Саяхан 12 настай жирэмсэн охин эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад байна. Түүний нөхөр 40 настай эр байсан бөгөөд эмнэлэг дээр ирмэгц нь цагдаа нар баривчлан мөрдлөгийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ үйл явдал Хятадын Шу Жоу хэмээх тосгонд болсон бөгөөд одоо ч мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. Охины хувьд одоо 3 сартай жирэмсэн бөгөөд Хятад хэлээр төдийлөн сайн ярьдаггүй аж. Цагдаа нар 40 настай эр түүнийг хулгайлсан эсвэл хүний наймаачдаас худалдаж авсан байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа аж.
40 настай эрийн хувьд эхлээд эхнэрээ 20 настай гэж хэлж байсан ч эмнэлгийн ажилтнууд охиныг хараад цагдаа дуудахаар шийджээ. Цагдаа нар ирээд шалгахад тус охин ямар ч бичиг баримтгүй байсан бөгөөд 40 настай нөхөр нь гэх эр эсэргүүцэл үзүүлсний улмаас баривчлагдсан байна.