Monday, October 9, 2017

Б.БОЛОРОО: ОХИНОО ЭНГЭРТЭЭ ТЭВЭРЧ ҮЗЭХ ЮМСАН, ДААН Ч…




“Би өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудаа нийгэмд танин мэдүүлэхийн тулд гурван цуврал бичлэг хийсэн. Олны анхаарлыг татаж, тодорхой үр дүнд хүрч буйд нь олзуурхаж байна. Олон хүнээс урмын үг сонсож, улам их хичээх эрч хүч авлаа. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл бас байх юм аа. Зарим хүн “Ажилтай болсноосоо хойш бичлэгээ хийхээ больчихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бус хувийн эрх ашгийнхаа төлөө ийм зүйл хийсэн юм байна” гээд андуу бодолтой яваа хүнтэй ч таарч байна. Зарим хүн “Чам шиг юмны дуу хоолойг сонсож, хамтарч ажилладаг хэн байдаг юм бэ. Хэмжээгээ мэдэрч, тэнгэрээс буу” гэж хүртэл хэлэх л юм. Гэхдээ би бууж өгөхгүй ээ.




Хүмүүс биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэхээс өөр өнцгөөс, юу чаддаг, мэддэг вэ гэдэг талаас нь хамгийн түрүүн хардаг, дүгнэдэг байгаасай
Хүмүүс биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэхээс өөр өнцгөөс, юу чаддаг, мэддэг вэ гэдэг талаас нь хамгийн түрүүн хардаг, дүгнэдэг байгаасай” хэмээн тэрээр өгүүлэв. Буянжаргалын Болороо төрөхийн хүндрэлээс болж тархины саажилт өвчтэй болсон ч амьдралын хатуу нугачаанд өвдөг сөхрөөгүйгээр үл барам өөрийнхөө төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалахын төлөө тэмцэж байна. Түүний амьдрал тэр чигтээ өөрөө өөрийгөө ялан дийлсэн тэмцэл байсан гэхэд хилсдэхгүй. Дайчин бүсгүй Б.Болороотой ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-ХНХЯ-д зургаан сар туршилтаар ажиллах гэрээ байгуулсан-
-Та өөрийн цахим хаягаараа дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар гурван удаа цуврал бичлэг хийсэн. Гурвуулаа өөр өөр утга санаа илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой нь болж чадлаа. Түүгээр ч үл барам Ерөнхийлөгчийн сонорт хүрч, хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь анзаарагдаж байна. Энэхүү гурван бичлэгийг хийхээсээ өмнө та хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол төсөөлж байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд би “Бичлэг хийж цахим ертөнцөд тавих уу, яах уу” гэж их эргэлзсэн. Зориг хүрэхгүй байсан л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэмшсэн мэргэжлээрээ эрүүл хүнээс дутахааргүй хөдөлмөр эрхлэх чадвартай байсан ч гаднах үзэмжээсээ болоод ажилд орж чаддаггүй. Хамгийн гол нь тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэх хомс байна.
Уг нь албан байгууллага бүр 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулийн заалттай.
Тэгээд удаан бодсоны эцэст цуврал бичлэг хийхээр шийдсэн юм. Бичлэг 5-6 минутаас урт бол хэр баргийн хүн уйдах, залхах магадлал ихтэй. Тиймээс гурван бичлэгээ тус бүрт нь таван минутад багтаан, гол санаагаа илэрхийлэхийг зорьсон юм. Эхний бичлэгээ зургаадугаар сарын 27-нд өөрийн хаягаараа дамжуулж цахим ертөнцөд тавьсан.
Эхний бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг хөндөхийг зорьсон. Уг нь албан байгууллага бүр 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулийн заалттай. Зарим хүн миний бичлэгийг анх үзэхээсээ өмнө “За мөнгө л гуйж байгаа бололтой. Амьдрал хэцүү байна энэ тэр гээд л гоншигонох нь” гэж бодож байсан юм билээ.

Гэтэл эсрэгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ямар өвөрмөц ертөнц байдаг, биднээс огт ялгаа байхгүйг нь ухаарлаа, баярлалаа гэж надад хэлж байна. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдөж, биднийг ойлгож байгаад их урамшиж байна. Ийм үр дүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Ажил хийвэл дуустал гэдэг шиг бүр илүү тодорхой үр дүнд хүрэх эрмэлзэл надад төрж эхэлсэн.
Улмаар хоёр дахь бичлэгээ хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролыг хөндөхөөр төлөвлөж байсан ч хэтэрхий нурших гээд байхаар нь больчихсон. Тэгээд гурав дахь бичлэгээ хийхээс өөр аргагүй болсон юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран гэртээ суугаа ээжүүдийн жаргал зовлонг мэдрээсэй гэж хүслээ. Тийм ээжүүд хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй, улсаас сар бүр авдаг 64,000 мянган төгрөг хаана нь ч хүрэхгүй байна.
-Зарим ажил олгогч тухайн хүний мэдлэг, боловсрол, ур чадвар гэхээсээ илүүтэй юун түрүүнд гадаад үзэмж хардаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд чамгүй их саад бэрхшээл болж байгаа бололтой.
-Тийм шүү. Би энэ асуудлыг олон жил ярьж байна. Хөдөлмөрийн бирж, ажил олгогч талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвөөр ойлгуулах кампанит ажил зохиох хэрэгтэй. Гэхдээ юм бүхэнд л бид хөгжлийн бэрхшээлтэй гээд бусдаар өрөвдүүлж болохгүй ээ.
Нөгөөтэйгүүр бид эрүүл хүнтэй харьцуулахад ажлын бүтээмж, чадавхи багатай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр бид эрүүл хүнтэй харьцуулахад ажлын бүтээмж, чадавхи багатай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Тэгэхээр тухайн хүний хөдөлмөрийн чадавхид тохирсон ажил хийлгэх нь их чухал. Жишээлбэл, би гар муутай болохоор хэчнээн хүссэн ч цаас дугтуйлах, юм оёх ажил хийж чадахгүй.
-ХНХЯ-наас Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллуулах санал тавьхад нь хэрхэн хүлээж авсан бэ, та?
-Үнэнийг хэлэхэд тийм санал надад тавиагүй. Би өмнө нь С.Эрдэнэ сайдын үед ХНХЯ-нд ажилд орох хүсэлт хэдэн удаа тавьсан. Харамсалтай нь нааштай хариу сонсож чадалгүй явсаар өдийг хүрсэн. Харин саяхан засаг солигдож, Н:Номтойбаяр сайдад учир байдлаа хэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, чамгүй олон ажил хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн албан бичиг дахиж бичсэн юм. Энэ маань болон цуврал бичлэг зохих үр дүнгээ өгсөн. Би өөрөө ажилтай болъё гэхээсээ илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгэмд зөв мессеж өгөхийг л зорьсон юм. Аливаа зүйл эрээнтэй, бараантай гэгчээр үүнийг хүн бүр өөрийнхөөрөө л дүгнэж байгаа болов уу. Гэхдээ 100 хүний 90 хувь нь намайг дэмжиж, зөв зүйл хийсэн гэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн чадавхид тохирсон ажил хийлгэх нь их чухал.
Зарим хүн “Ажилтай болсноосоо хойш бичлэгээ хийхээ больчихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бус хувийн эрх ашгийнхаа төлөө ийм зүйл хийсэн юм байна” гээд андуу бодож байгаа бололтой. Зарим хүн “Чам шиг юмны дуу хоолойг сонсож, хамтарч ажилладаг хэн байдаг юм бэ. Хэмжээгээ мэдэрч, тэнгэрээс буу” гэж хүртэл хэлэх л юм. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Хүмүүс биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэхээс өөр өнцгөөс, юу чаддаг, мэддэг вэ гэдэг талаас нь хамгийн түрүүн хардаг, дүгнэдэг байгаасай гэж хүсэх юм.
Зарим хүн “Ажилтай болсноосоо хойш бичлэгээ хийхээ больчихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бус хувийн эрх ашгийнхаа төлөө ийм зүйл хийсэн юм байна” гээд андуу бодолтой яваа хүнтэй ч таарч байна
Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст зургаан сарын хугацаатай гэрээгээр ажиллаж байна. Одоогоор албан ёсны ажилтан болоогүй байгаа. Зургаан сарын ажлын үр дүнгээс шалтгаалж, гэрээгээ сунгах эсэхээ шийдэх юм гэсэн. Одоогоор яамнаас надад ямар нэгэн ажил оноож, чиг үүргийг тодорхойлж өгөөгүй л байна. Гэхдээ би бусдын гар харж, зүгээр суухгүй ээ. Надад хийж, бүтээхээр төлөвлөсөн ажил их бий.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
Есдүгээр сарын 27-нд Ц.Цогзолмаа гишүүн надтай уулзсан. Гишүүн нэлээн хэдэн тусгай сургуулиар явж, нөхцөл байдалтай танилцсан юм билээ. Тэгээд үнэхээр хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгааг нь толгой сэгсэрч, ямар нэгэн ажил хийх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Тэгээд тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ашгийг хамгаалан, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт багтаж, ажиллах саналыг надад тавьсан юм. Би ч талархан хүлээж авсан. Ингэснээр Хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Баярмаатай хамтарч, ажиллахаар болоод байна.
-Таван нас хүртлээ хэвтэрт байсан-
-Та төрөхийн хүндрэлээс болж, тархины саажилт өвчтэй болсон гэсэн. Тухайн үед яг юу болсон талаар ярьж болох уу?
-Би хоёрдугаар төрөх эмнэлэгт мэндэлсэн. Уг нь би ихэр байсан юм билээ. Гэтэл эмч нар ихэр байсныг нь мэдэлгүй ихрийн өрөөсөнг маань бүтээгээд эндээчихсэн. Харин намайг татаж гаргахдаа миний нугасыг гэмтээчихсэн юм. Үүнээс болоод би тархины саажилт өвчтэй болсон. Ээж маань 22 настайдаа амьдралдаа ганцхан удаа төрсөн нь тэр. Өдийд хоёулаа эрүүл саруул бойжиж, өссөн бол ээжид маань их сайхан байх байсан болов уу. Ээж маань бүхий л амьдралынхаа турш хамаг л өнгөтэй өөдтэй, бүх зүйлээ зөвхөн надад зориулсан.
Харин намайг татаж гаргахдаа миний нугсыг гэмтээчихсэн юм. Үүнээс болоод би тархины саажилт өвчтэй болсон
Хүн гараа хөдөлгөе гэж бодоход л өргөх боломжтой. Гэтэл би хүссэнээрээ хөдөлгөж чаддаггүй. Энэ өвчин хөгжлийн бэрхшээл дотроо хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Би таван нас хүртлээ байнгын асаргаа, хэвтэрт байсан. Тэр үед тоо тоолж, уншаад сурчихсан байсан ч харамсалтай нь сургуульд суръя гэхээр алхаж, гишгэж чаддаггүй байв. Азаар есөн настайгаасаа ганц нэг алхаж эхэлсэн. Яг л дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг. Хэдийгээр уншиж, бичиж сурсан ч бичиж сурах хамгийн хэцүү байсан шүү. Сургуульд орохоосоо өмнө жил гаруйн хугацаанд бичиж сурах гэж мэрийсэн. Анхандаа дэвтрийн бүтэн нүүрэнд арайхийж нэг л үсэг бичдэг байлаа. Өөрийн эрхгүй нэг гараа ардаа өргөж, нөгөө гараа цээжиндээ нааж байгаад бичдэг байсансан.
Би таван нас хүртлээ үргэлжийн асаргаанд, хэвтэрт байсан.
Аажмаар гар минь зүгширсээр есөн настайдаа нэгдүгээр ангид ороход овоо болчихсон байсан юм. Гэхдээ өөрөө сургуульдаа ирж, очиж чадахгүй байсан. Ээжийн маань төрсөн эгчийнх нь хүүхэд намайг сургууль руу хоёр жилийн турш үүрч, зөөсөн дөө. Би цүнхэн дотроосоо дэвтрээ ч гаргаж чаддаггүй байлаа. Бал барих хамгийн хэцүү байсан. Оюунаа сайн ажиллуулах тусам хөдөлгөөний эв дүй, чадвар ч бас алхам алхмаар сайжирдаг юм байна лээ.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…


-Та цэцэрлэгт явж байсан уу?
-Сураагүй ээ. Ээж маань л надад тоо, үсэг заасан. Нийгмийн харилцаанд орж, хүүхдүүдтэй найзлан, нөхөрлөх нь битгий хэл хамт тоглох надад амаргүй байсан.
-Ээж маань айлын хүүхдүүдийг чихэр, жимсээр шовгордож байгаад надтай тоглуулдаг байсан-
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-Тэгэхээр сургуульд элсэн ороход амаргүй байсан уу, үгүй юу? Тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Доог тохуу хийж, гомдмоор, гэртээ л нам бүгмээр үе надад олон удаа тохиолдсон. Би ижийдээ их баярлаж явдаг. Хэрвээ намайг бусад хүүхэдтэй тоглуулахгүй, хамт байлгахгүй гэртээ л байлгаад байвал улам ганцаардмал, бусдаас нуугдмал амьдралыг чухалчилдаг болчих байх гэж их болгоомжилсон гэдэг. Тиймээс ойролцоох айлуудын хүүхдүүдэд чихэр, жимс өгч “шовгордож” байгаад орой бүр гэртээ авчирч, надтай тоглуулдаг байсан.
Ойролцоох айлуудын хүүхдүүдэд чихэр, жимс өгч шовгордож байгаад орой бүр гэртээ авчирж, надтай тоглуулдаг байсан.
Бас алхаж, гишгэж чаддаггүй хэвтэрт байхад ээж маань намайг гэрийнхээ гадна үргэлж салхилуулдаг байсан. Тэгээд би дээшээ харан, дуулаад л хэвтдэг байлаа. Хүүхдүүдтэй хамт тоглох юмсан, хөөцөлдөж гүйх юмсан гэж их бодогдоно. Юун гүйх байтугай сууж ч чадахгүй байсан юм чинь яалтай ч билээ.
Харин сургуульд орсон эхний хоёр өдөр ёстой хэцүү байсан. Зарим нь дөлж гүйгээд, айсандаа ээж, аавынхаа цаагуур орж нуугдаад л. Би ч сэтгэлээр нэлээн унаж, өөрөөсөө ичсэн. Гэтэл гурав дахь өдрөөс юу болсон гэж санана. Өнөөх хүүхдүүд намайг огт тэгж гадуурхахаа больчихсон. Чи юу болсон гэж таамаглаж байна?
-Харин?
-Манай сургуулийн удирдлагууд бүх ангиар орж, 1г бүлэгт Болороо гэдэг охин сурч байгаа. Та нар түүнийг шоолж, дооглож болохгүй. Хэрвээ найзыгаа гомдоовол хатуу шийтгэнэ“ гэж хэлсэн юм билээ. Би үүнийг нь бүр хожим сургуулиа төгсөхдөө л мэдсэн.
-Би ЕБС-д сурч байхдаа хичээлээ өдөрт 18 цаг давтдаг байсан-
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-Та Ерөнхий боловсролын сургуулиа улаан шугаманд нэгдүгээрт жагсаж, онц дүнтэй төгссөн гэсэн. Өдөрт хичээлээ хэдэн цаг давтдаг байсан бэ?
-Би хөгжлийн бэрхшээлтэй болохоор онц сурч, оюуны хөдөлмөр эрхлэх зорилго тавихаас өөр боломж байгаагүй. Би зургаан цаг л унтдаг, бусад үед нь хичээлээ давтдаг байсан. Би өглөө бүр 06.00 цагт босч хичээлээ давтана.
Би зургаан цаг л унтдаг, бусад үед нь хичээлээ давтдаг байсан. Би өглөө бүр 06.00 цагт босч хичээлээ давтана.
Өдөр нь сургууль дээр хичээллэх, хамрагдах боломжтой бүхий л сургалт, семиниарт хамрагдчихаад орой гэртээ ирнэ. Шөнө 12.00 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж, хичээлээ давтчихаад унтдаг байсан. Заримдаа шалгалт дөхсөн үед унтах сөхөөгүй хичээлээ давтдаг байлаа. Тэр үед ээж маань намайг мэдрэлийн цагаан солио тусчих вий гээд их айдаг байсан гэнэ лээ.
-Таныг их сургуульд элсэн ороход хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ухаалаг, төлөвшчихсөн хүүхдүүд их сургуульд сурдаг, намайг ойлгоно л гэж бодож байлаа. Гэтэл би эндүүрсэн байна лээ. Ерөнхий боловсролын сургуульд сурахаас хэд дахин дор нөхцөл байдал намайг угтсан.
Хэрвээ эрүүл саруул байсан бол ингэж зовоохгүй байсан даа гэж их боддог байлаа.
Бүр миний хажууд ч суух хүүхэд байдаггүй байлаа. Би ч нэлээн ганцаардаж, сэтгэлээр унаж эхэллээ. Бага ангийн найзууд маань намайг ганцаардуулахгүй гээд орой бүр хичээл тарсны дараа ирж авдаг, хамт харьдаг байсан. Надад их хань болсон шүү. Ээж маань намайг хичээлд хүргэж өгчихөөд хэчнээн цагийн хичээлтэй байсан ч хамаагүй сургууль дээр хүлээдэг байлаа.
Тэгээд намайг тарахаар хамт харьдаг байсан юм. Ижийгээ их өрөвддөг байсан шүү. Би хэрвээ эрүүл саруул байсан бол ингэж зовоохгүй байсан даа гэж их боддог байлаа. Гэхдээ тэр нэгэн өдрийн явдал намайг үнэхээр их гомдоосон, бас хурцалсан.
-Юу болсон юм бэ?
-Лекцийн хичээл дээр би цонхны дэргэд суух дуртай байлаа. Цүнхээ цонхон дээр тавих, дотроос нь хичээлийн хэрэгслээ авахад амар байсан юм л даа. Лекцийн хичээл орох гээд ээжтэйгээ хамт тэнхимд орж ирсэн юм, би. Гэтэл миний суудаг ширээн дээр өөр хүүхэд суучихаж. Би ч юм бодсонгүй. Урд талынх нь ширээн дээр очоод суучихлаа.
Миний ээжийн цорын ганц хүсэл нь намайг мэдлэг боловсролтой, дээд боловсролтой болгох байсан.
Гэтэл өнөөх хүүхэд “Тэнэг юм чинь урд суучихлаа. Ядаргаатай юм аа” гээд босоод явчихаж. Би тэгж хэлэхийг нь сонсоогүй юм л даа. Харин ээж маань сонсчихсон юм билээ. Хичээл тарлаа, ээж маань ч намайг хүлээгээд л сууж байна. Яваад очтол нэлээн баргар байна. Тэгээд сургуулиас гарч явтал ээж маань “Миний охин сургуулиасаа гарчих. Ээж нь чамайг ингэж зовж, бусдын доог тохуу болж явахыг харж тэвчихгүй нь. Гэрээрээ их сургуулийн бүх хичээлийг сурчихаж чадна шүү дээ, миний охин” гээд ихэр татаад уйлчихлаа.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
Миний ээжийн цорын ганц хүсэл нь намайг мэдлэг боловсролтой, дээд боловсролтой болгох байсан. Гэтэл гэнэт ийм зүйл юм ярихаар нь их гайхаж билээ. Үнэнийг хэлэхэд би их сургуульд орсныхоо дараа өмнөх шигээ бусадтай харьцаж, хичээлдээ ч 100 хувь анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан юм. Харин тэр явдлаас хойш ээжийгээ дахиж уйлуулахгүй, бусад хүмүүс хүлээн зөвшөөртөл нь зүтгэхийн төлөө уйгагүй хичээсэн. Яг Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан шиг ээ.
-Өмнөх шигээ өөртөө итгэлтэй болж, онц сурахаар хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн болов уу?
-Тэс өөр болдог юм байна лээ. Өнөөх тэнэг мангараар дуудаж байсан манай ангийн хүүхэд хүртэл хичээлээ хамт давтъя гэх жишээний.
-Их сургуулиа төгсөн, амьдралын далайд хөл тавьсан үеэ дурсаач? Ажил, хөдөлмөр эрхэлж ээжийнхээ ачийг хариулах боломжтой болдог сайхан үе шүү дээ.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-Тэгэлгүй яах вэ. 2012 онд их сургуулиа онц дүнтэй төгсөж байв. Тэгээл ажил хайлаа. Интернетээр ажилд орох хүсэлт явуулахаар “Өөлөх юмгүй мэдлэг, чадвартай хүүхэд байна. Хүрээд ир” гэнэ. Тэгээд яваад очихоор намайг харангуутаа царай нь барайгаад дөнгөж сая хүн авчихлаа, ажлын ачаалал даахгүй юм байна аа гэдэг байсан.
Ачаалал дааж чадахгүй хүн МУИС-ийг онц төгсөж чадахгүй биз дээ. Сүүлдээ бүр цөхрөнгөө бардаг юм байна лээ.
“Өөлөх юмгүй мэдлэг, чадвартай хүүхэд байна. Хүрээд ир” гэнэ. Тэгээд яваад очихоор намайг харангуутаа царай нь барайгаад дөнгөж сая хүн авчихлаа, ажлын ачаалал даахгүй юм байна аа гэдэг байсан.
Ер нь биднээс хөгжлийн бэрхшээл гэдэг үгийг аваад хаячих хэрэгтэй. Би амьдралдаа ганцхан удаа ээжээсээ зөрж, улс төрийн ангийг сонгосон. Ажил олдохгүй, шантарч явахдаа яах гэж ээжээсээ зөрөв дөө гэж хүртэл харамссан. Ээж маань намайг нягтлан бодогч болгох хүсэлтэй байсан юм. Гэхдээ өнөөдөр хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өчүүхэн ч гэсэн дуу хоолой болж яваадаа баяртай байна.
-Та өнгөрсөн онд хөөрхөн охин төрүүлж, ээж болжээ. Гэр бүлийн бөөн аз жаргал биз?
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-Саажилттай хүн төрөх хэцүү юм байна лээ. Үнэнийг хэлэхэд би өчнөөн хүнд доромжлуулан байж төрсөн. Анх хүүхэдтэй болсноо мэдээд нөхөр бид хоёр бөөн баяр хөөр болсоор дүүргийнхээ эмнэлэг дээр очлоо. Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсоод жинхэнэ тэнгэр дээгүүр дүүлэн ниссэн юм, бид хоёр. Гэтэл эмчийн хяналтад орох гээд очтол “Ийм амьтан төрөх гэж байгаа юм уу. Нөхөр нь бас гар муутай. Арай ч ийм хүнийг төрүүлэхгүй байлгүй дээ” гэдэг юм байна.Тэгээд бүр бусад эмч нартаа доогтой нь аргагүй яриад байгаа юм даа.
“Ийм амьтан төрөх гэж байгаа юм уу. Нөхөр нь бас гар муутай. Арай ч ийм хүнийг төрүүлэхгүй байлгүй дээ” гэдэг юм байна.
Тэгээд сар гаруй хөөцөлдсөний эцэст төрөх зөвшөөрөл арайхийж авсан Гэтэл өнөөх эмч чинь “Нөгөө хоёр сүрхийд чинь зөвшөөрөл өгчихөж. Яана аа” гэж дахиад хэлсэн. Би ч охиноо гаргаж л байвал хэн, юу гэж хэлэх нь хамаагүй ээ гээд л гүрийсэн дээ.
Ямартай ч уйгагүй гүрийсний эцэст хөөрхөн охинтой боллоо. Гар чангаралттай болохоор одоо болтол охиноо тэвэрч чадахгүй л байна. Хүүхдээ унагаагаад бэртээчих вий гэж их айх юм аа. Жижигхээн болгоомжгүй зүйлээс ч болж насаараа харамсах зүйл гардаг.
-Ажил хийгээд бас хүүхдээ харна гэдэг амаргүй даваа. Энэ бүхнийг та яаж амжуулж байна даа?
-Ойрд нэлээн зав муутай байна. Гэрийнхэндээ хангалттай цаг зарцуулж амжихгүй л байна. Одоогоор зургаан цаг унтаж амраад л бусад үед ажлаа хийж байна. Нялх биетэй болохоор бага зэрэг амархан ядрах юм аа.
Гар чангаралттай болохоор одоо болтол охиноо тэвэрч чадахгүй л байна. Хүүхдээ унагаагаад бэртээчих вий гэж их айх юм аа.
-Уучлаарай, энэ асуулт танд эмзэг байж болох юм. Одоо та ээжээрээ овоглодог. Гэхдээ төрсөн аавынхаа тухай мэдэх үү?
Огт мэдэхгүй. Намайг төрөхөөс өмнө ижийг минь орхиод явсан гэнэ лээ. Ямар хүн байсан, одоо амьд байдаг эсэх талаар нь асуух хүсэл надад огт төрдөггүй. Нэрийг нь ч мэдэхгүй. Ээжээсээ асууж зүрхэлдэггүй. Би эмээ өвөө, эцгийн хайрыг мэдэрч үзээгүй. Гэхдээ ижий минь энэ бүх орон зайг хангалттай нөхөж чаддаг.
Б.Болороо: Охиноо энгэртээ тэвэрч үзэх юмсан, даан ч…
-Сэтгэлээр унаж, гуниглах танд бишгүй тохиолдсон гэж та ярилаа. Тэр үедээ юу хийж, сэтгэлээ засдаг байв?
-Өөртэйгээ ярих их дуртай. Юунаас болж ийм байдал үүсэв, би ямар алдаа гаргав гэж их боддог. Ер нь алдааг бусдаас хайх их дургүй. Сэтгэлээр унасан үедээ дуу сонсохоор их гоё болдог. Т.Ариунаагийн “Битгий уйл охин минь”, Сарантуяагийн “Учралын блюз” зэрэг дууг сонсох их дуртай.
Би эмээ өвөө, эцгийн хайрыг мэдэрч үзээгүй. Гэхдээ ижий минь энэ бүх орон зайг хангалттай нөхөж чаддаг.
Бас чөлөөт цагаараа сагсан бөмбөг үзэх хоббитой. Өөрөө тоглож чадахгүй ч үзэхээр их гоё мэдрэмж авдаг. Би 2007 оноос хойш “Лос-Анжелес Лэйкерс” багийг дэмжиж байна. Өнгөрсөн жил Коби Брайантыг зодог тайлахад нь их харамсаж, хүндэлж байлаа.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдээд эцэг, эхчүүд сэтгэлээр их унадаг. Битгий тэгээрэй, аль болох бусадтай сайтар харьцуулж, бололцооныхоо хэрээр дэмжээрэй. Ээжээс минь үлгэр жишээ аваарай /инээв/.