Saturday, October 14, 2017

Өчигдөр манай охинд үнэхээр аймшигтай зүйл тохиолдлоо.

Миний бичих зүйлийг нийтлээд өгөөрэй, олон
охид болон эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгохыг хүсч байна.
Өчигдөр манай охинд үнэхээр аймшигтай зүйл тохиолдлоо.
Манай охин өчигдөр 10-р сарын 5-ны өдрийн өдөр 16 цагийн орчимд сургуулиасаа тараад хорооллоос найзынхаа гэрт очих гээд нэг таксинд сууж л дээ. Таксины жолооч нь 30 гаруй насны хүн байж. Тэгээд очих газраа хэлээд явж байтал гэнэт яриа өдөөд "чамайг хэн гэдэг юм", "хаана сурдаг юм", "хэддүгээр анги вэ" гээд л асуугаад эхэлсэн гэнэ. Охин маань гайхаж бас айгаад нээх хариулаагүй гэнэ. Гэтэл дахиад л янзан бүрийн юм асуугаад утасны дугаар энэ тэр чинь хэд вэ гээд л эхэлсэн байна. Тэгээд очих газраа очоод мөнгөө өгөөд буух гэтэл "хөөе, дугаараа өгчихөөд буу л даа", "уулзаж байх уу", "санхүү авах уу", "100 мянга өгье ганц хийчий" энэ тэр гэж баахан юм ярьсан байна. Ахаа би 16-тай хүүхэд шдээ, та ямар аймар юм гэтэл тэр хамаагүй ээ энэ тэр гээд дахиад нөгөө юмнуудаа яриад байсан гэсэн. Айгаад шууд машинаас нь буух гэтэл гарнаас нь татаад тавихгүй байсан байна. Чанга хашгиртал тэр байрны орцноос жижүүр нь гараад ирж, гэтэл машиныхаа хаалгыг татаад гарыг нь чанга хавччихаад зугтчихаж. Бас гарнаас нь татаж байхад утас нь газар уначихаж тэгээд зугтахдаа дайраад хэмхлээд хаячихсан. Тэгээд найзынх руугаа ороод шууд утсаар нь над руу ээжээ гээд уйлаад ярьсан. Охин маань одоо маш их айж цочирдсон гүн шоконд орчихсон хэцүү байна. Машиных нь дугаараар цагдаад гомдол гаргачихсан байгаа. Энэ явдлыг охидууд болон бүх эцэг эхчүүддээ сэрэмжлүүлэх үүднээс л танай пэйж рүү илгээлээ. Такси нэртэй халтуурын машинуудыг амьдрах гэж л яваа гэж өмгөөлөөд байдаг. Гэвч харваас дүрэмт хувцастай насанд хүрээгүй жаахан жаахан сурагч охид гэдгийг нь мэдсээр байж өдөж оролдоод айлгаж дарамталдаг хүн биш адгууснууд явдаг юм байна. Охин маань өмнө нь таксинд суух бүрт ихэнхдээ л жолоочид нь ямар нэгэн байдлаар яриа өдөж, танилцая, сургууль гэрээ хэлчих энэ тэр гэдэг байсан байна. Өсвөр насны хүүхэд ичиж санаа зовоод нуугаад байдаг юм байна, бүр ийм аймаар зүйл тохиолдож байж л сая нэг мэдлээ. Адгуус араатан ч амьтны нялх үрийг харж явдаггүй байх. Ер нь халтуурын таксинд охин хүүхдүүдээ битгий суу гэж хэлж сануулж байгаарай, баталгаатай албан ёсны таксинд суух эсвэл баталгаатай дуудлагын такси дуудсан нь арай аюулгүй тайван байх. Ийм гаж донтнуудтай өөр айлын охидыг битгий таарчихаасай гэсэндээ л болгоомжтой байгаарай гэж бүх эцэг эхчүүддээ болон охин дүү нартаа сэрэмжлүүлье.