Thursday, November 9, 2017
дугаар болохоор харвал бүр гай болно…
Сайн байна уу! Би 27 настай, нөхөр хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг юм. Саяхан ажлаас шалгараад мэргэжил дээшлүүлэх курст оройгоор сурч байгаа юм. Тэгсэн тэр курсын дарга нь гэж хүн намайг өдөөд байх юм. Анх ороход бүх элссэн хүмүүстэй уулзаж байхад би тэр хүнийг тийм хүн гэж ерөөсөө бодоогүй. Нэг өдөр намайг дуудаж байна гэхээр нь очсон чинь улаан вино ундааны стаканд хийчихсэн уучих гэснээ, хажууд сууснаа энд тэнд гараа тавиад байхаар нь би ойлгоод бушуухан гарч явсан. Тэрнээс хойш анкет дээрээс утасны дугаар, фэйсбүүк хаяг мэдчихсэн ажлын цагаар өдөр болгон шахуу цайны цагаар чинь хамт хоол идье гэж мэссэж бичээд, цайны цагаар залгаад байх юм. Тэгээд бас фэйсийн чатаар нүцгэн хүүхнүүдийн зураг явуулснаа чамтай адилхан байна энэ тэр гэхээр нь блок хийсэн. Би нөхөр хүүхэдтэй хүн манай нөхөр аймар хартай хүн байдаг, та боль л доо, таныг ингээд байгааг манай нөхөр мэдвэл намайг таныг ч алж чадах хүн гэж хэлсэн чинь өөдөөс танай нөхрийг чинь би мэдчихсэн, ажлыг нь ч мэднэ гэснээ нээрээ мэдэж байх юм. Чи надтай уулзвал алдахгүй шүү, би чамайг тушаалд тавина бас бууруулж ч чадна гэнээ тэр нөлөөтэй хүн л дээ. Манай нөхөр үнэхээр хартай, гудамжаар зөрж өнгөрсөн залуу хараад зөрөх төдийд л хэн чинь юм, таньдаг юмуу гээд л эхэлдэг. Орой утас шалгадаг, би байнга дугаарыг нь устгадаг 9911 дугаар болохоор харвал бүр гай болно, яаж харин фэйсбүүк пасспорт мэддэггүй байсан юм. Гэм хийгээгүй мөртлөө айгаад байх юм, тэр хүнийг би яах вэ? Улаан цайм унтъя хэвтье гэсэн мэссэж бичихгүй их санаатай, ийм юмаар дарамтлаад сурчихсан юм шиг байгаа юм. Дээр нь бас том дарга л даа өөрийгөө холбоо сүлбээ ихтэй л гэх юм, өмнө нь ийм юмтай орооцолдож байсан тэрийг нь ч хүмүүс мэддэг юм байна, сурчихсан хүн бололтой яах вэ? Нөхөртөө хэлвэл шууд очоод хэрүүл зодоон болгоод намайг ажилгүй болгох хүн, ажилгүй гэрт хүүхдээ харсан 2 жил намайг ажилгүй анхиагүйгээр дуудаж байсан хүн юм чинь ажлаасаа гарчихвал дахиж ийм ажилд орж чадахгүй, нөхрийн дарамтанд амьдрах болчихоод байна. Яах вэ би? Энэ эрэгтэй хүмүүс чинь ер нь яачихсан юм, тэгж их сексээр ангаж цангаж явдаг юм байх даа…
Labels:
ЭРОТИК