Хэд хоногийн өмнө нэгэн бүсгүйн фэйсбүүктээ бичсэн “Бүх хосууд эрүүл энх байгаасай” гэсэн пост
анхаарлыг минь татсан юм. Яагаад ч юм нэг л гунигтай байгаа юм шиг санагдаад танихгүй байж фб найз минь байж таарсан Suugii Bella PW тэй чатаар холбогдож хэдэн зүйл бичтэл 28 хан настай мөртлөө гэрээслэлээ биччихсэн энэ хорвоогоос удахгүй явах гэж байгаа тухайгаа надад дуулгаж сэтгэлийг минь сэрт хийлгэж билээ. Элэг шилжүүлэн суулгахгүй бол ямар ч араггүй гэсэн оноштой, өндөр дүнтэй хагалгааны зардал олдохгүй нь тодорхой учраас тэр….Би тэр дариуд нь хандив босгох тал дээр бодоод үзээч гэсэн боловч өөрөө группд байдаг байр нь лизингтэй, нөхөр нь ганцаараа ажил хийдэг учраас энэ 2 ийгоо гудманд гаргасан дор өөрөө явсан нь дээр гэсэн бодолтой байгаа гээд надад талархлаа илэрхийлээд саналаас минь татгалзсан юм. Харин хань ижил, найз нөхөд ойр дотнынхон нь ятгаж басхүү сэтгэлийн дэм өгснөөр ямар ч байсан эмчилгээний мөнгө цуглуулах жижигхэн гэрэл сэтгэлд нь асжээ. Энэ мэдээг дуулаад “Ургах наран” хорооллыг зорин очиж хэсэгхэн зуур ярилцсан бичлэгээ та бүхэнд хүргэж байна. Ярилцаж суухад эр нөхрөөр нь бахархах сэтгэл төрж байлаа. Эхнэр нь элэгний хүнд өвчтэй учир хүүхэд гаргах боломжгүй байхад нэг насны амьдралаа чамдаа л зориулна гээд хөөрхөн охин өргөж аваад 3 лаа болсон залуу одоо эхнэрийнхээ элэгний “ДОНОР” болж байна. Ийм сэтгэлтэй залуу ховор доо гэж бодож суулаа. Нийт зардал 150 сая. Байраа лизингийг нь хасаад зарахад 20 сая болох юм байна лээ. Хүний амь аварна гэдэг энэ яваа насны хамгийн том буян билээ. Олон сайхан сэтгэлтэй хүмүүс дэм өгнө гэж гүнээ найдаж байна. Сэтгэл гаргаад бага ч гэсэн туслаарай. Бас цааш нь түгээгээд өгөөрэй гэж хүсье…
Эх сурвалж http://amjilt.news/4689