Sunday, December 24, 2017

Жолооны багш болсноор зовлон, жаргалыг хослуулжэ

Зүрхээ гэдэг сонин нэртэй эрийг би нэлээд эртнээс мэдэх бөлгөө. Жинхэнэ нэр,
хоч алин болохыг нь харин ялгадаггүй билээ. Манай тэр хавийнхан түүнийг Зүрхээ л гэдэг юм. Гурав, дөрөвдүгээр хорооллын хуучнаар “Од” кинотеатрын ойролцоохон амьдардаг хүн л дээ. Тэр хавийн хоёр байрны нэгээс л гарч ирдэг билээ. Дөчөөд насны, бие хаа дажгүй, царай зүс муугүй, ааш зан дөлгөөн гээд л эр хүний чимэг болсон бүхэн түүнд байх бөлгөө. Харин насаараа жолоо мушгиж явааг нь нэг удаа хамт жаал суухдаа мэдсэн билээ. Харахад сэхээтэн дүртэй, цэмцгэр ч жолоо барьсаар иржээ. Ерөнхийдөө халаад амьдралаа ярьчихсан хэрэг л дээ. Эрчүүд халахаараа юу эс ярих билээ. Бид л хүүхнүүд чалчдаг гэж бодохоос биш эрчүүд ч дутахгүй бурцгаадаг ажаам. Хорин жилийн өмнө арван жилийн сургуулиа дүүргээд яагаад ч юм цэргийн албанд мордчихжээ. Цэрэгт очоод дэмий суусангүй жолооны курст сураад авчээ. Алба хааж буй газрынхаа удирдлагын машиныг барьж байгаад халагдсан байна. Хаа очиж аав нь хэрдээ нөлөө бүхий нэгэн байж л дээ. Тэгээд хүүгээ халагдаад ирэнгүүт худалдаа арилжаа ч хөөлгөсөнгүй, сургууль соёл ч гэсэнгүй шуудхан хотын нэгэн жуулчны газарт жолоочоор оруулчихжээ. Гадаад, дотоодын жуулчдад үйлчилдэг болохоор машин барих чадвараа улам дээшлүүлэлгүй яахав. Бараг урлагийн түвшинд хүргэсэн гэхэд болно.
Нэг явдал түүнийг нь жинхэнэ гэрчлэх бөлгөө. Нэг удаа ажлаа тараад машинтайгаа гарааш руугаа явж байтал суудлын жижиг машин дагаж л дээ. Өөрөө хожим нь мэджээ. Гандангийн дэнж даваад төв рүү ороод иртэл нэг машин гүйцэж ирээд зогсохыг сануулжээ. Дүрэм тийм тул зам зайчлаад зогсчээ. Машинаас микрофон барьсан бүсгүй, камертай зураглаач, цагдаагийн ажилтан бууж ирээд амар мэндийг нь эрсэн байна. Мэнд мэдэлцвэл нэгэн телевизийн ажилтнууд байжээ. “Бид таныг нэлээд холоос дагалаа. Та дүрмийн ямар ч алдаа гаргасангүй. Манайх нэг ийм нэвтрүүлэг хийдэг юм. Та ялагч боллоо. Баяр хүргэе” гээд тэр үед ид рекламддаг байсан машин цэвэрлэдэг бодисоор урамшуулжээ. Тэр бол Зүрхээгийн хувьд жирийн явдал байсан нь мэдээж. Жуулчны баазынхаа нэр нүүр болсон жолооч байсны хэрэг юу билээ. Ингээд зурагтаар харсан таньдаг нөхөд нь ч утасдаад баяр хүргэжээ. Зүрхээ бол нэг иймэрхүү жолооч л доо. Тэгээд нөгөө бааздаа ажиллаж байхдаа гэрлэж, сайн хань, сайхан үр хүүхэдтэй ч болжээ. 10-аад насны охин, хүү хоёртой гэж байгаа. Тэгж явсанаа гэнэт ажлаасаа гарчээ. Ер нь шалтгаан байсан хэрэг л дээ. Багын нэг найз нь нутгийнхаа уул, усны нэртэй жолооны курс нээгээд хамтарч ажиллахыг санал болгосон байна.
Мэдээж харьцангуй өндөр цалин амлажээ. Тэгээд ч намрын сэрүү орж байсныг хэлэх үү улирлын чанартай ажил нь зогсох шахаж байжээ. Өвөл, зунгүй шахам хээр гадаа яваад үнэндээ залхаж байсныг ч хэлэх үү, эхнэртэйгээ зөвлөөд жолооны багш болохоор шийджээ. Аавынхаа авч өгсөн суудлын жижиг тэргээр ажилдаа гарчээ. Зүрхээгийн бас нэг сайн чанар нь машинаа ёстой цоортол зүлгэдэг байжээ. Шавар, шавхаатай өдөр ч шил толь шиг машинаар давхих ажгуу. Ингээд анхны элсэлтээ авч жолооны багш Зүрхээ гэх хүн бий болжээ. Жолооны сургуулийн зугаатай бас хэцүү хэсэг нь жолоодох бөлгөө. Тэр дундаа хотын хөдөлгөөнтэй хэсэг, ялангуяа шөнийн жолоо юм. Яг жолооны дадлага орох үеэр Зүрхээ шиг хэрэгтэй багш байхгүй болчихож. Арга ч байж уу. Сэтгэл татам, сайхан ааштай багшаар заалгахыг хүсэхгүй хэн байх билээ. Хөгшин залуу, эр эм гэлтгүй л түүнийг булаацалдах авай. Санаанд ч орсонгүй сайхан охид, бүсгүйчүүдийг шөнийн жолоонд бэлдэх болов. Үнэнийг хэлэхэд Зүрхээ тийм ч шалиг эр бишийг дурдах ёстой байх аа. Тэгэвч эр хүн бол эр хүн шүү дээ. Гэхдээ Зүрхээгийн замыг алдуулахад эмс, хүүхнүүд нөлөөлсөн нь хатуу үнэн юм. Тэгээд ч жолооны багшийгаа хоолонд оруулах, гар цайлгах гээд элдэв л арга бий хойно яалтай билээ.
Эхний шөнийн дадлага хийхээр дөрвөн бүсгүй гарсаны эгчмэд нь болох Энхмаа гэх үеийн шахуу бүсгүйн аашийг хэлэх үү. Сав л хийвэл “Яаж тань шиг машин барьж сурах вэ?” гэдэг байжээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх маягийн зүйр цэцэн үгээр аргалаад явжээ. Шөнө дөл хүртэл жолоогоо заачихаад буух болоход нөгөө эмэгтэй Зүрхээг нэг газарт урьжээ. Ийм шөнө ажилладаг газар байдаг юм уу гэвэл “Миний найзын мини баар бий. Хаалгаж байгаад бүгчихье. Ганц шөнө гадуур гарч чадах юм байгаа биз дээ?” гэж ирээд нүдээ ирмэн барин аальгүйтжээ. Зүрхээд анхандаа элдвийн бодол төрсөнгүй. Хөндлөнгийн бүсгүйтэй гангар гунгар хийх сонин байж мэдэхээр санагдсанд татгалзсангүй. Гэргийдээ “ажил гарсан”-ыг дуулгаад Энхмааг даган оджээ. Сансар хорооллын нэгэн байрны шөнийн цэнгээний бяцхан газар орвол нэгэн сайхан зантай, Энхмаагийн үеийн аятайхан бүсгүй инээд алдаад угтах нь тэр. Тэр бол тэрхүү баарны эзэгтэй Уранчимэг гэх бүсгүй байлаа. Энхмаа тэр хоёр ч удтал уулзаагүй байсан бололтой тэврэлдэн, үнсэлдэн учирчээ. Шөнийн 00,00 цаг болсон тул баараа хаагаад өөрсдөө ороод ёстой Энхмаагийн хэлснээр бүгж аваад наргиж гарчээ. Ажаад байхад хоёул нэлээд чинээлэг бүсгүйчүүд байв. Эдэлж хэрэглэж, өмсч зүүснээс нь харахад тэр шүү дээ. Урнаа хөргөгчнөөс бууз гарган жигнэж, аль байдгаараа дайлж гарчээ. Энхмаа нэлээд яриасаг, тэрүүхэндээ “гал” бүсгүй ажээ.
Яагаад ч юм үгийнхээ завсар “Нөхөр Бээжинд яваа. Хэзээ ирэхийг мэдэхгүй. Сараар хаяад алга болчих юм. Хүүхдүүд эмээ, өвөөгийнх рүүгээ яваад би гэртээ ганцаардаж үхэх нь ээ” гэх үгийг хоёронтаа дайжээ. Тэд ярьсаар, уусаар бүр халаад ирцгээжээ. Яриа ч задгайрч эхлэв. “Эхнэр, хүүхэд, нууц амрагтай эсэх” гээд л Зүрхээг байцааж гарчээ. Бүх асуултыг нь булзайруулхийгээд суугаад байжээ. Өөрөө ч зэгсэн халжээ. Ямар ч эр халахаар эсрэг хүйсийн хүн хөөрхөн болчихдог гэм бий. Тэр дундаа Урнаа, Энхмаа хоёр шиг гуч гарч яваа гунхсан сайхан бүсгүйчүүд гойд харагдалгүй яахав. Энхмааг ажвал дунд зэргийн нуруутай, мах мариа тэнцүү, бөгс цээж адил, бүсэлхийгээрээ жавхайсан, нүүрэндээ үргэлж инээд цацруулж явдаг тун дажгүй нэгэн харагдах болжээ. Угаасаа ч тийм бүсгүй билээ. Нэлээд халцгаасан тул бас дуу хуур нэмээд иржээ. Нэг гэм нь Зүрхээ тийм ч сайн дуулдаггүй авай. Өөрийгөө аргалахтайгаа л нэгэн юм. Харин хоёр бүсгүй хачин гоё дуулах ажээ. Хоёулаа сургуулийнхаа концертыг босгочихдог байсан гээд онгирцгоох нь худал биш бололтой. Тэгсээр байтал шөнийн 03,00 цаг болжээ. Хэн хүнгүй амралгүй яахав. Ингэтэл Урнаа нэгэн шийдвэр гаргажээ. “Шөнө дөл болсон юм чинь та хоёр хоноод явахгүй юу. Дээр манай буудал байдаг юм. Би нэг өрөө бэлдчихсэн” гэжээ. Дотуур шатаар өгсвөл хоёрдугаар давхарт нэгэн тусгай өрөөг тун дажгүй бэлджээ. Яагаад ч юм хамт хонохоор болчихсоноо Энхмаа тэр хоёр ойлгосонгүй. Тэгээд ч юугаа ярих билээ. Бараг ойлгомжтой юм чинь дээ. Элдэв маяг зан ч хэрэггүй байлаа.
Уг нь эр хүн санаачлагыг гартаа авах ёстой байтал энэ удаа эхэлснээрээ Энхмаа удирджээ. Түүнд мэдээж олон шалтаг байв. Нэгдүгээрт, жолооны шалгалтаа амжилттай өгөх санаа байсныг өгүүлэх юун. Хамгийн гол нь бараг энэ байсан биз. За, тэгээд гадуур элдэв өвчин тахал их болохоор гэр бүлтэй хүнтэй хааяа нэг учрахад гэмгүй гэж төлөвлөсөн нь ч тодорхой. Тиймэрхүү шалтаг, шалтгааны улмаас олон санаагүй орондоо шургацгаажээ. Дотроо жаал халаачихсан тул зориг алдах зовлон байсангүй. Хэн хэн нь шийдмэг болсон байлаа. Эр хүн гэсэндээ Зүрхээ гэрэл унтраагаад хөнжилд оржээ. Эхнэрээс өөр эмэгтэй хүнтэй оронд орсоноо ойрд санахгүй тул харин ч сонин байв. Өнөө юм нь ч элдвийг эргэцүүлэхгүйгээр сэрээд иржээ. Энхмаа эр хүнтэй, нөхөртэйгээ бараг сар учраагүй болохоор бэлэн байжээ. Дор нь хумиж дороо хийгээд хоёр хөлийг нь тэлээд хооронд нь хэвтээд авчээ. Тэгээд зангирсан хатуу юмаа чинээнд нь тултал зоож орхисон ч энэ дайны даваагаар олон давсан Энхмаа орилж, дуулсангүй. Харин ч сурмаг гэгч нь тосчээ. Байнгын секстэй, тэгээд ч халамцуу тул Зүрхээд амархан тавих зовлон байсангүй. Ёстой л нүдэж гарсан байна. Явцын дунд хамтрагч нь харин янцаглаж эхэлсэн нь тачаадсаны шинж буй за. Тэд зоргоор сайхан цэнгээд хэн хэнээ сайтар хангаад жам ёсоор тавьцгаажээ. Нэг ёсондоо гэр бүлээс гадуур эдэлсэн жаргал байлаа. Зүрхээгийн хөлс дааварлаад ирсэн байна. Энхмаа “Ёоох” хэмээн үргэлжлүүлэн санаашраад тайвшрахын хамт мөрийг нь дэрлээд нэг л янагдуу ажээ. Зүрхээ ч ууц нурууг нь илсэн шиг хариу барьсан байна. Харин яагаад ч юм гэнэт “Жолооны багш хийсэн биш ийм юм олон тохиож мэдэх юм. Донжийг нь тааруулаад явна даа” гэх шүү бодол тээжээ. Ингээд бэлэн зэхээстэй хатуу, зөөлөн юмнаасаа хольж уугаад цангаа тайлахын зэрэгцээ бас ч гэж халаалт авчээ.
Ойрд ийм юм хийгээгүй, хийхийг ч хүсч яваагүй болохоор гэнэт нойрыг нь хөөж орхисон байна. Хоёул элдвийг хөөрөн хэвтэцгээв. Нөхрөө ирэхээр ийм юмнаас огцом холддогоо ч Энхмаа ойлгуулжээ. Түүний тооцоогоор нөхөр нь дор хаяж долоо хонох зай бий гэнэ. Зүрхээ жир эр хүний хувьд ч, бас жолооны багшийн хувьд ч курс төгсөлтийг нь даахаа хэлжээ. Энхмаагийн хамаг ажил бүтээд явчихлаа л гэсэн үг юм. Эхнэртэйгээ өнжөөд л нэг байдаг болдоггүй “бор” нь босомтгой гэж сүрхий болжээ. Шинэ юм сонирхсон хэрэг л дээ. Шинэ “шөл”-өө гурвантаа уугаад өглөөний 08,00 цаг болгожээ. Ингээд хоёул таксидан сургуулиа дөхөөд бууцгааж, уван цуван одсон байна. Тэр өдрийн хичээл тэгсхийгээд өнгөрчээ. Харин харьж явтал нүүр нь халуу оргиж байгаа гэж жигтэйхэн. Эхнэртээ хар авахуулахгүйн тулд замдаа нэгэн уушийн газар орж 100 татаад хоёр грушик шар айргаар даруулаад харьжээ. Иймээ, тиймээ юманд орооцолдоод байдаггүй нөхрөө эхнэр нь нэг их сэжиглэсэнгүй. Халуун хоол, цай, хайр сэтгэлээр угтсан нь мэдээж. 100 татчихсан болохоор ааш сайхан болохын зэрэгцээ эхнэрээ сонирхон нэг “рашаалж” аваад унтаад өгчээ. Бараг цурам хийлгүй хоночихсон тул дэрэн дээр толгой шилжүүлээд тас явсан нь мэдээж. Ийнхүү жолооны багш Зүрхээгийн амьдралын нэгэн сонин түүх эхэлж авай. Ер нь аж амьдрал нь илүү сонирхолтой болоод ирсэн гэхэд хилсдэхгүй. Хүний амьдралд элдэв л юм тохиох болохоор энэ мэтийг алийг нь хэлж барах билээ дээ. Харин донжийг нь тааруулах гэж л нэг юм байдаг шүү дээ. Хөл алдан хөөцөлдөх юм бол харин нэг баларна гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Хоёр хоногийн дараа дахиад л шөнийн сургалтад гарах болов.
Гурван охин, хоёр хүү дагалдах болжээ. Өнөрөө гэх өндөр охин багш аа хэмээн бараадсаар авай. Техникийн талын сонирхол багатай юм уу даа гэхээр ажээ. Уг нь харахад цовоо цолгин охин ч дүрмийн хичээлд нэг л явах шинжгүй авай. Өөрийн хүслээр биш ч жолооч болохыг оролдогчид алийг тэр гэх вэ. Ажиглаад байхад нөгөө хоёр охинтойгоо ч нэг их дотно биш бололтой. Жаахан зожигдуу харагдаж авай. Дадлага ч болдгоороо болов. Ганхүү гэх залуу жинхэнэ хүслээрээ жолооч болохоор шийдсэн нь илт байв. Тэр тасархай сурагч байсан гэхэд болно. Жолооны үнэмлэх л чухал болохоос биш бусдыг ёстой зөнгөөрөө эзэмшсэн нэгэн гэхэд болно. Нөгөө хоёр охин нь ч дажгүй юм. Бие даагаад шалгалтаа өгчихөөр охид ажээ. Сургалт дуусангуут нөгөөдүүл нь харихын түүс болоод арилж өгчээ. Харин яагаад ч юм Өнөрөө үлджээ. Өмнөх тохиолдолд амташсан Зүрхээ ч дотроо бодолтой байлаа. Гэхдээ ганц юманд санаа зовж байв. Хэнийг ч муу жолооч болгох эрх түүнд байсангүй. Тэгэхийн тулд санаа тавьж, сэтгэл гаргах байлаа. Ер нь бусад жолооны багш нарыг бодвол Зүрхээ арай сэтгэлтэй бас ёс зүйтэй нэгэн билээ. Хоёулахнаа үлдсэн болохоор санаачлагыг Зүрхээ гартаа авах нь мэдээж. “Ингэхэд чи хаачих вэ?” хэмээн зориглон асуужээ. Өнөрөө “Харин ээ” гэсэн нь яавал ч яая гэсний дохио байсан биз. “Хоёул нэг газар очих уу?” хэмээн зориглон асуувал “Тэгье” гэжээ.
Ингээд Өнөрөөг дагуулан шөнө ажилладаг гэх нэг бааранд очжээ. Баар ажиллаж байлаа. Бааранд тухлаад авчээ. Ингээд даруулга, хатуу, зөөлөн юм аваад ярилцацгаав. Өнөрөө Дарханы охин агаад энэ жил хувийн нэгэн дээд сургууль төгссөн ч одоогоор тодорхой ажил эрхлээгүй гэнэ. Аав, ээж нь боломжийн амьдралтай тул том охиндоо машин авч өгөхөөр болсон нь түүнийг ийнхүү тамлаж байгаа ажээ. Бас нэг шалтгаан нь найз залуудаа хаягдсан гэнэ. Ингээд сэтгэлээ засч, муугаа үзүүлэхгүйн тулд юутай ч машин жолоодохоос аргагүй болсонд энэхүү сургалтад хамрагджээ. Энд айлын хажуу өрөө хөлслөн түр амьдардаг тухайгаа ярьжээ. Аз болоход айлынхан нь тун дажгүй хоёр хөгшин байдаг гэх. “Битгий их оройтоорой” гээд л сууж байдаг улс юм байх. 100, 100 грамм архи, хоёр хоёр шил пиво уугаад халсан хоёр ч цагаандаа гарчээ. Зүрхээ ч ёстой яасан ч яахав гэж бодож суужээ. Өнөрөө аль хэдийнэ шийдчихсэн байжээ. Ингээд баарнаас ууж, идэх юм аваад Өнөрөөгийнд очихоор болов. Аз болоход Сансар хорооллоос холгүй юм. Мөн л ажил гарсан тухай эхнэртээ залж орхив. Ингээд такси барин Өнөрөөгийн байдаг айлд ирлээ. Жар гаруй насны хоёр хөгшний хоёр өрөөний нэгийг тэр хөлсөлсөн юмсанж. Төрөлхийн сайхан ааштай болов уу гэмээр дунд зэргийн нуруутай эмээ “Ашгүй дээ, охин минь. Ханьтай ирээ юу?” гэжээ. Ингээд хоёр хөгшин унтахаар болсон нь мэдээж.
Өнөрөө ганц бие залуу бүсгүйн жамаар элдвийн новш багатай суудаг нь илт. “Багш аа, тийшээ суу” хэмээн сандал заагаад өөрөө хувцасаа солив. Хулгайн нүдээр сэм ажвал үнэхээрийн гоо харагдана. Гэрийн халаад нөмгөн өмсөөд өмнөөс нь харан суужээ. Хүзүү, заамаар нь гэгээ татна гэж үүнийг л хэлдэг байхдаа гэмээр ажээ. Ингээд хатуу юмаар хундага тулгаад шар айргаар даруулан хиам, талх иджээ. Тэгэнгээ элдвийг ярьсаар авай. Бүсгүй хүн болохоороо ч тэр үү, бага зэрэг халсных уу ам хуурай байх шинж алга аа. Хоёр хацар нь туяараад, нэлэнхүйдээ ягаараад иржээ. Жолооч болохдоо санаа нэлээд зовж байгаагаа нуусангүй. Шалгалтыг ч яахав зохицуулчихаж болно. Харин сайн жолооч бол өөр хэрэг. Суран суртлаа холбоотой байх бололтой. Тэгэлгүй яахав гээд инээмсэглэсэн байна. Ингэсээр байгаад хүссэн ч, эс хүссэн ч амрах болсон нь мэдээж. Тэртэй тэргүй газраар хаясан ганц зузаан гудас тэр хоёрыг “цэнгэл”-д урих шиг харагдана. Өнөрөө ороо засчихаад мушийжээ. Тэр нь бүгдийг ойлгож, бас бэлэн гэдгийг нь илэрхийлэх мэт харагдана. Зүрхээ давсагаа нэг сайн суллаж аваад оронд оржээ. Шийдчихсэн Өнөрөө гэрлээ унтраагаад цонхоор тусах их хотын гэрэлд гуя, хасаа гялалзуулан өдөн дуудсаар өвөрт нь ороод ирэв. Зэхээстэй байсан Зүрхээ ч угтан тосоод тэвэрч авчээ. Өнөрөө түр хүлээзнэхийг сануулаад ээмэг, бөгжөө тайлжээ. Ингээд бэлэн буйгаа илтгэн бараг өөрөө дор нь ороод ирсэн байна. Тэр хоёр оршилтойхон үзсэн нь мэдээж. Өнөрөөг хүчирхэг гараараа бараг базаад уруул, хэлийг нь хөхөн сорон тачаадуулж байлаа. Хаа очиж юм үзчихсэн хүүхэн юм. Нэг зөөлхөн гийнээд тэрүүхэндээ мурилзан тачаадах ажээ.
Зүрхээ сул гараараа Өнөрөөгийн өгзөг, нуруу сэлтийг илэн таалж байв. Тэгж байхуй дор доод биеийн сэрэл туйлдаа хүрчээ. “Жад” нь юунд ч зоогдоход бэлэн болсон гэсэн үг. Ийм үед хорьсон ч, эс хорьсон ч зоогдох газраа зоогдож орхидог зовлонтой “жад” байгаа юм. Тэмтчихийн ч хэрэг байсангүй. Бараг зүглүүлээд л явуулчихжээ. Өнөрөөгийн өгзөгийг бараг нэвт сүлбэв үү гэмээр дуу алдуулаад гулгаад явчихаж. Өнөрөө сэтгэл догдолсных уу Зүрхээгийн нуруу, хүзүүг хумсаараа зурж, урах шахуу маажин базалж байв. Түүнд тун таатай байгаа бололтой. Дуу алдалт үе үе тодрон төдөлгүй зөөлөн гиншилтээр солигдох ажээ. Тэгснээ бүр бөгсөн биеэ займчуулан хөдлөж эхлэв. Энэ үеийг анаж байсан Зүрхээ ч хүчтэй бүлж гарчээ. Секс бараг арваад минут үргэлжилсэн бололтой. Нэлээд үзсэний шинж хоёр биеэс нь илрэх амуу. Урт уртаар амьсгаадах, цээжин биеэрээ хөлрөх гээд юу эс тохиохов. Бие нь тавирсан хос бие биенээ энхрийлэн хэсэг хэвтжээ. Өнөрөө сонин үг шивнэв. “Би таны насны хүнтэй анх удаа хийж байна. Ёстой гоё байлаа” хэмээжээ. Тэр хоёр тэврэлдэн, таалалдан хэсэг хэвтээд өндийж цангаа тайллаа. Өвөрт буй нүцгэн бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй харагдахыг үгээр хэлэх ч багадах мэт. Зүрхээ ганцхан юмнаас болгоомжлох сэтгэл яагаад ч юм гэнэт төржээ. Тэр бол “Ингэсээр байгаад эхнэрээсээ хөндийрчих юм биш байгаа” гэх бодол авай. Хааяа ч болсон санаж байхад илүүдэхгүй л дээ. Зүрхээгийн буруу биш харин ч зөв гэдгийг хэлэх хэрэгтэй.
Хүн угаасаа дэмий юманд дасамтгай амьтан юм чинь. “Хумсалсаар хумсалсаар…” гэдэг шиг явалдсаар явалдсаар байгаад яах ч юм билээ, хэн хэлж мэдлээ. Тэр хоёр үргэлжлүүлээд ноололдож эхлэв. Өмнөх Энхмааг бодоход бүр цэл залуу тул хуял тачаалыг харин ч нэг өдөөх ажээ. Зүрхээ ч нэг их савсаг яваагүй болохоор шинэлэг сонин байсан нь мэдээж юм. Энэ бүхэн нийлэхээрээ эр хүний чадал чансаа, тамир тэнхээг шавхдаг бололтой. Дөч гараад яана даа гэж хааяа боддог байсныг бодоход ёстой санаа зовох юм алга шиг санагджээ. Энэ удаа элдвийн оршил байсангүй. Шуудхан л мордож орхив. “Та чинь яаж байна аа? Болох юм уу, тэгээд, одоо” хэмээн Өнөрөө аальгүйтнэ. Бүсгүй хүний аальгүйдүү зан ч хуял тачаал сэдээдэг юмсанж. Ямар насан туршийн ханьтайгаа элдвээр маазарч байлтай биш. Тохиолдлын чанартай нэг иймэрхүү юман дээр харин яасан ч яахав байж болохоор Зүрхээд санагдсаныг нуух юун. Өөрийн дуртай байрлалаар эзэмдэхээр шийдээд дөрвөн мөчийг нь дөрвөн зүг сарвайлган тэлээд авчээ. Оров уу, үгүй юу Өнөрөө орилоод огцомхон дороос нь өгзөгөөрөө угтуулан цохисхийгээд хүлээн авчээ. Байнгын бэлэн сексгүйгээс Өнөрөөд ч сонин, хачин байгаа шинжтэй. Унжих, хориглох тухай сэдэл ч үгүй мэт авай. Шөнөжин ноолсон ч ханаж цадахааргүй шинж төгөлдөр авай. Өнөрөөгийн өд шиг зөөлөн, булбарай бие дээр өндөлзөн тонгочиж байлаа. Хөөрхөн ягаан хэлээ харамгүй булталзуулан тачаадах залуу бүсгүй ёстой л сексийн оргил насан дээрээ яваа нь илт байв. Тэрээр ханаж цадахыг бараг бүрэн мартсан мэт аяглах ажээ.
Ер бусын тааламжит сэрэл доод биеэр тарж, бүх биеийн гал дөл ноцох адил болж байв. Өнөрөө үнэхээр амттай бүсгүй байв. Ер нь эхнэрээсээ өөр хүүхэнтэй тэр бүр орооцолдоод байгаагүй болохоор энэ мэтийн тохиолдлын чанартай зүйл байж боломгүй сайхан санагдахыг хэлэх үү. “Нялх ногоо зулгаах” энэ тэр гэж энийг л хэлдэг байж дээ хэмээн сэтгэлээ цайруулан байлаа. Ёстой юм ёсоороо болсон нь ойлгомжтой. Энэ мэтээр зугаалсаар эхний курсынхны төгсөлт болон баяраа хийж, шавь нартайгаа ууж, идэн сайхан өнгөрөөжээ. Дараагийн курс эхэлтэл Өнөрөөг дадлагажуулах нэрээр өөрийн машинаар хотоос гарч, орон зугаалсаар байсныг товчлон хүргье.
Ингэж байтал хоёр дахь дамжаа эхэлжээ. Хорь гаруй суралцагсдын мөн л дийлэнх нь охид, бүсгүйчүүд байлаа. Өмнөх сургалтаас нэлээд туршлагатай болсон тул шавь нараа ажигладаг шинэ өвчтэй болжээ. Энэ бол эмгэг архагшихын шинж буй за. Жижгэвтэр хэрнээ тун эвлэгхэн биетэй, жааварлагдуу нүдтэй, нэлээд аальгүй маягийн Очмаа гэх гучаад насны бүсгүй анхаарлыг нь татах ажээ. Ер нь нэлээд хөдөлгөөнтэй шинжийн бүсгүй байлаа. Дадлага, онол хосолсоор нэг өдөр л жолоонд гарах болжээ. Зориуд Очмааг багтаа оруулжээ. Гэхдээ нэг их удах төдөх шаардлагагүй санагдсанд шуурхайлах төлөвлөгөөтэй байв. Эхний өдрийн дромд гарсаны дараа хичээлээ тараагаад Очмаад “Хэрэв завтай бол надтай хамт Төв аймаг ороод ирээч” гэжээ. Багш нь тэгсэн тул тэр татгалзсангүй. Зам нийлэхээр болсон хоёр замын цайны газар орж хооллоод ундаа тэргүүтэн аваад гарч өгчээ. Зам зуур элдвийг хөөрөлдөн, машиныг хэрхэн жолоодож сурах талаар зөвлөсөн шиг явав.
Очмаа ч ихэд сонирхох янзтай. Эгчтэйгээ хоёулаа хотод байр хөлсөлж амьдардаг Өвөрхангайн уугуулууд гэнэ. Эгч нь тун боломжийн компанид бололцооны алба хашдагийг нь ч мэдээд авав. Юутай ч Очмааг жолоонд сурахыг даалгажээ. Аав, ээж нь Арвайхээрийн төвд ресторан ажиллуулдаг гэх. Удахгүй хоёр охиндоо хотод нэг өрөө байр авч өгөхөөр болсныг ч ярив. Тиймээс тэр нэг их ядарсан биш тул бага зэрэг зайнаас үзэхээр шийджээ. Зуунмод сумын төвд ирээд өмнө нь төлөвлөсөн ёсоор аймгийн захад ажилладаг цэргийн анд Цэсэнтэй уулзжээ. Удтал уулзаагүй найзууд шууд уушийн газар бараадалгүй яахав. Андыгаа аятайхан бүсгүйтэй явахыг хараад ижилсэхээр шийдэн, нуудгай болох мөн л гучаад насны Нараа гэх бүсгүйг дагуулжээ. Ингээд идэж уун наргисаар нэг мэдэхэд бүр орой болчихжээ. Хоёр бүсгүй ч хоорондоо танилцсан учир халуун яриа өрнүүлж, улаа бутарцгаан сууна. Ингээд бүр цайрч дэн буудалд шилжин үргэлжлүүлжээ. Очмаа эгчдээ нэгийг хэлж аргалсан нь асуудлыг тодорхой болгочихжээ.
Дөрвүүл дуулж, бүжиглэн уусаар ихэд согтоцгоон тус тусдаа өрөө аван жаргацгаасан байна. Очмаа нэлээд согтсон тул Зүрхээгийн аяар болжээ. Эрийн шийр заан ор хөнжлөө засаад Очмааг тайчаад оруулж орхив. Өөрөө ч хам хум тайчаад шургажээ. Эхнийх ёстой чөтгөр бүү мэд болжээ. Тэгсхийгээд тасрах, нойрсох хослон унтаад өгчээ. Нэг мэдсэн чинь ам цангаж байгаа гэж жигтэйхэн. Хальт харвал хажууд нь чармай нүцгэн Очмаа унтаж байлаа. Хажуудаа байсан ундаанаас хэд сайн балгаад Очмааг харахуй эзэмдэхийн хүслэн гэнэт бадарчээ. Тэгэнгүүт нь өөр рүүгээ эргүүлэв. Очмаа нойрмоглосхийн яраглаад дээшээ харжээ. Тэр ч улаан галзуу амьтан ноцож гарчээ. Очмаа эсэргүүцэх, эзэмдүүлэхийн завсар нэг юм тэлчлэн сексдэх ажээ. Тэр удаагийнх ч бас тийм сайхан болсонгүй. Аргагүй ш дээ. Хоёр согтуу хүн хэзээ л олигтой сексдэж байлаа. Ёстой л ёсыг гүйцэтгээд өндийв. 100 татмаар санагдсанд аягалж хөнтрөөд Очмаад ундаа барьжээ. Энэчлэн хоноод өглөө эрт хотын зүг давхиж явлаа. Жолооны багш болсон Зүрхээгийн амьдрал ийнхүү зовлон, жаргалыг хослуулах болжээ. Охид, бүсгүйчүүдтэй зугаалах нэг талаар сайхан хэдий ч нөгөөтэйгүүр  сэтгэлийн гүнээ зовлон хураадгийг хэлүүлэх юун билээ.