Friday, October 13, 2017

Ямар ч хэцүү үед багын ч бай одоогийн ч бай найзууд ууя гэхэд би "хуц" л гэдэг.

Ямар ч хэцүү үед багын ч бай одоогийн ч бай найзууд ууя гэхэд би "хуц" л гэдэг. Бөөнөөрөө сууж архидахад нь би
уухгүй хань болж суудаг. Над руу шахаад эхлэхээр нь "Би та нарыг хаяад гараад явчхаж чадна шдээ" гэж хэлдэг. Хамт олноороо байсан ч би уудаггүй.
Би хүний амьдралд ганц л тохиох баяраар уудаг. Найзын хурим, Шинэ байрны найр гэх мэт... хорвоод төрснөөс хойш олон тохиогоод байхгүй баяруудаар л ууна.
Цагаан сар, шинэ жил, төрсөн өдөр, янзан бүрийн EVENT үнэндээ л сонин биш байна шүү дээ... Гэтэл яагаад залуучууд ийм хогийн амьдрал руу улайрдаг юм бэ?
Яагаад өөрт байгаа зүйлсээ ойлгодоггүй юм бэ?
Зарим нь гадуур шоудаж эцэг эхээ "хурдан ир гээд бн" "ядаргаатай юм" "залхаж байна" гэж зүхдэг.
Би ээжийгээ залгаад "Хаана байгаа юм, хэзээ ирэх юм" гэж асуух болгонд нь баярладаг. Залгахгүй бол би өөрөө залгаж хаана байгаагаа хэлээд хэдийд очихоо хэлдэг.
Залуу насыг шоу цэнгээ, зугаагаар төсөөлдөг залуучуудыг би огт ойлгодоггүй юм!!!
Архийг хүсвэл та
Архичин л болон
Амьдарлаа хүсээд байвал Амьдралтай л болон...