Өдрийн мэнд. Би 33-тай нэг хүүтэй хүүгийнхээ аавтай хар нялхаараа ханилан суусан ч тэр минь
бид 2-г орхиод бурхны орон луу яваад 8 жил болжээ. Одооноос 4 жилийн өмнө нэг залуутай танилцсан эхэндээ тэр надад нээх таалагддаггүй байлаа таалагдахгүй байгааг нь хэлсэн ч тэр надад сайн болсон гээд байнга мсж бичиж залгаж ажил тарахад эсвэл гэрийн үүдэнд байнга машинтайгаа хүлээгэд зогсож байдаг. Ийм байдлаар 2 жил шахуу үргэлж халамжлаад хайрлаад байхаар би сүүлдээ дасаж эхэлсэн. Тэгээд ч над шиг том болсон хүүхэдтэй хүнд ийм эр хүн дахиад олдохгүй байх гэж бодсон ингээд би нэг л мэдэхэд түүнийг санадаг боддог хайрай болсон байсан.
Энэнд бас секс ч нөлөөлсөн байх би урьд нь дур тавьж үзээгүй байсан тэр л намайг анх удаа тэр сайхан мэдрэмжийг амтлуулсан. Тэгсэн одоонос хэдэн сарын өмнө нөгөөхийн ааш зан нь тэс өөр хүн болж хувирсан их л ааштай ялихгүй юманд хараал хэлээд уурлаад л нөгөө сайхан халамж энэ тэр бүүр nо шүү дээ.
Нэг удаа согтуу ирчээд намайг гэрийнхэнийхээ хажууд хөөж агсан тавьсан тэр үед би өөдөөс нь нэг л үг хэлсэн бол намайг барьж авч зодоход бэлэн байсан юу ч хэлэлгүй нойлын өрөөнд нь ороод зөндөө уйлсан. Анх миний араас гүйж байхдаа амлаж хэлсэн үгнүүд нь бүгд худлаа гаргаж байсан ааш хайр халамж нь бүгд хуурамч байсан гэж бодохоор үнэхээр хэцүү. Салаад хүүтэйгээ хамт урьдных шигээ амьдрая гэхээр хайртай болохоор их хэцүү юм санаад хамт баймаар санагдаад тархи минь сэтгэлээ захирч чадахгүй юм. Яаж сэтгэлээ татаж авах вэ?