Миний бие нэгэн уул уурхайн компанид хөдөө ажилладаг юм (30/15-н харьцаатай). Юунаас нь
эхлэхээ сайн мэдэхгүй л байна. Манай эхнэр төрийн албан хаагч. Бид охин хүү хоёртой. Өөрийн гэсэн орон сууц, унах унаатай. Манай хүний хүргэн дүү бөө гэж өөрийгөө өргөмжилсөн нэг нөхөр намайг үзээд 2-3 хүүхэнтэй холбоотой, танай бага хүү төмөр торны цаана суух юм байна, 2 хүүхэдтэй хүүхэнтэй холбогдсон байна тэр нь нөхрөөсөө салж чадахгүй байгаа юм байна г.м зүйл хэлсэнд манай хүн итгэж намайг харааж ерөөж, мессежээр, email-р дарамтлаад, амраад очихоор эрүүл согтуу агсам тавиад бурханы оронд байгаа эцэг эхийн минь нэрийг дуудаад хөөж туугаад үнэхээр хүнд байна.Тэр бөөтэй нь уулзах гэхээр зугатаагаад утсаар ярихаар миний тэнгэр худал хэлэхгүй чиний заяа тэр гээд байх. Дургүй хүрээд цалингаа ч өгөхөө больсон. Ажилд явахдаа идэж уух юмыг нь бэлдээд л явна ирэхэд хоосон хөргөгч. Давс ч байхгүй, жорлонд нь 00-н цаас ч байхгүй. Аавыгаа санасан 2 хүүхэд, худлаа сайхан инээмсэглэсэн эхнэр угтана. Үсрээд л 7 хоноод өнөөх сайхан инээмсэглэл хэрүүл согтуурал хардалтаар солигдоно. 2 хүүхэддээ унааны зардал, хоолны мөнгө ч өгөхгүй. Би л хүүхдүүд рүүгээ мобайлаар мөнгө шилжүүлнэ, сургалтын төлбөрийг нь хийнэ, дэлгүүрээр дагуулж хувцас хунарыг авч өгнө. Бүтэн 5 жил ийм байдалтай байна. 2 хүүхэдээ л бодож тэсэж байна.Манай ажил харуул хамгаалалт сайтай хүүхэн шууханы асуудал байдаггүй, тэнгэрт байгаа аав ээжийнхээ нэрээр тангараглъя гэд ч нэмэр алга даа. Сүүлийн үед их ууж идэж наргидаг болсон. Чиний халтар төгрөг надад хэрэггүй, манайхаас зайл, тэр янхан руугаа яв г.м орос англиар хараана. Хүмүүс танай хүн тэнд энд тэрэнтэй ууж идээд ингэж тэгээд явж байна гэж л байдаг. Би итгэдэггүй л байсан сүүлийн үед ийм ааш араншин гаргаад байхаар нь эргэлздэг болсон. Надад үнэхээр хүнд байна. 2 хүүхдээ л бодож байна даа…
Эх сурвалж: Everyday.mn