Tuesday, October 10, 2017

Шүтээн нь найз бүсгүйтэй болсон тул амиа хорлохыг завджээ

БНХАУ-ын дуучин, жүжигчин Лухан хэдхэн хоногийн өмнө найз бүсгүйтэй гэдгээ
зарлажээ. Гэвч энэхүү гэнэтийн мэдээлэл нь олон шүтэн бишрэгч охидыг нь цочролд оруулсан байна. Тэрбээр өөрийн Weibo хуудсандаа найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа хийн, “Сайн байцгаана уу? Энэ бол миний найз бүсгүй Гуан Шиаотонг” гэжээ.
Тэд долоон насны зөрүүтэй бөгөөд хамт кинонд тоглох үедээ хайр сэтгэлийн холбоотой болсон аж. Харин уг мэдээлэлд цочирдсон фенүүд нь өндөр байшин дээр зогсох, судсаа ханах зэргээр амиа хорлохыг завдсан байна. Одоогийн байдлаар судсаа ханасан охин амьд байгаа аж.
Мөн нэмж хэлэхэд түүний фенүүд нь өсвөр насны охид байдаг гэнэ.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN