрал минь ямар байх байсан бол гэж мөрөөддөг байв.
Шинжилгээ хийлгэхээр намайг эмнэлэг рүү авч явах үед 12 орчим настай хөвгүүн таарч, яг л соронзон шиг намайг татсан. Хуучны бүх сэрэл мэдрэмж хормын дотор эргэн ирсэн дээ. Намайг төмөр торны цаана хоригдож байгаадаа баяртай байна. Үгүйсэн бол…
